Архивын Ерөнхий Газар(АЕГ)-аас хурдны замын эхлэл хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг аравдугаар сарын 4-ний 22:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
Ингэхдээ урдаас хойшоо чиглэлийн зүүн хэсгийн эгнээний замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулахаар төлөвлөжээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!