Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

БУРГЕР КИНГ “ROYAL DESIGN” ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Бургер Кинг-н Макс Молл салбар шинэ өнгө төрхтэйгөөр нээлтээ хийж, үйлчлүүлэгч нараа хүлээн авахад бэлэн боллоо. АНУ дахь Бургер Кинг-н төвөөс франчайз салбарууддаа нэвтрүүлдэг “Royal Design” буюу гоо зүй, тав тух, сэтгэл ханамжийг багтаасан шийдлээр интерьер тохижилтоо 100% цогцоор нь шинэчиллээ.

Энэхүү дизайны гол онцлог нь материалын хувьд эко, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгальд ээлтэйгээс гадна сүлжээ рестораны хамгийн чухал үзүүлэлт болох бүтээгдэхүүний орц, найрлагын өнгө төрхийг бүх хэсэгтээ шингээсэн нь үйлчлүүлэгчдийг хайртай брэндээ илүү ойроос мэдрэх боломжийг олгож байгаа юм.

70 жилийн түүхт, дэлxийд тэргүүлэгч бургерийн сүлжээ ресторануудын нэг Бургер Кинг-н Монгол дах албан ёсны франчайз эрхийг “Макс Центр” ХХК эзэмшдэг ба анхны салбараа нээснээс хойш хэдийн 9 жил өнгөрчээ. Өдөрт дэлхий даяар сүлжээ ресторануудаар нь 11 сая хүн үйлчлүүлдэг Бургер Кинг гэх нэгэн том гэр бүлийн 100 дахь гишүүн нь болж байсан ба өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 13 салбар ресторан, 350 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бургер Кинг шат дараатайгаар салбарууддаа тасралтгүй шинэчлэлт хийсээр байгаа ба цаашид нээгдэх шинэ салбарууд ч мөн шинэ дизайнтайгаар үйлчлүүлэгч нартайгаа уулзах болно.

“Дэлхийн стандартыг Монголд” уриатай Бургер Кинг-н хамт олон Монголын хэрэглэгчдэдээ олон улсын сүлжээ рестораны стандартыг бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрдээ шингээн үйлчлэхээр зорин ажилладаг билээ. Стандартын өндөр түвшинд бэлтгэсэн эрүүл, шинэхэн орц бүхий ил гал дээр шарсан үхэр, тахианы махан бургерийг та бүхэн Бургер Кинг-н салбар ресторануудаар тухлан зочилж амтлахаас гадна хүргэлтээр захиалан аваарай. Нээлтийн урамшуулал болгож, 4 сарын 3, 4, 5-ны өдрүүдэд Double Chicken Burger Set-г хямдруулан үйлчлүүлэгч нартаа бэлэг барьж байгаа шүү.

зураг
 

БУРГЕР КИНГ-Н ТАЛААР СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД:

  • Бургер Кинг нь дэлхийн 100 гаруй улсад, 19,000 орчим франчайз салбартай.
  • Бургер Кингийн бүх бүтээгдэхүүн GMO FREE буюу 100% ямар ч гений өөрчлөлтгүй, химийн найрлагагүй, шинэ, цэвэр түүхий эд бүхий орцуудаас бүтдэг.
  • Дэлхий даяар Бургер кинг-н хамгийн алдартай, хамгийн өндөр борлуулалттай бургер бол үхрийн махтай ВОППЕР бургер.
  • Монголд Бургер Кинг-н анхны салбар Хороолол 3,4-ийн Ахуй үйлчилгээний төвд 9 жилийн өмнө буюу 2015 оны 10-р сарын 16-ны өдөр нээлтээ хийж, 10-хан хоногт 30 хоногийн бургерийн талхны нөөцөө дуусгаж байсан түүхтэй.
  • Бургер Кинг зөвшөөрөгдсөн, албан ёсны нийлүүлэгч компаниуд болох Герман, ОХУ-ын компаниудаас түүхий эдээ татан авдаг.
  • Бургер кинг-н өдөр тутмын үйл ажиллагаанд ОУ-ын стандартын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж, мөрдөж буйд ОУ-ын мэргэшсэн аудитор тогтмол хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүн, түүхий эдийн хадгалалтын горим, цэвэрлэгээ үйлчилгээ, эрүүл ахуйн хяналтыг тавьж ажилладаг. Энэ утгаараа дэлхийн хэмжээний эрүүл ахуйн стандартад бүрэн хэрэгждэг.
  • Хүүхдэд зориулсан Кинг Жуниор багцад дагалддаг тоглоомуудыг Бургер кинг-н төвөөс нийлүүлдэг ба эрүүл мэндэд хоргүй, зориулалтын материалаар хийгдсэн байдаг. Kung Fu Panda, Bat Wheel, Paw patrol зэрэг багачуудын дуртай дүрүүдээс хүссэнээ сонгоод авах боломжтой.

БУРГЕР КИНГ-Н САЛБАРЫН БАЙРШИЛ:

📍 Хорооллын ахуй үйлчилгээний зүүн талд Макс Төвийн 1-р давхарт
📍 Макс Молл худалдааны төвийн 5 давхарт
📍 Багшийн дээдийн автобусны буудлын хойд талд, Макс төвд
📍 Тэди төвийн зүүн талын Берлин төвд
📍 И-Март Чингис худалдааны төвийн 1-р давхарт
📍 Нарны замын Миний Хайпермаркет дэлгүүрийн 1-р давхарт
📍 Цамбагаравын автобусны буудлын хойд талд
📍 Миний дэлгүүрийн Зайсан салбарын 1-р давхарт
📍 19-р хорооллын автобусны буудлын урд
📍 Имарт Хан-Уул салбарын 1-р давхарт
📍 Хүннү Молл худалдааны төвийн В1 давхарт

📞  7777-3030

🌐 www.burgerking.mn

  www.facebook.com/burgerkinginmongolia/

 www.instagram.com/burgerkingmongolia/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.