Уншиж байна ...
Зураг
Зураг

"Зайсан тойруугийн хөдөлгөөнийг хуучнаар нь болгосноор гэрлэн дохио хүлээлтийн хугацаа 30 секунд байсан нь 90 секунд болсон"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зайсан тойруугийн замын хөдөлгөөний энэ сарын 8-наас эхэлж, хуучин зохицуулалтаар нь явуулахаар болсон.

Үүнтэй холбоотой иргэдийн санал гомдол ба үүсэж буй нөхцөл байдлын талаар мэдээллийг өнөөдөр өглөө. 

Хотын дарга Х.Нямбаатар "Миний гар утсанд 51:49 хувьтай мессэж гомдол ирж байгаа. 51 хувь нь Зайсангийн хөдөлгөөнийг нэг чигийнхээр нь байлга гэж байгаа бол 49 хувь нь одоо байгаагаар нь үлдээ гээд байна" гэв.

Мөн холбогдох албаны хүн "Наадамчдын гудамж болон Чингисийн өргөн чөлөө, уулын замд маш их ачаалал үүсэж байна. 11:00 цагаас хойш Яармагийн гүүрэнд тулж байгаа. Гэрлэн дохио хүлээлтийн хугацаа 30 секунд байсан бол 90 секунд болсон. Үүнтэй холбоотой түгжрэлийн урт нэмэгдэж Яармагийн гүүрэнд тулдаг болсон" хэмээлээ.

Уг замын хөдөлгөөний эрчмийг сайжруулахаар албаныхан дахин тооцоо судалгаа хийх юм байна. Гэхдээ одоогоор зорчилт хөдөлгөөнийг дахин өөрчлөх эсэх талаар ямар нэг шийдэл гаргах болоогүйг мэдэгдлээ.