Уншиж байна ...

У.Хүрэлсүх: Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг гэж хуульд заасан. Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нар өнөөдөр 48 дугаар сургуульд байрлах хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Энэ үеэр тэрбээр "УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийг ард иргэд өгч байна. Энэ жил анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой УИХ-ын сонгууль давхцаж байна.

Өмнө нь УИХ-ын 76 гишүүнийг сонгодог байсан бол энэ удаа 126 болж нэмэгдсэн. Холимог тогтолцоог энэ удаа хэрэгжүүлж байгаа. Бүсээрээ нэр дэвшиж сонгогдох сайхан боломж бүрдүүлсэн нь Монгол Улсын хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой.

Энэ удаагийн сонгуульд 1992 оноос хойш анх удаа хамгийн олон буюу нам, эвслээс болон бие дааж нийт 1,341 хүн нэр дэвшсэн байна. Нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 25-тай бол хамгийн ахмад нь 79 настай. Нийт нэр дэвшигчдийн 40 орчим хувь нь эмэгтэй хүмүүс байна.

УИХ-аа эмхлэн байгуулах, төр улсаа төвхөтгөн засах их үйл хэрэгт Монголын ард түмэн бүгд оролцож, саналаа өгөх ёстой. Ингэснээр хуулиар олгогдож байгаа эрхээ хэрэгжүүлж байна гэсэн үг.

Хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй, үүнээс хойш сууж болохгүй.

Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг гэж хуульд заасан байдаг. Сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна" гэж ярилаа.

зураг