Уншиж байна ...
Зураг
Зураг

ПАРИС 2024: Ази гаралтай эгч дүү гольфчид Австралийг төлөөлж олимпод оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос гаралтай эгч, дүү гольфчид Австралийн нэрийн өмнөөс "Парис 2024" олимпод оролцох эрхээ авчээ. Энэ жил 28 настай Мин Жэ И хэдийнээ олонд танигдсан тамирчин. Тэрбээр 2022 онд эмэгтэйчүүдийн Америкийн Нээлттэй тэмцээнд аваргалсан нэгэн. Харин түүний төрсөн дүү 25 настай Мин Ву И саяхан өндөрлөсөн Америкийн нээлттэй тэмцээнд топ 25-д жагссанаар олимпод оролцох эрхээ авлаа.

Мин Ву Игийн хувьд олимпод анх удаа оролцох бол эгч Мин Жэ И Токиогийн олимпод оролцсон туршлагатай. 

Сонирхуулахад эгч, дүү тамирчдын эцэг эх нь Өмнөд Солонгосоос 1990-ээд оны эхээр Австралид цагаачилсан түүхтэй. Эгч Мин Жэ И нь 2012 онд АНУ-ын өсвөрийн аварга болж байсан бол дөрвөн жилийн дараа дүү Мин Ву И нь хөвгүүдийн өсвөрийн аваргаар тодорч, тус тэмцээний түүхэнд аваргалсан анхны эгч, дүүс болж байв.   

Ташрамд Австралийн шигшээд дэлхийн №21-д жагсаж буй Жэйсон Дэй мөн олимпын эрхээ авсан. Тэрбээр 2016 оны олимпод оролцох байсан ч эхнэр нь бие давхар тул зика вирусээс болгоомжлон оролцоогүй. Хожим энэ шийдвэртээ харамсаж явдгаа илэрхийлсэн удаатай. 

 

Эх сурвалж: abc.net