Уншиж байна ...

Улаанбаатар хотод махны шинэ зах нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 6 сарын 27
Сурталчилгаа

Нийслэл хотод маань шинэлэг, тав тухтай, бүх зүйлийг нэг доор төвлөрүүлсэн цогц худалдаа үйлчилгээний төв нээгдсэн байна. Энэ бол Go.to market гэх өвөрмөц архитектур дизайнтай, амрах тухлах орчныг бүрдүүлсэн, авто зогсоолоо шийдсэн 4 давхар худалдааны төв юм.

зураг
 

1 давхартаа хүнсний өргөн сонголттой зах
2 давхартаа банк, кофе шоп, гоо сайхан, гэр ахуй
3 давхартаа бүх төрлийн хувцас, гутал цүнх, хивс хивсэнцэр
4 давхартаа хүүхдийн тоглоомын төв, фүүд корт, олон төрлийн хоолны газартай.

Go.to market-ийн 1 давхрыг онцлон танилцуулж байна.

Шинээр ашиглалтад орсон тус худалдааны төвийн 1 давхар нь Улаанбаатар хотын хамгийн өргөн сонголттой, хамгийн олон цэгтэй, хүнсний төрөлжсөн зах юм.

  • Үндэсний хүнсний үйлдвэрийн нэрийн дэлгүүрүүд
  • Бөөний төв
  • Шинэ махны төрөлжсөн худалдаа
  • Фермийн сүү, цагаан идээ
  • Шинэ ногоо, жимс
  • Зайрмаг, төрөл бүрийн амттан
  • Япон, Солонгос, Хятад, Орос зэрэг ховор нарийн төрөлжсөн хүнсний дэлгүүрүүд
  • Пицца, талх нарийн боов зэрэг бүх төрлийн хүнсний хамгийн өргөн сонголтыг төвлөрүүлээд байна.

Хамгийн гол нь эрүүл ахуйд нийцсэн, тав тухтай орчноос хүнсээ цуглуулах боломжийг Go.to-ийн хамт олон та бүхэнд санал болгож байна.

зураг
 

Тус хүнсний захаас онцгойлон махны заалыг танилцуулъя.

Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага хангасан махны худалдааны төвлөрсөн газар дутагдалтай байдаг. Хуучны уламжлалт махны захууд эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй, он удаан жил бактери үржсэн, бохир хуримтлагдсан орчинд мах зарах нь энгийн үзэгдэл болоод удаж байна. Тиймээс энэхүү асуудлыг шийдэж “Go.to market” худалдааны төвд махны төвлөрсөн зах нээгдсэнийг дуулгахад таатай байна.

зураг
 

Нийт 600м.кв талбайтай, 60 гаруй цэгтэй шинэ махны худалдааны заалтай. Үйлчлүүлэгчийн тав тухыг бүрэн хангасан орчин үеийн интерьер засалтай, эрүүл ахуйн стандартад нийцсэн цэвэр цэмцгэр орчин нөхцөлийг бүрдүүлснээрээ онцгой давуу талтай.

  • Махны заал нь тусдаа агааржуулалтын нэмэлт системтэй
  • Махны хүйтэн, сэрүүн агуулахтай
  • Махны бэлтгэлийн арын заалтай
  • Мах машиндах, яс хөрөөдөх сервисийн өрөөтэй
  • Угаалтууртай, нян бактери үржихгүй нерж тавцантай зэрэг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлсэн шийдэлтэй.

Өглөө мах гадаа ирэхээс эхлээд буулгах, эвдэж жижиглэх, заал руу болон хөргөгч рүү зөөх, хадгалах, эвдэж жижиглэн хэрэглэгчдийн гарт хүрэх зэрэг бүх процессыг эрүүл ахуйд нийцүүлсэн шийдсэн.

зураг
 

Махны эрүүл ахуйн стандартыг хангахын тулд хүнсний зах дээрээ эрүүл ахуйч болон махны итгэмжлэгдсэн лабораторийг дотор нь шийдсэн. Махны заалыг үнэр багатай байлгах зорилготой нэмэлт агааржуулалтын хоолой суурилуулсан, өдөр бүр зааланд тогтмол цэвэрлэгээ хийж, нян бактери үржихгүй материалыг ашигласан. Түүнчлэн махны худалдагчид сар бүр эрүүл ахуйн шинжилгээнд хамрагддаг зэрэг нарийн зүйлсийг ч шийдсэн байна.

Үнэ ханш

“Go.to market” нь махны гинжин хэлхээг шийдсэнээрээ хэрэглэгчийн гарт шат дамжлагагүй махыг боломжийн хямд үнээр хүргэж байна. Үнэ ханшийн хувьд бусад зах худалдааны төв болон супермаркетаас хямд үнээр худалдаалагддаг.

Таван цул, толгой шийр, хуйхалсан мах, амталсан мах, стэйк, шорлог болон хорхгийн бэлтгэсэн махны өргөн сонголттой. Тус захад малын махнаас гадна гахай тахиа, далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.
зураг
 
зураг
 

Байршил:

Go.to market худалдааны төв нь хотын төвөөс ердөө 1.5км, Хангай хотхоны баруун талд Сөүл эмнэлгийн хажууд байрлалтай.

Зуслан явах зам дагуу учир ороход хангалттай авто зогсоолтой, бүгдийг нэг дороос авах боломжтой учир үйлчлүүлэгч та бүхнийг зуслан руугаа явахдаа мах болон бусад хүнс, хэрэгцээт зүйлсээ худалдан авахыг санал болгож байна.

зураг
 

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны пэйж хуудаснаас авна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.