Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос ирүүлсэн тайлбар, хүсэлтийг үндэслэн мэдээг түдгэлзүүлэв.
Yonhap агентлаг болон Өмнөд Солонгосын зарим хэвлэл өчигдөр Монгол Улсын тамирчин П.Орхоны оронд БНСУ-ын тамирчин И Хан Битийг олимпод оролцохоор болсон гэж мэдээлээд байв.
Тэгвэл Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос шийдвэр гаргаж тодорхой шалтгааны улмаас Умард Солонгосын хоёр тамирчны оронд Өмнөд Солонгос, Италийн бөх өрсөлдөх болсныг саяхан зарлалаа.
Тодруулбал эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Өмнөд Солонгосын И Хан Бит, эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд Италийн Эммануэль Луззи нар өрсөлдөхөөр болжээ
Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр цацагдсан мэдээллийн талаар Монголын Чөлөөт Бөхийн Холбоо болон Монголын Үндэсний Олимпын Хорооноос "Ор үндэслэлгүй, худал" хэмээсэн албан ёсоор мэдэгдээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!