ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Desant: "BIG FISH" тоглолт дээр TG, Big Gee, Vanquish нарын хамт HOOD дууг дуулах болсондоо баяртай байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Реппер Desant-ын задгай талбайн анхны бие даасан "BIG FISH" тоглолт зургаадугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Энэ талаар тоглолтын ерөнхий продюсер болон реппер Desant нар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Реппер Desant "Миний анхны тоглолт 2014 онд болж байсан. Үүнээс хойш 10 жилийн дараа задгай талбайн, том хэмжээний бие даасан шоуг зохион байгуулж байна. Энэ бол 100 хувь хип хоп тоглолт болно. 

Найруулга, тайз, хөгжим дээр манай багийнхан илүү анхаарч, энтертаймент шоуг толилуулна. Миний хийсэн дуунуудаас холбож, бүтэн цогц зохиол маягаар найруулж байгаа. Надтай хамт уран бүтээл хийж байсан хүмүүс онцгой зочноор уригдсан.

Тоглолт 15:00 цагаас хаалга нээж, DJ нар уран бүтээлээ тавина. 18:00 цагаас залуу уран бүтээлчид тоглолтыг нээнэ. Улмаар миний 30 орчим дуу дуулагдаж, 00:00 цагт дуусах юм.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"BIG FISH" гэдэг бол миний дуу. Заримдаа гэмт хэргийн байж болох субъектийг "том загас" гэж нэрлэдэг. Гэхдээ том тоглогч гэдэг утгаар тоглолтоо нэрлэсэн. 

Намайг дэмждэг хүмүүс ирж үзээрэй. Бусад газрын тайзан дээр дуулаад байдаггүй дуунуудаа эгшиглүүлэхээрээ онцлогтой. HOOD дууг өөрийнхөө тоглолт дээр TG, Big Gee, Vanquish нартай дуулах болсондоо баяртай байна.

Өмнө нь бүрэн бүрэлдэхүүнээрээ цугладаггүй байсан учраас HOOD дууг дуулж байгаагүй. Энэ дууг сонсож өссөн залуус олон бий" хэмээн ярилаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн тоглолтын ерөнхий продюсер М.Даваасүрэн "Энэ тоглолт Монголд харагдаагүй гурван метр өндөр тайзтай байна. Миний бие реппер Desant-тай таван жилийн өмнө тоглолт хийхээр төлөвлөж байсан. Түүний тоглолтыг чадах чинээгээрээ гоё зохион байгуулахыг хичээх болно" гэв.

Тус тоглолтын ерөнхий найруулагчаар "SKIN entertainment"-ийн найруулагч Б.Анар, ерөнхий продюсерээр "Халзаа" буюу М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж. Тасалбарыг GS25 дэлгүүрийн бүх сүлжээ болон ЭНД дарж худалдан авах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Wavy [202.9.40.11] 2024/5/29
Halzaa gdg ni yu hdeg yadan bayan ym be, ym bolgon dr l producer gd yawj bhin
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.2] 2024/5/28
халзаа, цоомоо 2 байх шив ээээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.104] 2024/5/28
jaahan uuruur setgeldee.
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.81] 2024/5/28
Halzaa sda yu hiij bgn
0 | 0 Хариулах
Гуя баз Д.Батцогт [202.9.40.251] 2024/5/28
Сандагийн Бямбацогт лалар сонгуульд авч явна тус бүр тэрбум төгрөг өгнө гэж худлаа сумлаад алаад хаячихлаа хөөрхий Увсын залуу л өрөвдөлтэй юм нөгөө хоёрыгоо бөөн мөнгө гавъяат цол авна гээд л дагаад итгээд явж байдаг цайлган эвдрээгүй нь байсаан Бямбацогтоо чи сумандаа бас архи тарааж уулзалт нэрээр хичнээн хүн аллаа даа өнгөрсөн өвөл чиний амины хэргүүд хэрээс хэтэрлээ сонгуулиар зайлдаггүйг хүчээр зайлуулахаа мэдъяаа өгөр үхээрийн хар бузраа чамд нэг ч санал өгүүлэхгүй нутгийнхныгаа чиний эсрэг санал өгүүлнэ чам шиг бузрын гуйрамчин л гэмгүй мөрөөрөө байсан хүмүүсийг үхэл рүү түлхэж өөрийн шоунд ашиглана Ёстой хэлэх үг алга новш минь ядаж чи ар гэрийнхнээс нь нууцаар Өсөхөөг ятгасаар байгаад хатгасаар байгаад бохир тоглоомондоо ашигласнаа хэлэхгүйгээр нуух гэж байна уу гөлгөө тэгвэл одоо Монголын ард түмэн мэдэг бохир бузрын тоглоомондоо халхын хүүхдүүдийн амьдралаар наадаад чиний бав тав ханаж чиний халаас зузаарлаа яагаад гэвэл чи үхээрийн бузартай салтааны даралттай педофил гөлөг
1 | 0 Хариулах
Damdinsuren [66.181.178.109] 2024/5/28
Tgd toglolt deeree eldev busiin hulgaichuudiig demjeere ntr geed baivaa
4 | 0 Хариулах
Sn bnda [103.57.93.78] 2024/5/28
Dang Damdinsureng demjeerei
1 | 0 Хариулах