Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Боловсролын салбарын 2024-2028 оны үйл ажиллагаа, шаардлагатай төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ

Г.Мөрөн, iKon.mn
2 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

УИХ дахь намын бүлгүүд хуралдана. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд

10:00 цагт Монголын Хуульчдын холбооноос Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй хамтран “Хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

АШУҮИС-ийн II байр Сувилахуйн сургууль, 129 тоотод

10:30-17:30 цагт Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбооны 13 дугаар олон улсын эрдмийн чуулганы өмнөх гардан сургалт “ Мөрний өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ” сэдвийн хүрээнд явагдана.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11:00 цагт Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдод зодуулж, хохирсон гэх иргэн А.Өлзийням мэдээлэл хийнэ.

Туушин зочид буудлын 23 давхарт

14:30 цагт Боловсролын салбарын 2024-2028 оны үйл ажиллагаа, шаардлагатай төсөл хөтөлбөрийг хэлэлцэх Боловсролын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамны хамтарсан уулзалт болно. Уулзалтад сайд нар, яамны ТНБД нар болон холбогдох нэгжийн дарга нар оролцоно.