Уншиж байна ...

FORBES-той хамт дурсамж дүүрэн аялаарай

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Та бүхэн 2024 оны зуны аялалдаа бэлэн үү? Монголдоо 21 аймгаар дэлхийн хаана ч байхгүй, дуу алдам онгон дагшин, өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газраар аялах нь хүн бүхний хүсэл сонирхол байдаг. Амьдралд амт нэмж, мартагдашгүй дурсамжийг бүтээж, завгүй амьдралын хэв маягаасаа түр ч атугай амс хийж өөрийгөө мэдрэх боломжийг аялал бидэнд олгодог билээ. Эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахад хамгийн чухал зүйл бол хэрхэн аялах тухайгаа төлөвлөх бөгөөд ингэснээр тух алдах, даарч хөрөх, машин тэрэг саатах, хэрхэн хонох зэрэг гарч болзошгүй олон эрсдэлээс зайлсхийх боломжтой. Иймээс та бүхний аяллын тав тухыг хангах үүднээс Номин Моторс нь FORBES брэндийн аяллын чиргүүлүүдээ танилцуулж байна.

FORBES 14E - 5 хүртэлх хүний багтаамжтай /Дэлгэрэнгүйг та үзэсгэлэнгийн танхимд ирж авна уу/

зураг
 

VIRTUAL LINK: my.matterport.com/show/?m=W4MUwqd8NS3

FORBES 15XL - 5 хүртэлх хүний багтаамжтай /Дэлгэрэнгүйг та үзэсгэлэнгийн танхимд ирж авна уу/

зураг
 

VIRTUAL LINK: my.matterport.com/show/?m=6dAiZgsjwRS

FORBES 17 plus edition - 5 хүртэлх хүний багтаамжтай /Дэлгэрэнгүйг та үзэсгэлэнгийн танхимд ирж авна уу/

зураг
 

VIRTUAL LINK: my.matterport.com/show/?m=SLV8ntbhZn3

1. Аялж байгаа ч гэртээ байгаа мэт байх тав тух

Forbes брэндийн чиргүүл нь загвар бүрээсээ хамааран хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил шингэсэн бүтээгдэхүүнээр бүрэн тоноглогдож таныг рашаан сувилал, гол мөрөн, нуур, уулс, газар тариалан, уул уурхай гэх мэт таны ажил амралтын хэрэгцээнд тааруулан яг л гэртээ буй мэт тав тухтай ор, ширээ сандал, угаалгын машин, ариун цэврийн өрөө, гадна болон дотор гал тогооны иж бүрэн хэрэгслийг багтааж байгаагаараа давуу талтай юм.

зураг
 

2. Гал тогооны иж бүрэн хэрэгсэл

Мэдээж гал тогооны хэсэг бол айл гэрийн эзэгтэй нарын хувьд хамгийн чухал хэсэг билээ.Forbes чиргүүл нь Thetford болон Dometic брэндийн гал тогооны иж бүрэн хэрэгсэл, хөргөгчөөр тоноглогдсон байдаг нь өглөө босоод халуун кофегоо чанаад гадна эсвэл дотор гал тогоондоо яг л гэртээ буй мэт хүссэн хоолоо хийгээд байж байна гээд боддоо гоё байгаа биз.

3. Душ болон ариун цэврийн өрөө

Хотоос гарч аялахад мэдээж хүн бүрийн хувьд тэр дундаа хүүхэд  эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал зүйл бол 00 ийн асуудал байдаг. Тэгвэл энэхүү чиргүүлийн хувьд шийдлийг бүрэн олгож Thetford брэндийн 00 ийн суултуур болон халуун хүйтэн душ, угаалтуурын хамт суурилуулсан нь таныг энэ асуудалд санаа зовох шаардлагагүй болгосон.

зураг
 

4. Хана шал тааз шумуулын тор бүхий гадна майхан

Чиргүүл маань яг л  2 өрөө байр мэт бүрэн битүүмжтэй майхныг багтаасан байна. Барьж хураахад маш хялбар майхан нь зуны налгар өдрүүдэд сэнгэнэтэл салхи сэвэлзээд майхандаа хэвтэж, хоолоо хийж байна гээд бодвол сайхан байгаа биз.

зураг
 
зураг
 

5. Цаг агаарын ямар ч нөхцөлд халуун хүйтнээ тохируулах эйр кондишн

Зуны аагим халуунд яг л зочид буудалд байгаа мэт хүйтэн үлээж, бороо шороотой хүйтэн жиндүү үед халуун үлээж тав тухтай байх боломжийг Forbes брэндийн аяллын чиргүүл маань олгож байдаг юм.

зураг
 

6. Хөргөгч

Мэдээж аялах дуртай хүмүүсийн хувьд хөргөгч бол мөн л хамгийн чухал зүйлийг нэг яалт ч үгүй мөн бөгөөд Монголчуудын хувьд мах, сүү, уух зүйлс гээд хоол хүнсээ шинээр нь хадгалах нь чухал байдаг. Чиргүүлд маань Dometic брэндийн wireless удирдлага 75л багтаамж бүхий хөргөгчийг суурилуулж өгсөн.

зураг
 

7.  Цахилгааны эх үүсвэр

Forbes чиргүүл нь LiFePRO+ Lithium Iron Phosphate 200Ah Литиум батарейгаар тоноглогдсон бөгөөд нарны эх үүсвэрээс 650 квт хуримтлуулах чадалтай 5 панел мөн дуу намсгагч бүхий 3000вт-н цахилгаан үүсгүүрээр тоноглогдсон байдаг нь байгалийн ямар ч  нөхцөлд таны тав тухыг алдуулахгүй.

зураг
 
зураг
 

8. Аюулгүйн систем

Та Forbes аяллын чиргүүлийг сонгох хамгийн гол шалтгаан бол түүнийг тоноглосон аюулгүйн систем юм.

Trail-Assure брэндийн төхөөрөмж нь чиргүүлийн ганхалт аюулгүй хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд тохирох тоормосны шийдлийг автоматаар тооцоолж, ажилладаг бөгөөд савлах хөдөлгөөнийг багасгаж, аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ.

Түүнчлэн TPMS-р тоноглогдсон нь  чиргүүлийн дугуйн хий суларсан үед мэдээллийг Wireless-р жолоочид дамжуулах системтэй.

Чиргүүл болон машиныг холбох Cruise Master брэндийн Do35 загварын 3.5 тонныг даах оффроуд зориулалтын үл хамаарах холбогчоор тоноглогдсон.

зураг
 
зураг
 

Mонголын FORBES-чид хэрхэн аялдаг вэ?

Номин Моторс

Forbes аяны чиргүүлийн борлуулалтын алба:
99113175, 88889086, 99112268, 89886965

#Forbes campers mongolia

Хаяг: ХУД, 4-р хороо, Наадамчдын гудамж, Яармаг, Номин Моторс үзэсгэлэнгийн танхим

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.