Уншиж байна ...

Д.Оюунбат: Маршал тауны зүүн талд, Монгол шилтгээн, Биокомбинатад үерийн түр далан босгосон

Б.Манлай
2024 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НОК-оос цаг агаарын байдал, голын усны түвшин, үер усны аюулаас сэрэмжлүүлэх талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат "Улаанбаатар хотод өнөөдөр өглөө орж эхэлсэн бороо 15:00 цаг хүртэл үргэлжлэн орно. Дундаа түр зогсоно гэж Цаг уурын байгууллагаас мэдээлэл ирлээ.

Зургаадугаар сарын 28, 29, 30-нд түр зуурын аадар бороо орох тул иргэдийг аюулгүй байдлаа хангах шаардлагатай байна.

Туул, Сэлбэ, Дунд голын ус үерийн түвшинд хэвээрээ байгаа. Голын ай сав дагуу аялж, амрахгүй байх, бага насны хүүхдээ ганцааранг нь орхихгүй байхыг зөвлөе.

Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас айлын хашаа руу ус орсон, авто замын зорчих хэсэгт ус тогтсон дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээг авлаа.

Үерийн даланг цэвэрлэх, Сэлбэ голын ай савын мод бутыг зөөж, цэвэрлэх арга хэмжээг авч байна. Маршал тауны зүүн талд, Хар усан тохой, Монгол шилтгээн, Биокомбинатад үерийн түр даланг босгосон байгаа" гэж ярилаа.