Уншиж байна ...

Өнөөдөр 2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалт(ЭШ) болон Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлнэ. 

Бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдах юм.

Энэхүү шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн болон зун зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв.

 

Шалгалтад бүртгүүлэхдээ:

  • Зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана.
  • 3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулна/
  • Шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгоно
  • Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгож бүртгүүлнэ.
  • Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5,800 төгрөг байна. /Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадалгаа, тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
зураг