Уншиж байна ...

С.ОТГОНБАТ: ЗАЛУУС ХОТОО ҮЛ ТООЖ БАЙНА

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 48 минутын өмнө
Сурталчилгаа

Олон улсад гарсан томоохон групп компанийг үүсгэн байгуулж, одоо Улаанбаатар хотын менежментийг хүчирхэгжүүлэхээр НИТХ-ын 8-р тойрогт ХҮН намаас нэр дэвшиж буй С.Отгонбаттай ярилцлаа.

зураг
 

- Энэ удаагийн сонгууль Улаанбаатарыг өөрчилж чадах уу?

Иргэд Улаанбаатарыг өөрчлөхийг хүсэх хэрэгтэй байна. Reel-нээс давж харахгүй, хааяа гомдоллосон пост, стори оруулахаас цаашгүй байвал бид хөгшрөхөөс өөр ямар ч өөрчлөлт гарахгүй. Тэгэхээр иргэн та хотын менежментийн өөрчлөлтөд тоож оролцмоор байна.

- Иргэд менежментийн өөрчлөлтөд хэрхэн оролцох вэ?

Монголчууд тавилттай реклам, уран тансаг үгтэй пост, фотошопдсон хэдэн зураг дээр суурилж сонголт хиймээргүй байна. Зөвхөн 8-р тойргийн иргэдтэй уулзах гээд очиход нөгөө хэдэн хариуцлагатай настангууд, хорооны ажилтнууд байж байна. Залуус, бизнес эрхлэгчид, эмч, багш нар нэр дэвшигч бүрийг нарийн судалж, сонгуульд бие даасан шийдвэр гаргах цаг болсон.

- Нийслэл хэрхэн ажиллах ёстой вэ?

Улаанбаатар хот менежментийн сулралд орсон. Одоо бол Гүйцэтгэх захирлынхаа атганд орсон ТУЗ-ийн гишүүд шиг нөхцөл байдалд ороод байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид бол бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг төлөөлөх утсан хүүхэлдэйнүүд байж болохгүй. Иргэдийн амьдралд нөлөөлж чадах хүчтэй шийдлүүд гаргадаг, хэрэгжүүлдэг мэргэжилтнүүд байх ёстой. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг батлахад хүртэл Participatory budgeting буюу олон нийт оролцдог систем ажиллах ёстой. Менежментийн өөрчлөлтийг нийслэлчүүд бид хамтдаа хийнэ.

НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт

ХҮН намаас нэр дэвшигч

С.ОТГОНБАТ