Уншиж байна ...

ТАНИЛЦ: Ирэх онд болох УАШТ-ий хуваарийг баталлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 онд зохион байгуулагдах өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ)-ий хуваарийг баталлаа. Тухайлбал ирэх онд 56 спорт холбоодын өвөл, зуны нийт 197 тэмцээн болох нь.

Насанд хүрэгчдийн ангилалд 60, залуучуудад 28, өсвөр үеийнхэнд 59, ахмадын ангилалд 23 тэмцээн уралдаан болох бөгөөд эдгээр тэмцээний хуваарь дээр багийн болон танхим, зай, төрөл нэмэгдэх билээ.

Түүнчлэн ирэх онд Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу дөрвөн жил тутамд болдог Монголын бүх ард түмний XVI зуны спортын наадам, хоёр жил тутамд болдог Монголын хүүхдийн спортын VIII наадам болох юм.

Харьцуулбал энэ онд 42 спорт холбооны өвөл, зуны нийт 160 УАШТ болж буй.

Сонирхуулахад боксын насанд хүрэгчдийн УАШТ ирэх арванхоёрдугаар сард болох хуваарьтай. Тэгвэл чөлөөт, жүдо, хүндийг өргөлтийн улсын аваргын тэмцээн уламжлал ёсоор нэгдүгээр сард зохиогдоно. Буудлагынх ирэх зургаадугаар сард болох бол байт харваачид наймдугаар сарын 15-17-нд аваргаа тодруулах аж.

УАШТ-ий дэлгэрэнгүй хуваарийг энд дарж үзээрэй.