ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхэд бэлтгэхээр болов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болж харьяа байгууллагууд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан арга хэмжээ, үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал нийслэлд цэцэрлэгийн цахим бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэлсэн. Урьдчилсан судалгаагаар 142,150 хүүхэд нийслэлд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна.

Мөн англи хэлний сургалтын “Pearson” цогц хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн 3-4 дүгээр ангид туршилтаар хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байгаа юм.

Шуурхай хуралдаанаар дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд

  • Бага сургуулийн хэмжээнд дүрэмт хувцсыг поло цамц гэх мэт сонголттой болгохдоо стандарт, материал, үнийн судалгааг сайтар хийж, танилцуулах
  • Сургалт эрхлэх энгийн болон тусгай зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж, хүнд сурталгүй ажиллах
  • Шинээр баригдан дуусаж байгаа 11 сургуулийн барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, есдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулахаар аж ахуйн нэгжүүдэд хандах
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжтой болгох судалгааг хийх, санал, шийдэл боловсруулах
  • Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхэд бэлтгэх зэрэг байна.

Мөн өчигдрийн шуурхай хуралдааны үеэр Боловсролын сайдын зөвлөхөөр Д.Гантулгыг томилсноо танилцуулав.

 

Эх сурвалж: Боловсролын Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.86] 2024/8/7
Наад англи хэлээ дунд ангиас заагаач. Колонийн сэтгэхүйтэй сайд аа.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.117] 2024/8/6
Анги даасан багш нар чухал хичээлийн багш байгаа тохиолдолд өөрийн ангидаа сайн заагаад бусад ангиуддаа олигтой анхаарахгүй бдаг харагддаг. Биеийн тамирын хичээлийг бүх ангиудад тамирын цамц өмдтэй оруулдаг болгох хэрэгтэй даарахгүй өвчлөхгүй. Дандаа нэг муу шорт майк өмсдөг тал бна. Хуулан бичиг хэдэн хуудсаао элемент бичүүлдэг ахлах багш нар бна, цагаар хичээлээ тасалдаг сурагчид бна, эцэг эичүүд маш идэвхигүй том зантай хүмүүс бна, хүмүүжил тэгрүү дөхөж бна, сайн хүүхдүүд хичээгээд залхаж цөхөрдөг болж бна оновчгүй байдлуудаас болж.
0 | 0 Хариулах
Зочин [14.202.122.71] 2024/8/6
Супер санаа: Элсэлтийн ерөнхий шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжтой болгох судалгааг хийх, санал, шийдэл боловсруулах Хүүхдийн монгол хэл бичиг сайжирна уу гэхээс 12 төгсөхөд нь муудчихгүй тул аль хэдийн оноогоо авчихсан байхад баахан хичээлийн хажуугаар ачаалал болохгүй амар юм.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.38] 2024/8/6
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн хариуцлагыг өндөр болгох. өөрөө бүрдэрч унасан ч багш удирдлагын буруу болж бна.айлын эрх балай хүүхдүүдээс болж багш.сургуулийн удирдлагад ирэх эргүү эцэг эхийн дарамт болж багш хийх хүн олдохгүй бна арга хэмжээ авна уу. Ялангуяа юмны учрыг олоогүй байж эргүүтдэг залуу эцэг, эхчүүдийг сургамаар байна. Багшийн хомсдолд орж, залуу багш нар ховордоод багшлах хүсэлгүй болж байгаагийн 2 том шалтгааны 1 нь энэ шүү.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.195] 2024/8/6
Монгол хүүхдүүдэд монгол хэлийг нь 1-р ангиас заах асуудлыг анхаармаар байна. Монгол хүн болж төлөвших цаг үе дээр нь гадны харь хэл зааж байгаа нь буруу. Дунд ангид орохоор л гадны хэл заах хэрэгтэй юун 3-4 ангид гадаад хэл англи хэл бэ. Тэртэй тэргүй сурна.
2 | 3 Хариулах
Зочин [66.181.183.38] 2024/8/6
Маш зөв санал байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.98] 2024/8/6
Хувийн сургуульд хүүхдээ өгөөд эрт заалгуулж эхэлдэг давхаргийнхан нийт массын хүүхдийг өөрсдийн хүүхэдтэй өрсөлдүүлэхгүйн тулд монгол төлөвшил нтр гэж шалтаг зааж эсэргүүцдэг болоод бна шүү
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.116] 2024/8/6
Багш нараас маш их хэмжээний бичиг цаас нэхэж дарамтад оруулдаг. Гүйцэтгэлийн үнэлгээ, өөрийн үнэлгээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн үнэлгээний тайлан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, ийм тийм судалгаа .... гээд сунжиралдаж, гонжролдсон ойлгомжгүй нэртэй олон юм бий. Хүүхэдтэй ажиллах цаг бараг 0, баахан бичиг цаастай л зууралдаад байдаг. Зарим нь хичээлээ заахаа болиод бичиг цаасыг нь хийгээд сайн багш гээд шагнуулаад явдаг. Тэр их бичиг цаасаар яг юу хийдгээ яам өөрөө тайлагнах хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.7] 2024/8/6
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн хариуцлагыг өндөр болгох.гудамжинд бараг бүрдэрч унасан ч багш удирдлагуууд хариуцлага хүлээж бна.айлын эрх балай хүүхдүүдээс болж багш.сургуулийн удирдлагад ирэх эцэг эхийн дарамтаам болж багш хийх хүн олдохгүй бна арга хэмжээ авна уу
5 | 0 Хариулах
Зочин [66.181.183.38] 2024/8/6
Маш зөв санал байна. Ялангуяа юмны учрыг олоогүй байж эргүүтдэг залуу эцэг, эхчүүдийг сургамаар байна. Багшийн хомсдолд орж, залуу багш нар ховордоод багшлах хүсэлгүй болж байгаагийн 2 том шалтгааны 1 нь энэ шүү.
3 | 0 Хариулах
иргэн [202.9.46.115] 2024/8/6
ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛЬ СУИС-Н ТЭТГЭВРИЙН ЭМГЭН, ТАХАЛТАЙ ТАРВАГАНЫ ГАР ХӨЛ СОНИНТОГОСЫГ ЗАЙЛУУЛАХ ЮУ БОЛЖ БАЙНА ???
1 | 0 Хариулах