Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Эйфелийн цамхгийн хэлбэрийг шингээсэн олимпын шагналын тавцанг танилцууллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Xinhua

"Парис 2024" олимпын шагналын тавцанг олон нийтэд танилцууллаа.

Ирэх долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх олимп болон наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-нийг дуустал болох паралимпын үеэр ашиглах шагналын тавцанг хаягдал материалаар урлажээ. Францчуудын бахархал болсон Эйфелийн цамхгийн хэлбэрийг шингээсэн шагналын тавцанд олимпын үеэр 329 медаль гардуулах ажиллагаа болох юм. Харин паралимпын төрөлд 549 медаль гардуулна.

Олимпын зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге "Манай улсын бахархал "French Wood" мод ашиглаж 100 хувь дахин боловсруулах хаягдал материалаар урласан эдгээр тавцанд олон улсын шилдэг тамирчид зогсож, дэлхий нийтээрээ бахархах болно" гэж онцолжээ.

зураг
 
Xinhua
зураг
 
Xinhua
зураг
 
Xinhua
зураг
 
Xinhua

 

Эх сурвалж: Olympics.org