ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын 80 гаруй хувь нь борооны ус зайлуулах шугам сүлжээгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үерийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Бид өнгөрсөн дөрвөн жилд томоохон 33 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг хийж, гүйцэтгэсэн. Үерийн барилга байгууламжийг 1.2 километрийг шинээр барж, ойролцоогоор 4.5 километрийг засварлалаа.

Өнгөрсөн оны үерээр хэд хэдэн үерийн барилга байгууламж сэтэрч, гэмтсэн. Тиймээс 4.3 километр үерийн даланг сэргээн засварлаад байна.

Энэ хавраас эхлэн мөс зөөж тээвэрлэх, томоохон ААН, байгууллагатай зөвшилцөж газар чөлөөлөх, голын голдиролыг чөлөөлөх ажлууд бүрэн гүйцэсэн байгаа. 

Тухайлбал 

  • S’Outlet
  • Шунхлай
  • Адмирал трейд зэрэг Сэлбэ болон Дунд гол дагуу үл хөдлөх хөрөнгөө барьсан ААН-үүдийг бүрэн чөлөөлсөн.

Мөн дөрвөн түр зам, хоёр түр гүүрийг чөлөөлж ажилласан.

Энэ жил манай байгууллагаас 68,000 орчим тонн лаг, шаврыг зөөж цэвэрлэх төлөвлөгөөтэй байсан. Үүнээс 28,000 орчим тонныг зөөж тээвэрлэсэн" гэлээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Энэ жил 12 томоохон байршилд ус зайлуулах шугам, сүлжээ төлөвлөсөн байсан. Үүний зургааг нь бүрэн хийж дуусгалаа. 

Жишээ нь

  • Цэнгэлдэх хүрээлэн орчим
  • Дарь-Эх орчмын нэгдүгээр буудал
  • Чингэлтэй дүүргийн 24, 19 дүгээр хорооны хэсгийн ус зайлуулах шугам сүлжээг шийдвэрлэн ажилласан байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 1,253 километр орчим хатуу хучилттай зам байдаг. Үүний 16 хувь буюу 250 километр нь авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээтэй. Өөрөөр хэлбэл 1,000 километр зам борооны ус зайлуулах ямар ч шугам сүлжээгүй гэсэн үг.

Улаанбаатар хотын инженерийн мастер төлөвлөгөө батлагдсан. Үүний дагуу 2040 он хүртэлх төлөвлөгөөний дагуу үе шаттай шугам сүлжээг хийж, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж байна" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
БУРУУ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.190.34] 2024/6/26
Ш/У үндэслэлтэйгээр зураг гаргахдаа ус зайлуулах хийгээсэй!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/6/26
Дунд голын ай сав газарт халдаж барьж байгаа Авлига хорооллыг нурааж, голын хаасан урсгалыг чөлөөлөх ажил юу болсон вэ???
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.228] 2024/6/26
бүр нэмээд бариад дуусгах гэж байгаа бололтой байна лэ дэ фасадаа хийж эхэлсэн байсан арай дэндүү
0 | 0 Хариулах
35 тай инженер залуу [59.153.113.194] 2024/6/25
борооны үерээр бүх нүхэн жорлонгийн лаг нь урсаж гарч ирээд хотоор нэг тарлаа. Байгаль орчны яам юм бодох тэнхэл байнуу зайлуул? Улаанбаатар хотыг маань байгаль өөрөө ариутгаж, хүмүүсийг зайлуулж байнадаа. Өвлийн хар лаг тооцонцорыг арчиж цэвэрлэлээ.
1 | 0 Хариулах
35 тай инженер залуу [59.153.113.194] 2024/6/25
Монголд үнэхээр бүтэж байгаа юм алгаа!!! Шат шатандаа бүгд ажилдаа ямар сэтгэлгүй хандаж байнаа! Татварын байгуллагууд удахгүй монголын бүх компанийг дампууруулж өрөнд оруулж ажилгүй болгохнээ. Монголоос зайлая! 250 мянган төрийн албан хаагчдыг тэжээж ханалаа!
2 | 0 Хариулах
Зочин [194.5.155.9] 2024/6/25
Мэдээний гарчиг буруу байна: "Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын 80 гаруй хувийн борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын мөнгө авилгалд идэгдсэн" гэх ёстой.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.86.111] 2024/6/25
88003585 Баточир Бид даа дээ хайрын отгоо
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.141] 2024/6/25
Битгий худлаа яриад бай бүгдэд тодорхой хэмжээгээр бгаа зам дээр бгаа шүүрт худгаа цэвэрэж мэдэхгүй бив битүү яаж урсах вэ малуудаа
1 | 0 Хариулах
Zochin [139.5.216.225] 2024/6/25
Баас шээс урсдаг замаар явахад дотор муухайрч ой гутдаг.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.10] 2024/6/25
Зам, тээврийн Сайд Бямбацогтын цавчаа замын өргөнөөс гусах ажиллагаа хот хөдөөд хичнээн осол аваар дагуулж хичнээн хүний амь авахыг таашгүй.
2 | 0 Хариулах
Зочин [27.123.212.86] 2024/6/25
Аль галавын үеийн Эртний Маяачууд ус зайлуулах , цэвэр ус татах инженерийн шугам сүлжээний гайхалтай шийдэлтэй байсан гэсэн.
2 | 0 Хариулах
Mnn [139.5.217.148] 2024/6/25
Odoo doloooon zuun arvan tumen myngan ikh nayd terbumaar us zailuulagch hiihheer bolloo geed borjuuurnii biznes shig shaaanaadaa mangasnuud ur dun hasah garna ahahahahhaha
2 | 0 Хариулах
Зочин [66.181.171.98] 2024/6/25
Монголд стандарт гэж зүйл алга, стандартыг хянадаг газар ч алга, стандарт гэж зүйл байсан бол ингэж олон шавсан барилга байхгүй, замын түгжрэлгүй, өвөлдөө утаагүй байх байлаа
3 | 1 Хариулах
35 тай инженер залуу [59.153.113.194] 2024/6/25
Мэргэжлийн хяналтын байгууллаг татан буулгачихсан. Тэр нь зайлуул угаасаа ажлаа ч хийдэггүй, авилгал нэхдэг хүмүүсээр дүүрчихсэн газар байсан юм. Одоо бид ажлаа өөрөө өөрсдөө хянаждээ зайлуул.
1 | 0 Хариулах
Q [133.149.211.166] 2024/6/25
ygd us zailuulah hooloi hiichihij boldguin be Zasgiin gazraa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.75] 2024/6/25
28 жил төр барьсан МАН н тавьсан замууд ус зайлуулагчгүй
3 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2024/6/25
хэвлэлийн хурал хийж биеээ өмөөрөхдөө л сайн, шийдсэн, хийсэн ажил гэж байхгүй, амаараа л алаад байдаг
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.197] 2024/6/25
Их засгаас тойрог хүртлэх замаа янзлаачээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.28] 2024/6/25
Зун нь уртын харайлтын улирал эхэлж, өвөл нь уран гулгалтын улирал эхэлдэг.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.231] 2024/6/25
МАНдаа гялайлаа
5 | 0 Хариулах
Irgen [66.181.182.10] 2024/6/25
zunii balet
3 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/6/25
одоо энийг яриад юүхэв хэдэн мал саад нараа далд оруулдаг хуультай болбол ингэж хийрхэж зүгээр донгодохгүй хийнэ шүү дээ
5 | 0 Хариулах