Улсын Онцгой Комиссоос ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Сүүлийн 24 цагийн байдлаар
Харин өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас онцгой байдлын байгууллага 200 гаруй дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилласан гэлээ. Тухайлбал Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Тэрэлж орчимд голын салаанд боогдсон иргэдийг аюулгүй газарт гаргасан бол Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс холбогдох мэргэжлийн байгууллагууд Биокомбинат орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлжээ.
Онцгой байдлын албаны аврагчид аюул эрсдэлд орсон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө цаг нартай уралдан ажилладаг. Гэтэл иргэд хайхрамжгүй байдлаасаа болж өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тул анхаарал болгоомжтой байхыг хурандаа Т.Баярхүү сануулав.
Тэрбээр "Согтуудаа голын усанд машинтайгаа ороод суучихсан тохиолдолд манай аврагч нар ажиллалаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн голыг эрэг дээр зогсож байхад нь нурсан тухай дуудлагын дагуу ажиллаж, амь насыг нь аварсан. Энэ мэтчилэн иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.
Түүнчлэн Тэрэлж, Туул гол орчимд аврагч нар үүрэг гүйцэтгэх явцад аюулгүй газарт байгаа хэр нь гол гарах зорилоор бөөнөөрөө хуурамч дуудлага өгсөн тохиолдол гарсан. Мэргэжлийн байгууллагууд болон онцгой байдлын алба хаагч нар эрсдэлд орсон иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө цаг нартай уралдаж ажилладаг учраас иймэрхүү болгоомжгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулъя.
Гол үерлэсэн эрсдэлтэй нөхцөлд шүхрээр бууж байгаад голын салаанд газардчихлаа, бага насны хүүхэд морьтой явж байгаад голын салаанд боогдчихлоо гэх дуудлага мөн бүртгэгдсэн. Энэ бол байгалийн гамшигт өртөж байгаа хэрэг биш, өөрсдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүйгээс болж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа үйлдэл учраас дор бүрнээ анхааралтай баймаар байна" гэсэн юм.
Он гарснаас хойш улсын хэмжээнд усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, харамсалтайгаар 30 иргэн амь насаа алдсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|