Уншиж байна ...

П.Дэлгэрнаран: Сонгуулийн ирц 11:40 цагийн байдлаар 20 гаруй хувьд хүрлээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос 11:40 цагийн байдлаарх ирцийн мэдээлэл өглөө. 

Улсын хэмжээнд 2,063,000 гаруй иргэн санал өгөхөөс одоогийн байдлаар 400,000 гаруй иргэн саналаа өгчээ. Ингэснээр сонгуулийн ирц 20 гаруй хувьтай явж байгаа аж. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ "2020 оны УИХ-ын сонгуультай өнөөдрийн ирцийг харьцуулахад идэвхтэй буюу өндөр байгаа юм. Одоогийн байдлаар цаг агаар тогтуун байгаа учир сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Ирц идэвхтэй байх тусам санал хураалтын ажил хуулиар заасан хугацаанд дуусах боломжтой. Хэсгийн хороодыг 22:00 цагт хааж, дүн мэдээллийг шууд дамжуулах ажилд орно" гэв. 

Улаанбаатар хотод 513 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд нэг хороонд ногдох дундаж сонгогчдын тоо 2130 орчим байна. Энэ жилийн хувьд хоёр саналын хуудас бөглөх учир хэсгийн хороодын тоог нэмсэн гэдгийг албаныхан онцоллоо.