Уншиж байна ...

ПАРИС 2024: Э.Цэндбаатар олимпын эрх олгох тэмцээнээ өндөрлүүлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:49 2024/05/29

Тайландад болж буй боксын олимпын эрх олгох сүүлийн тэмцээний эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Э.Цэндбаатар өнөөдөр гурав дахь тулаанаа хийлээ. Харамсалтай нь манай боксчин Болгарын Родаслав Росеновт ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Харин эрэгтэйчүүдийн +92 кг-д тулалдсан Х.Бекнур эхний тойрогт Доминика улсын тамирчин Дэлрой Жно Чарлесыг хүнд цохилтоор буулган авснаар хоёрдугаар тойрогт Кубын Фернандо Арзолатай оноолт таарлаа.

09:09 2024/05/29

"Парис 2024" олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн зургаа дахь өдрөө үргэлж байна.

Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 5 кг-д М.Энхжаргал Японы Микото Харадаг 5:0-ээр илүүрхлээ. Хоёрдугаар тойрогт Канадын Скарлетт Делгадотой оноолт таарчээ.

Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар ДАШТ-ий хүрэл медальт, Ираны боксчин Даниал Шахбахшийг 5:0-ээр хожсоноор гуравдугаар тойрогт Германы Денис Брилтэй тулалдахаар болжээ.

Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д хүч сорьж буй Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь жиндээ ороогүй тул манай тамирчин дараагийн шатанд шалгарсан билээ. Тэрбээр гуравдугаар шатанд Болгарын Родаслав Росеновтой өнөөдөр тулалдана.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн +92 кг-д Х.Бекнур эхний даваанд Доминика улсын тамирчин Дэлрой Жно Чарлестай хүч үзнэ.