Уншиж байна ...

“Грийн Групп” 222 хүүхдэд унадаг дугуй бэлэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
20 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

-Грийн Групп: Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг уриалж байна-

Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” компаниас 1000 дугуйны өдөрлөг арга хэмжээг санаачлан, эхний арга хэмжээг өнгөрсөн Бямба гарагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Эрүүл бүтээгдэхүүний хэрэглээг нийгэмд хэвшүүлэхийг бүхий л үйлдвэрлэл, үйл ажиллагаагаараа зорьдог тус групп компани энэ удаа идэвхтэй хөдөлгөөн хийх хэвшлийг түгээх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нь эрүүл амьдралын хэв маягийг хүүхэд залууст хэвшүүлэхэд оруулж буй өөрсдийн хувь нэмрийн цар хүрээг тэлсэн үйл явдал байлаа.

Монголчуудыг, ялангуяа хүүхэд наснаас нь эхлэн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалсан энэхүү аянд Сүхбаатарын талбай дүүрэн хүүхэд бүртгүүлж, оролцжээ. Нийслэл хотын төв цэг – Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан арга хэмжээнд хүүхдүүд маш идэвхтэй оролцож, нэгэн өдрийг “Грийн Групп” болон Gremix, Cami гээд хайртай контент бүтээгчид, артистуудтай хамт дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Намар зохион байгуулагддаг Хүүхдийн баяр мэт өргөн цар хүрээг хамарсан энэхүү өдөрлөгийн үеэр “Грийн Групп” компани нийт 222 дугуйны ялагчаа тодруулсан юм.

“Грийн Групп” компанийн үйлдвэрлэж буй эрүүл, органик, инновац шингэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэж, улмаар сугалаанд оролцож, 222 дугуйн ялагчийн нэг болох бэлгийг хүүхэд багачуудад тэдний зүгээс олгосон юм.

зураг
 

Тэрчлэн хүүхэд, залуусын дунд шүтээн болоод буй Foux хамтлаг, Thunder, Voice Kids шоу нэвтрүүлгийн оролцогч Баянмөнх, Энжи, мөн хүүхдийн адал явдалт, инээдмийн “Том 6 толгой” МУСК-ийн гол дүрийн жүжигчид өдөрлөгт хүрэлцэн ирж, оролцов. Мэдээж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжиж “Грийн Групп”-ийн энэхүү өдөрлөгт контент бүтээгч Gremix, Cami нар ирж, хүүхэд залуустай хамтдаа нэг өдрийг өнгөрүүлсэн нь энэ өдрийн арга хэмжээний онцлох зочид байлаа.

Түүний зэрэгцээ оролцогч хүүхэд залуусыг цагийг бүтээлч, эрүүл, идэвхтэй өнгөрүүлэхийг дэмжиж “Грийн Групп” компанийн зүгээс хүүхдүүдэд зориулсан галт тэрэг, машин болон дугуй түрээсийн үйлчилгээ, нүүр будах арт үйлчилгээ, зураг авхуулах фото бүүт, 3x3 сагсанбөмбөгийн талбай, дугуй унах чөлөөт хэсэг зэргийг үнэ төлбөргүй тусгайлан төлөвлөж бэлтгэж өгсөн нь оролцогч хүүхэд багачууд нэг өдрийг эрүүл, бүтээлч, идэвхтэй, мартагдашгүй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Мөн хамтрагч байгууллагуудын хэсгийг тусад нь байгуулж, энэ хүрээнд “Монбэйкэри”, “Видан” зэрэг компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ оролцогчдод сурталчилж байв.

зураг
 

Зохион байгуулж буй кампанит аян бүрээрээ эрүүл зөв хооллох дадал, хэвшлийг нийгэмд уриалж, үлгэрлэж буй “Грийн Групп” компанийн нийгмийн төлөөх аян ийнхүү бямба гарагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.