Уншиж байна ...

10:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн санал хураалтын ирц 12.3%-д хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлснээс хойш гурван цагийн дараа буюу 10:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 12.3%-д хүрчээ.

Улаанбаатарт:

  1. Багануур, Багахангай дүүрэгт 13.9%
  2. Баянгол дүүрэгт 12.3%
  3. Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэгт 12%
  4. Налайх дүүрэгт 11.9%
  5. Сонгинохайрхан дүүрэгт 11.8%
  6. Баянзүрх дүүрэгт 11.8%
  7. Чингэлтэй дүүрэгт 11.5%-тай байна.

Харин орон нутгийн хувьд Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар аймгийн иргэд сонгуулиа идэвхтэй өгч, ирц хамгийн өндөр буюу 14.9-15.7%-тай байна.

Монгол Улсын 2,238,360 иргэн энэ удаагийн сонгуульд саналаа өгөх бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Санал хураалтын ирцийг цаг тутамд шууд дамжуулан хүргэж байна. 

ШУУД:

Танай аймаг, дүүрэгт ямар хүмүүс нэр дэвшиж байгаа болон тэдний авсан хандив, зарцуулсан мөнгө, хөрөнгө орлогын мэдээллийг iKon.mn сайтын "СОНГУУЛЬ 2024" хуудаснаас нэгдсэн байдлаар харах боломжтой.