Уншиж байна ...

“100 хувийн тэтгэлэг + цалинтай, банк & санхүүгийн бакалаврын зэрэг олгоно”

ikon.mn
2024 оны 6 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Мандал Санхүүгийн Нэгдлийн Ерөнхий захирал, эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.

- Мандал Санхүүгийн Нэгдэл болон Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтран банк, санхүүгийн бакалаврын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Энэ талаар уншигчдад илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. 

- Бид өөрсдийн туршлага дээр үндэслэн ажиллангаа суралцах санхүү удирдлагын бакалаврын хөтөлбөрийг санаачлаад байгаа. Тус хөтөлбөр нь 3 жилийн хугацаанд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бакалаврын зэргийг авах, үүнтэйгээ зэрэгцүүлээд 3 жилийн ажлын туршлагатай болох боломжтой гэдгээр онцлогтой. Нийт 20 оюутан л шалгаруулж авах бөгөөд тодорхой шалгуур хангасан оюутнуудад 100%-н тэтгэлэг өгөх юм. Ер нь нэг сумаар маш олон туулай буудах боломжтой хөтөлбөр гэхэд болно.

- Санхүү удирдлагын мэргэжилтэй болсон хүмүүс ер нь хаана хаана ажиллах боломжтой байдаг вэ?

- Санхүүгийн салбар нь үндсэн гурван тулгуур баганатай. Үүнд банк, хөрөнгийн зах, даатгал орно. Санхүү удирдлагын зэрэг нь эдгээр гурван байгууллагад алинд ч ажиллаад явах боломжтой болж байна гэсэн үг. Манай хөтөлбөрийн хувьд эдийн засаг, менежмент, нягтлан бодох бүртгэл зэрэг бизнесийн чиглэлийн бүх чухал суурь хичээлүүдийг үзнэ. Тэгээд нэмээд санхүү удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлийг түлхүү барьж авч нэмж судалж байгаа хэрэг. Тодруулбал санхүүгийн загварчлал, менежментийн психологи зэрэг өнөөгийн зах зээлд тун хэрэгтэй хичээлүүдийг оруулсан байгаа. Нийт 120 кредит цагийн хичээлийг 6 семестрийн турш цахим, танхим хосолсон хэлбэрээр үзэх болно.

зураг
 

- Ажиллангаа суралцах, бакалаврын зэрэг авах боломжтой гэсэн. Энэ нь оюутанд ямар давуу талыг олгох вэ?

- Хүн сурахад гурван зүйлийг хийдэг гэдэг. Нэгт, бусдаас сонсож, судалж сурна. Хоёрт, өөрөө хийж, асуудлын голд нь байж сурна. Гуравт, бусдад зааж, мэдлэгээ хуваалцаж сурна. Гэтэл одоо их сургуульд суралцаж буй хүмүүс заалгаж буй зүйлсээ хэзээ, яаж хэрэглэхээ мэдэхгүй. Түүнээсээ болоод юу сурч байгаагаа ч ойлгохгүй тохиолдол байдаг.

Иймд бид тус хөтөлбөрөөр дамжуулан ажиллангаа суралцаж, ажил дээр сурч буй зүйлсээ тогтмол хэрэглэх тийм боломжийг гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл оюутан 3 жилийн хугацаанд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн санхүү удирдлагын бакалаврын зэрэг аваад зогсохгүй, 3 жилийн ажлын туршлага хуримтлуулах боломж гэсэн үг л дээ. Дээр нь нэмээд ажиллаж байгаа юм чинь цалин авна. Тухайн оюутан 100% үнэгүй сураад зогсохгүй, цалин мөнгөтэй болчхож байгаа хэрэг.

зураг
 
зураг
 

- Цалин өгнө, Тэтгэлэг өгнө, Ажлын туршлага өгнө, ТОП сургуулийн диплом өгнө. Алдаж боломжгүй боломж санагдана.

- Яг тийм. Өөрийнхөө туршлагаас үүдсэн нэг зүйл ярьж өгье. Би анх 19 настай, Санхүү Эдийн Засгийн их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа санхүүгийн салбарт хөл тавьж байж, тэгэхэд азтай байж, зөв ч хамт олонтой, зөв ментортой таарч. Аливаа үйл явдал нүр их хөдөлмөр бас багагүй аз шаарддаг байх. Тэр үед өглөө нь хичээлдээ сууж, үдээс хойш ажил дээрээ ирдэг байсан юм.

Эхний курсэд хичээлээ төдийлөн ойлгодоггүй байсан надад ажил дээр бүх зүйл бодитой болж ирэв. Хоосон мэт санагдаж байсан тэр бүх хичээл ажил дээр минь хэрэг болдог болов. Ийнхүү би хичээлээсээ давж суралцах хэрэгтэй болсон юм. Бусад сургуулийн номуудыг барьж авч судаллаа. Миний дүн ч эрс сайжирсан байдаг. Тэгэхээр ажиллангаа суралцах загвар гэдэг бол хүнд дэндүү их зүйлийг өгдөг байгаа юм. Үүнийг л дүү нартаа нээж өгөх гээд байгаа юм шүү дээ.

- Та зөв ч ментортой таарч гэж хэлж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг бас ментортой болгох юм байна гэж ойлгосон зөв үү?

- Санаа нь ийм юм. Зөвхөн онолын мэдлэг, ажлаас гадна энэ зах зээлд хэрхэн хөлөө олох уу? Аль чиглэлд илүү хөгжих үү? Цаашдын карьераа хэрхэн бий болгох вэ гэдэг дээр зөвлөөд явах хүн ямар ч шинэхэн мэргэжилтэнд хэрэгтэй байдаг. Ер нь залуу байхад зөв менторыг дагаарай ч гэдэг. Тэгэхээр энэ хөтөлбөрт бас менторшип шингээж өгөх нь зөв гэж үзсэн. Арай өмнө зах зээлд хөл тавьж, алдаж онож үзсэн хүмүүсээс үг сонсоно гэдэг алсдаа их хэрэг болдог зүйл. Манай группт санхүүгийн зах зээлд 20 – 30 жил ажилласан туршлагатай эрхмүүд бий. Тэдгээр эрхмүүд шинэхэн хөл тавьж буй оюутнуудыг менторлоод явах юм.

- Эцэст нэг асуулт үлдэж байна. Ямар шалгуураар тус хөтөлбөрт хамрагдах вэ? Бас яаж бүртгүүлэх вэ?

- Мэдээж хэрэг ЭЕШ-н оноо шаардана. Англи, Математик хоёр дээр 590 оноо авсан байх шаардлагатай. Гэхдээ тэр бидний үндсэн шалгуур биш. Бид ЭЕШ-с урьтаж оюутнуудаас хандлага, логик сэтгэлгээний тестүүд авна. Ярилцлага хийж үзнэ. Олон талаас нь судалж харна. Үгүй бол олон мянган оюутан тус хөтөлбөрт орохыг хүснэ, гэтэл ердөө 20-н оюутан л авна. Иймд давхар шалгуур байх ёстой гэж үзсэн. Хэрэв хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.  Үүний дараа имэйлээр цаашдын шалгуурт хэрхэн оролцох тухай удирдамж очоод, үргэлжлээд явна.

- За баярлалаа, танд амжилт хүсье.

зураг