Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт нэг килограмм хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 114 төгрөгөөр нэмэгдэв

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 3 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод 2024 оны гуравдугаар сарын 4-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар өсжээ.

Мөн өмнөх долоо хоногоос 0.8 хувиар тус тус өссөн байна.

Тухайлбал өмнөх долоо хоногийн үнээс хонины мах 114, үхрийн ястай мах 191, бөөрөнхий сонгино 9, төмс 115, өндөг нэг төгрөгөөр тус тус нэмэгджээ. 

зураг
 

Хүснэгт: Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ, үнийн индекс 

Барааны нэр 2024 он
II сарын дундаж II.26 III.04
1 "Алтан тариа" гурил  дээдийн дээд, савласан, кг  4 082 4082 4082
дээд, савласан, кг  2 969 2969 2969
I зэрэг, савласан, кг  2 426 2426 2426
2-р зэрэг, савласан, кг  1 606 1606 1606
2 Талх "Атар", 600 гр  2 451 2443 2443
"Зууван чех", 600 гр  2 868 3005 3050
Хар талх, 300 гр  2 142 2439 2456
3 Цагаан будаа, кг  4 798 4798 4798
4 Хонины мах, ястай, кг    13 776 13852 13966
5 Үхрийн мах, ястай, кг    17 149 17254 17445
6 Үхрийн мах, цул, кг    19 206 19170 19528
7 Адууны мах, ястай, кг  12 108 12290 12290
8 Ямааны мах, ястай, кг    9 548 9664 9664
9 Сүү задгай, л  3 869 3869 3869
"Элекстер", 0.5 л  2 245 2245 2245
"Шинэ Сүү", л  4 445 4445 4445
10 Тараг, савласан, 900 гр, "Цөцгийтэй"  4 045 4045 4045
11 Цөцгийн тос, 200 гр  8 163 8163 8163
12 Ургамлын тос, л  6 747 6747 6747
13 Элсэн чихэр, кг  5 042 5042 5042
14 Ногоон цай, савласан, 90 г  3 830 3830 3830
15 Өндөг, ш   598 596 597
16 Алим, кг  6 493 6476 6478
17 Төмс, кг  1 619 1639 1754
18 Лууван, кг  2 782 2791 2871
19 Байцаа, кг  2 119 2133 2133
20 Хүрэн манжин, кг  2 807 2770 2886
21 Сонгино, кг  3 454 3446 3455
22 Шатахуун Аи-80 автобензин, л  2 345 2345 2345
Аи-92 автобензин, л   2 390 2390 2390
Дизелийн түлш, л  3 687 3590 3590

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо