Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд
09:00 цагт Эрдэнэ бандида хутагт, Хамба номун хан, Ламын гэгээн Лувсанданзанжанцан хутагтын мэлмий гийсний 385 жилийн ойд зориулсан “Ламын гэгээн Лувсанданзанжанцан-385, түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнгийн нээлт болно.
"Холидэй Инн Улаанбаатар" зочид буудалд
09:30-12:30 цагт "BIM & Дижитал барилга" сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдана.
Соёлын ордонд
10:30-13:00 цагт "Цусны Донорын Дэлхийн Өдөр"-ийн хүндэтгэлийн арга хэмжээ болно.
ОБЕГ-т
10:00 цагт Шадар сайд С.Амарсайхан үер, усны цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын байдлаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгнө.
Д.Сүхбаатарын талбайд
11:00 цагт “Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам эхэлнэ.
Баянзүрхийн гүүрний ойролцоо
13:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газраас гол, усны ослын нөхцөл байдал, завьт эргүүл, эрсдэлтэй байршлуудад байрлуулсан хяналтын камерын талаар мэдээлэл өгнө.
Үндэсний Урлагийн Их Театрт
18:00 цагт Тус театр мэргэжлийн урлагийн байгууллагуудын томоохон төлөөлөл болон олны танил эрхмүүдэд зориулж "Land of the Sky" тоглолтын тусгай үзвэрээ толилуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!