Уншиж байна ...

Автобусны бүхээгтээ тамхи татсан жолоочийг ₮25,000-аар торгох шийтгэл оногдуулжээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Камерын бичлэг болон иргэдээс ирсэн гомдлыг шалгаж, автобусны жолоочид хариуцлага тооцсон байна.

Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа бүхээгтээ тамхи татсан жолоочийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.6.9-д заасны дагуу дээрх шийтгэлийг оноосон байна.

Иргэд нийтийн тээвэртэй холбоотой зөрчлийг Нийтийн Тээврийн Бодлогын Газарт мэдээлж болох юм байна. Тус газраас "Бурууд нүд хурц байж, нийтийн тээврийн хөгжлийн төлөө хамтдаа хичээцгээе" гэж уриалжээ.

"Тамхи татаж бааварлаад хүүхдүүдийг хаядаг, шугамаа орхиж давхидаг, машинаа угаахгүй, утсаар ярьдаг,  бэлэн мөнгө халаасалдаг автобусны жолооч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Жолооч нэг бүрийн хяналтын камерыг өдөржин хянадаг ажилтан суулгана" гэж хотын дарга мэдэгдэж байсан юм.