Уншиж байна ...
Зураг
Зураг

"Эрэл групп"-ийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээв

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил орчим гацсан юм.

Тэгвэл өнөөдөр тус группийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно.

Мөн энэ зам нээгдсэний дараа долдугаар сард багтааж "Алтай" хотхоны хойгуур явж буй мод боловсруулах үйлдвэрийн замыг Нарны гүүр доогуур оруулаад буцаж эргэх хөдөлгөөн хийгээд хотын төв рүү чиглэсэн шинэ зам нээх гэж байгаа. Уг хоёр зам нийлэхээр хамгийн нийслэлийн хамгийн ачаалалтай зам буюу Механик, Инженерийн Сургуулийн уулзварын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна.

Сүүлийн жилүүдэд авто замын зорчих хэсгийг 30 хувиар нэмэгдүүлж байгаа ч импортоор орж буй машины тоо хэд дахин илүү байна. Хэдий их зам нээж байгаа ч импортын машины тоог тохируулахгүй бол түгжрэлийг бууруулж чадахгүй. Оны эхний зургаан сарын байдлаар 50 орчим мянган машин импортоор орж байна. Цаашид холбогдох яамд импортын машин дээр тодорхой тохируулга хийхгүй бол шинэ зам нээх хурд нь импортын машины тоотойгоо уялдаж чадахгүй байгаа" гэлээ.

Түүнчлэн ирэх долоо хоногт хоёр жил гаруй гацсан Ээрмэлийн замын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээнэ. Мөн Таван шарын нүхэн гарцыг энэ сард нээх бол Яармагийн замыг ирэх долоодугаар сард нээнэ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Өнгөрсөн 30 жилийн замбараагүй төлөвлөлт, алдааг засах нь ганц хоёр сард хийх ажил биш юм байна. Замыг нээх бүрд ерөөл тавиулж байгаа юм огт байхгүй. Дандаа хараал, тэмцэл, зөрчил дунд явж байна. 

Энэ жил Улаанбаатар хотод замын бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажил их бий. Одоогийн хийгдсэн төлөвлөсөн ажлын ердөө 30 хүрэхгүй хувь нь" гэлээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс