Уншиж байна ...
Зураг
Зураг

Нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй, огцом өсөлт бий болох аюул харагдаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг энэ оны хоёрдугаар сард хийсэн халиа тошингийн үнэлгээ болон урьд өмнө хийгдэж байсан судалгааны ажлууд мөн бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан тодорхойлжээ.

Үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерийн аюулын үнэлгээ, үерт өртөх байдлыг үнэлсэн байна. Улмаар нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлийг үнэлэхдээ Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламж, нийслэлийн нутгийн захиргааны чадавхад суурилж үнэлсэн бөгөөд эрсдэлийн индекс 10.6 буюу “маш их” байна.

Нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй, огцом өсөлт бий болох аюул харагдаж байна.

2012-2023 онд тохиолдсон гамшгийн мэдээллээс харахад нийт 41 үерийн аюул тохиолдсоноос жилд дунджаар гурван удаа тохиолдож байна. Цаашид ч энэ эрчимжил буурахгүй гэдгийг дурджээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж байгаа 2,063 нэгж талбар буюу үерийн аюултай бүсэд 2,174 айл өрх суурьшиж байна. Үүний 21.5 хувь буюу 407 айл өрх зөвшөөрөлгүй.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийжээ.

зураг
 

 

Эх сурвалж: ОБЕГ