Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулна

П.Зоригт, IKON.MN
1 цаг 30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“Холидэй Инн” зочид буудалд

09:00-13:00 цагт “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” хэлэлцүүлэг болно.

МУИС-ийн Дугуй танхимд

09:00 цагт “Хүрээлэн буй орчин - 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

Эрүүл мэндийн яамны "Б" сургалтын танхимд

11:00 цагт Дэлхий дахинаа жил бүрийн дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийн хэвлэлийн бага хурал болно. 

Энэ жилийн хувьд ДЭМБ-аас “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриаг дэвшүүлж, мэдээлэл хүргэх юм. 

Сонгуулийн ерөнхий хорооны байранд 

11:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хороо болон УБЕГ, ЦЕГ зэрэг холбогдох байгууллагуудаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар мэдээлнэ.