Уншиж байна ...

Өргөн хэрэглээний болон хоол хүнсний зах зээл дэх бизнес эрхлэгчдийн анхааралд

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 54 минутын өмнө
Сурталчилгаа

Улаанбаатар хотын дэд бүтэц хурдацтай өсөн нэмэгдэж буй нь хүн амынхаа хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас бизнес эрхлэгч нарыг бүрэн потенциалаараа ажиллан ашиг орлогоо нэмэгдүүлэхэд саад болж байна.

Өөрөөр хэлбэл замын түгжрэл, зогсоол, ашиглалтын зардал, шинэ хэрэглэгч татах, логистикийн хүндрэл зэрэг асуудлуудыг нэрлэж болно. Тэгвэл бизнес эрхлэгч нарт тулгардаг эдгээр асуудлуудыг ХҮРГЭЛТИЙН хамгийн том дэд бүтэцтэй өргөн хэрэглээний болон хоол хүнсний цахим худалдааны FreshPack аппликэйшн хэрхэн шийдэж буйг та бүхэнд танилцуулъя.

зураг
 

1. Зах зээлээ тэлэх нь

Бизнес эрхлэгч нар зах зээлээ тэлэхийн тулд өндөр зардалтай бодит салбар нээх шаардлагагүйгээр Улаанбаатар хотын 1,5 сая хүн амд хормын дотор бараа бүтээгдэхүүнээ FreshPack аппликэйшнээр дамжуулан ямар нэг нэмэлт төлбөргүйгээр санал болгох боломжтой.

Жишээлбэл, FreshPack-т нэгдсэн зарим бизнесүүд эхний зургаан сарын дотор борлуулалтаа 30%-аар өсгөж буйг мэдээлжээ. Тэд салбарын хязгаарлалт болон их хотын түгжрэлээс үл хамааран FreshPack-н технологи болон дэд бүтцийг ашиглан зах зээл­­ээ тэлдэг байна.

2. Үйл ажиллагааг оновчтой болгох нь

Ямар ч бизнесийн хувьд үр ашигтай байдал нь амжилтын гол түлхүүр байдаг, ялангуяа логистик нь хүндэрсэн Улаанбаатар хотод. Өнөөдөр нийслэл хотод амьдарч буй хүн бүр дунджаар 45 минутыг түгжрэлд өнгөрөөж байгаа нь бизнес эрхлэгч нарын хүргэлтийг саатуулж, үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байна.

Тэгвэл FreshPack бизнес эрхлэгчдэд технологийн шийдэл болон ХҮРГЭЛТИЙН хамгийн том дэд бүтцээрээ дамжуулан өдөр тутмын үйл ажиллагааг нь илүү үр ашигтай, цаг хугацаа багатай болгож хэрэглэгчийн зан төлөв, борлуулалтын чиг хандлагын талаар үнэтэй зөвлөмж хүргэдэг. Ингэснээр FreshPack-тай хамтран ажилдаг зарим бизнесүүд хаягдал гаргахгүй болж татан авалтаа оновчилж чадсанаар үйл ажиллагааны зардлаа 20%-аар бууруулж чадсан жишээнүүд байгаа аж.

3. Хэрэглэгчтэйгээ харилцах нь

Бизнес бол шинэ хэрэглэгч татах болон одоогийн хэрэглэгч нараа хадгалж үлдэх өрсөлдөөн юм. Үүний тулд танд FreshPack аппликэйшний зардал багатай оновчтой маркетинг суваг хэрэгтэй. Та өөрийн зорилтод хэрэглэгч нар уруу тусгайлсан хөнгөлөлт урамшууллын мэдээллийг технологийн тусламжтай хүссэн үедээ хүргэх боломжтой.

Жишээлбэл, дотоодын нэг бургерийн газар FreshPack-ийн маркетинг суваг ашиглаж, давтан худалдан авалтын түвшинг 25%-аар нэмэгдүүлсэн нь борлуулалтыг өсгөхөд технологийн хамтрал хэрхэн чухал нөлөө үзүүлж байгааг харуулсан байна.

4. Борлуулалтын шууд орлого

FreshPack-н хүргэлтийн ажилтан бизнес эрхлэгч нарын захиалга бүрийн төлбөр тооцоог тухай бүрд шууд төлснөөр хамтрагч байгууллагуудын борлуулалтын орлогыг сараар болон бусад хугацаагаар түгжихгүй нь санхүүгийн уян хатаг байдлыг бий болгодог. Мөн FreshPack олон салбартай бизнес эрхлэгч нарт бизнесийн салбар бүрээ тус тусад нь ангилж, бараа бүтээгдэхүүний нөөцөө ухаалгаар удирдан бизнесээ томруулах боломжийг олгодог.

5. Хамтын ялалт байгуулах нь

FreshPack бол зүгээр нэг цахим худалдааны аппликейшн биш-энд бизнес эрхлэгч нар нэгнээсээ сурч хөгжих мөн хамтран багцын худалдаа, хамтарсан маркетинг, хөнгөлөлт урамшууллаа хамтран гаргадаг бизнес эрхлэгч нарын нэгдэл юм.

Өрсөлдөөнт энэ зах зээлд бизнесүүд хамтран ажиллаж, шинэчлэл хийх нь маш чухал юм. FreshPack-ийн технологиор дамжуулан стэйкний брэнд дарсны брэндтэй хамтран борлуулалтаа өсгөж, рестораны бизнес шар айраг бизнестэй хамтран хэрэглэгч нартаа бэлэг барьж байгаа нь энэ салбарт илүү уян хатан, эрч хүчтэй бизнесүүдийг бий болгоход тусалж байна.

Тиймээс

Технологийг ашиглан нэг товшилтоор борлуулалтаа нэмэгдүүлэн, салбараа тэлэх сонирхолтой өргөн хэрэглээний болон хоол хүнсний салбарт бизнес хэрэглэгч та FreshPack-тай нэгдэж, урт хугацааны хамтын ялалтаа бий болгоорой.

Апп татах холбоос - onelink.to/26dpdj 
Холбоо барих+976 7777 5020

Facebook холбоос -  FreshPack  
Instagram холбоос FreshPack For You
Youtube холбоос - freshpack_llc
Linkedin холбоос freshpack-llcs

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.