Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Яармаг хороололд нээгдсэн “Тольт science school” 1-4 дүгээр ангидаа элсэлт авч байна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

27 жилийн туршлагатай Нийслэлийн тэргүүний Тольт сургуулийн салбар Тольт science school Шинэ Яармаг хороололд нээгдлээ. Тус сургууль нь энэхүү шинэ суурьшлын бүсэд 1000 хүүхдийн сургууль барихаар төлөвлөж байгаа бөгөөд эцэг эхчүүдийн хүсэлтээр бага сургуулиа түрүүлж нээж байна. Тэд 2024-2025 оны хичээлийн жилд 1-4 дүгээр ангидаа элсэлт авч эхэлсэн бөгөөд сургалтын үндэсний цөм хөтөлбөрөөс гадна олон улсын шилдэг хөтөлбөрүүдийг сурагч, асран хамгаалагчдад санал болгож байна.

Тольт сургууль нь математик, англи хэл, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Хос хэлний хөтөлбөрийн хүрээнд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж БНХАУ-ын топ сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр олон төгсөгчөө БНХАУ-ын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулж, HSK, IELTS, SAT шалгалтад амжилттай бэлтгэж байна. Математикийн гүнзгийрүүлсэн сургалтын хүрээнд сурагчдыг 1-р ангиас нь IQ хөтөлбөр, 2-р ангиас өгүүлбэртэй бодлого бодуулах замаар хөгжүүлж, уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх аргаар математик сэтгэлгээг нь хөгжүүлэхэд анхаардаг.

Мөн сурагчдад ерөнхий эрдмийн хичээлийг эзэмшүүлэхээс гадна нийгмийн харилцаа, ёс зүй, зөв төлөвшилд суралцуулах SEEL хөтөлбөр, STEM боловсролын хөтөлбөр, төрөлх хэлний чадварт суурилсан Grapeseed хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Тольт science school нь “Хайрла-тогло-суралц” уриатай бөгөөд чадварлаг, тогтвор суурьшилтай багш нар, сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлсэн орчин, өдөр өнжүүлэх төв, шатар, таэквондо, зураг, урлагийн дугуйланг сурагчдадаа санал болгож байна.

Элсэлтийн талаарх мэдээллийг 9003-9977, 90039988 дугаараас лавлах боломжтой бөгөөд энэ сарын 24, 25-нд болох нээлттэй өдөрлөгт очиж мэдээлэл авах боломжтой.  
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.