Уншиж байна ...
Зураг
Зураг

Энэ оны эхний таван сард аюулт үзэгдэл, ослын 2,351 тохиолдол бүртгэгдэж, ₮22 тэрбумын хохирол учирчээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний таван сарын байдлаар 2,351 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар өссөн байна.

Үүний улмаас 22 тэрбум төгрөгийн хохирол учирч, нийт 3,603 хүн өртжээ.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 оны эхний таван сарын байдлаар ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 164 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 44 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 52 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 2,091 удаа тус тус бүртгэгдсэн байна.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо