ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

О.Адъяа: Монгол дахь Америкийн худалдааны танхимаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжиж байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар Монгол дахь Америкийн худалдааны танхимаас байр сууриа илэрхийлэв. 

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа хэлэхдээ "Бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт маш идэвхтэй оролцож байгаа.

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг маш сайн, үлгэр жишээ зохион байгуулсан. Бүх талуудын оролцоог тэгш хангаж, саналуудыг тусгаж ажилласан гэж харж байна. 

Ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийн үнэт зүйлсийг эрхэмлээд 30 жил болж байна. Одоо 30 жилийн дараа үнэт зүйлсээ дахин эргэн харж, ямар ач холбогдолтойг нь ярих цаг болжээ. 

Нэг талаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нөгөө талаас улс орны хөгжлийн хувийн хэвшлүүд авч явдаг. Чөлөөт зах зээл, өрсөлдөөнт нийгэм гэдэг утгаар Монгол Улсын эдийн засаг нээлттэй байхад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл томоохон ач холбогдолтой.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад боломж олгосон ач холбогдол бүхий хуулийн төсөл байна. Монгол дахь Америкийн худалдааны танхим гэдэг утгаараа АНУ, Европын Холбоо зэрэг гуравдагч хөрш орнуудаас хөрөнгө оруулалт татах ач холбогдолтой хуулийн төсөл болсныг харж байгаа" гэлээ. 

"Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар олон улсын хамтын нийгэмлэгт эерэг мессэж өгнө"

Тэрбээр "Энэ хуулийн төслийн зарим зүйл заалттай санал нийлэхгүй байгаа.

Тухайлбал татварын хөнгөлөлттэй холбоотой заалтууд байхгүй болсон нь анхаарах асуудал мөн. Зарчмын хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар олон улсын хамтын нийгэмлэгт эерэг мессэж өгөх болов уу хэмээн найдаж, хүсэж байгаа.

Хөрөнгө оруулалтын хууль дангаараа бүх асуудлыг шийдэхгүй. Өнөөдөр Хөрөнгө оруулалтын хууль батлагдахаар нөгөөдөр гадаад дотоодын хөрөнгө оруулагчид Монголд ороод ирэхгүй.

Иймд Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Татварын багц хууль, одоо хэлэлцэгдэх ёстой Ашигт малтмалын тухай хууль зэрэг хуулиуд цогцоор нийлээд Хөрөнгө оруулалтад ээлтэй, хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ.

Энэ хуулийн төсөл дэмжигдвэл маш том, эерэг мессэж өгөх учраас ач холбогдолтой гэж Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс харж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.140] 2024/1/15
Гадныхан хуулиа батлахад бид хушуу дүрвэл яах вэ?.дорд үзэж байна.газрын баялгыг ачиж зөөж явах нь хөрөнгө оруулалт биш.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.38] 2024/1/12
Заавал гадныханд газар нутагаа ухуулж, сэглүүлэх, эрдэнэсээ өгч явуулах хөрөнгө оруулалт хэрэгтэй юм бэ. Зүгээрээ л ядуу ч гэсэн газар нутаг, 5 хошуу мал сүрэгтэйгээ байхад өлбөрч үхэхгүй л байх. Үр хойчдоо үлдээх газар ороноо энэ үеийнхэн л зөв, ухаантай байж хамгаалах хэрэгтэй. Ниргэсэн хойно, гашгирав болохгүйн тулд.
0 | 0 Хариулах
Ганаа [202.126.89.225] 2024/1/12
Ийм юм яриад явж байдаг гадныхны гар хөл болсон новшийн хулгайчуудыг яах вэ?
2 | 0 Хариулах
Зочин [103.9.90.130] 2024/1/12
энэ нэг үнээний бөгс долоосон бухан бяруу шиг нөхөр юу гэнэв?
1 | 2 Хариулах
Зочин [192.82.64.83] 2024/1/12
Овоохой барьсан оюутолгой дахиад хэрэггүй, Энэ олон уурхай ухаад бидний амьдрал дээрдэхгүй байна. Дахиж нэмэж ухах шаардлагагүй
4 | 1 Хариулах
Зочин [199.7.156.230] 2024/1/12
17р зуунд европын доншуучлагчид манхаттан арлыг 20 доллараар худалдаж авсан юм гэсэн одоо америкийн уугуул иргэд хэсэгхэн газар нутаг заагдан ядуу амьдардаг болсон
2 | 0 Хариулах
Зочин [199.7.156.230] 2024/1/12
Америкт дуртай газраа сонгоод 1 долларын хөрөнгө оруулаад 100 жил ашиглая болох уу
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.83] 2024/1/12
Энэ мэт гадны байгууллагуудад жил бүр аудит оруулж баймаар байна. Тэнд ажилладаг хүмүүсээс ХОМ авдаг болох хэрэгтэй, ТЕГ шалгадаг баймаар байна.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.182.83] 2024/1/12
Одоо монголд газар эзэмшиж буй гадны маш олон компани болон хувь хүмүүс байна. Эдгээрийн үр ашгийг тооцоод ард иргэдэд тайлагнах хэрэгтэй. Ямар ч үр ашиг байхгүй, эсрэгээрээ байгаль экологоороо бохирдсон хохирсон, байгаль сүйрсэнтэй холбоотойгоор иргэд малчид нь дайжиж амьжиргаа нь доройтсон байна.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.182.83] 2024/1/12
Монголчууд өөрсдөө 0,7 га газраа хувьчилж авах гэхээр газаргүй гээд нийт иргэдийн дийлэнх нь газраа хувьчилж аваагүй байгаа. Иймд эхний ээлжинд бүх иргэддээ газрыг хувьчилж олгох ажлыг дуусгасны дараа уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгож сайжруулаад ард иргэдээрээ хэлэлцэх нь зүйтэй.
5 | 0 Хариулах
Зочин [172.58.166.146] 2024/1/11
America yamar hamaatai mongol ulsiin dotood heregt hutgaldaad huuj garga ene nuhurteu hamt
4 | 0 Хариулах
зочин [66.181.188.59] 2024/1/11
1сая төгрөг өгий америк ороё ..танайд хөрөнгө оруулая
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.170] 2024/1/11
Америктай юуг нь хамтардаг юм. Баруун дээрэмчид гэдэг нь Оюу толгойгоор шууд харагдаж бгаа бишүү.
6 | 1 Хариулах
Зочин [202.126.89.2] 2024/1/11
Та нар дэмжихээрээ яадаг юм. Ард түмэн нь мэддэг юм за
7 | 0 Хариулах
Зочин [66.181.189.226] 2024/1/11
ta nar uusduu 100000 S avj ochood USA d 100 jiliin hugatsaatai gazar avaad uzuul dee, uguhuu ta nart
8 | 0 Хариулах
ЗОЧИН [183.177.99.226] 2024/1/11
УИХ ДАРГА ИНДЭР ДЭЭРЭЭС ХЭЛЖ БАЙСАН МОНГОЛЧУУД БИШ ГАДААД ӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ОУВС БУЮУ ҮНДЭСТЭН ДАМНАСАН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ДОЛЛАРЫН ЭЗЭДҮҮДЭД НУТАГ ДЭВСГЭРЭЭ ХУРААЛГАХ НЬ БАЙНА ШҮҮ ГЭЭД АНХААРУУЛЧИХСАН БАЙГАА
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.175] 2024/1/11
ӨНГӨН ДЭЭРЭЭ ЭРХ ЧӨЛӨӨТ АРДЧИЛСАН АМЕРИК ОРОН ЦААНАА ҮНДЭСТЭН ДАМНАСАН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ДОЛЛАРЫН ЭЗЭН ЕВРЕЙЧҮҮД, КОЛОНЧЛОГЧ ИХ БРИТАНИ БАЙДАГ.
8 | 0 Хариулах
ЗОЧИН [183.177.99.226] 2024/1/11
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ГОЛ ДАЙСАН БОЛ АМЕРИК ХЯТАД ХОЁР УЛС ШҮҮ ДЭЭ ГАДНЫХАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРТЭЙГЭЭР ХЭДЭН ЗУУН МЯНГАН ХЯТАД АМЕРИКЧУУД МОНГОЛООР ДҮҮРЭХ БАЙЛГҮЙ МАНАЙ НУТАГ ДЭЭР ЭЗЭН СУУЖ УУГУУЛ ИРГЭД БОЛОХ МОНГОЛЧУУДЫГ БООЛЫН БООЛ БОЛГОХ ЭЭЛЖИТ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ НЭГ ХЭСЭГ ШҮҮ ДЭЭ
7 | 1 Хариулах
Зочин [202.9.46.175] 2024/1/11
Их Британчууд америкийн уугуул индианчуудын газар нутгийг колончлохын тулд, уугуул индианчуудад архи өгч архины хамааралтай болгосон. Одоо индианчууд газар нутаг дээрээ боловсролгүй халамж авдаг архичингууд болсон. Түүн шиг их британичууд монголыг колончлохын тулд 1990 онд монголын ардчилсан намын утсан хүүхэлдэйнүүдээрээ дамжуулан монголын бүх үйлдвэрүүдийг хаалгаж, олон мянган монголчуудыг халамжнаас өөр орлогогүй архичин болгож хорт бодлогыг хэрэгжүүлж чадсан.
8 | 1 Хариулах
ЗОЧИН [183.177.99.226] 2024/1/11
СҮ БАТБОЛДЫН МАФЖСАН БҮЛЭГЛЭЛ Ч ХҮРЭЛБААТАР Ч ГАНХУЯАГ Ж ЭРДЭНЭБАТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРЭЭР ХЭДЭН ЗУУН МЯНГАН ЦАГААЧ АМЕРИК БАС ХЯТАДУУДЫГ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ СЭМ АВГА АХ НЬ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙХ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ АМЕРИКЧУУДЫН ЗАХИАЛГААР
4 | 0 Хариулах
зочин [103.57.95.166] 2024/1/11
Хөрөнгөгүй гададынхан Монголын иргэн болоод биднийг тэжээнэ өрсөлдөнө гэж юу байна аа Хятад оросууд л орж ирнэ. Оросын дайнаас дүрвэгсэд орж ирнэ ойлгомжтой. Өөр зам байгаа олж хараарай.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.2] 2024/1/11
Монголын ард түмэн нь ганц удаа юмаа мэдчихий болох уу амeрикуудаа
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.128] 2024/1/11
16.1.5. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг олгох 16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах; Хөрөнгө оруулалтын урамшуулал гэсэн хэсэгт гэнэт газарыг ашиглуулах гэсэн хэсэг гэнэт орж ирээд байна Энэ бол хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчидад газараа хөрөнгө оруулсаны төлөө урамшуулж байгаа гэсэн байна
2 | 1 Хариулах
Абай.К [66.181.161.245] 2024/1/11
Хөрөнгө оруулалтын хууль нь Монгол Улсын Тусгаар Тогтнолд урт зугацаанд аюул учруулахгүй байх нөхцөл,шаардлагыг хангаж байж батлагдах байх гэж найдья. Гадаалын ХО хэрэгтэй л дээ,гэвч дотоод идвэхтэй,ажил хэрэгэгч хүмүүсийнхээ гар хөлийг уяж хөдөлгөхгүй байгаа хүнд суртал,авлига,хахуулийн бэхжсэн системийг эдгээж байж хөгжлийн тухай мөрөөдөж болох байх.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.175] 2024/1/11
Гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхайд хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт 100% итгэлтэй байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт монгол улсад ашиггүй зөвхөн улс төрчид болон хөрөнгө оруулагчдад асар их ашигтай байх болно. Гадаадын хөрөнгө оруулагчид монголын эрх баригчдад авилгал өгч монголын уул уурхайн баялагт эзэн суух санаатай хүсэлтэй байдаг гэдгийг мангар үхэр монголчууд ойлгоорой.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.130] 2024/1/11
Hurungu oruulaltiin huuliig bol demjiji bn. Harin ene huuliig irgeddee yag yu gej orrulj iresnee gargaad tawichmaar bh yum.buruu msj ugch bolohgui Bi ch bs huuliig n unshij uzmeer l bn sjde
1 | 1 Хариулах
Зочин [66.181.177.79] 2024/1/11
Гадаад улсын хөрөнгө оруулагчдаас айж,хууль баталдагаа болих хэрэгтэй.Ханбогдод газар гадаадын хөрөнгө оруулагч нарт өгсөн нь энэ хуулийн дагуу өгсөн байна.Тэр хүмүүсийг даруй суллаж,хэргийг хаах хэрэгтэй.Та нар өөрсдөө хэрэг хийх замыг зааж өгччихөөд,дараа нь чадал муутайгаа хэрэгт оруулдаг.Хүрэлбаатар болон зарим эрх мэдэлтэнүүд өөрсдийн хамаарал бүхий гадны иргэдийг оруулаж,60,40 жилийн суурших эрх олгоод,дараа нь энэ хуулиа хаана биздээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.175] 2024/1/11
Риотинто корпораци монголын уул уурхайд хөрөнгө оруулаад 15 жил өнгөрч байхад монголын эдийн засаг сэхсэнгүй, төгрөгийн ханш чангарахгүй хэрнээ гадаадын өрийн хэмжээ жил ирэх бүр өсөөд байна. Барууныхан монголыг дээрэмдэж байна.
12 | 9 Хариулах
Зочин [103.172.76.44] 2024/1/11
Риотинто корпораци байсан тулдаа үхээгүй өдийд чи юм бичээд сууж байгаагаа ойлгодог уу? 2016 онд улс элгээрээ хэвтэхийн даваан дээр буулт хийж буцааж оруулж ирсэн юм л даа.
3 | 8 Хариулах
Зочин [202.9.46.175] 2024/1/11
Өөрөө үхээч пиздаа.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.2] 2024/1/11
Өө за за Рио тинто өөрийг нь үхүүлээгүй гэж итгэтлээ тархиа угаалгачихсан бачка бас байнаа. Рио тинтогоос чинь өмнө Монгол Улс хэдэн мянганаар оршоод л ирсэн юм. Одоо риогүй бол сөнөх үү ха ха
3 | 0 Хариулах
зочин [43.242.241.151] 2024/1/11
Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг маш сайн үзэж ард олноороо хэлэлцүүлэх хэрэгтэй. 100000 ам.долларын хязгаарлалт заавал байх ёстой. Тэгэхгүй бол Хаадын нутаг биш орон орны мөнгө олох гэсэн ядуучуудын газар болох болов уу. Гадаадын бүх хөрөнгө оруулагчид дэмжинэ. Энэ ч ойлгомжтой. Хүний газарт дураараа дургих боломж олгохгүй л байх ёстой.
11 | 2 Хариулах
Зочин [66.181.187.240] 2024/1/11
Хурдан батлагдах бхаа маш зөв
2 | 9 Хариулах
Зочин [202.21.107.40] 2024/1/11
ХҮН АМ НЬ ХАХСАН ГҮРНҮҮДИЙН ШҮЛСИЙГ ГООЖУУЛЖ ЭХЭЛСЭН НЬ ҮНЭН БАЙНА. МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙГ ШИНЭ КОЛОНИЧЛОГЧДЫН ХҮН АМЫГ ШИНЭЭР СУУРЬШИХ БҮС БОЛГОХ ТОМ ТӨСӨЛ ЯРИГДАЖ БАЙСАН БОЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШАТАНДАА ОРЖЭЭ. ОХУ ЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ГЛОБАЛЧЛАХ ГЭСЭН АВЧ БҮТЭЛГҮЙТЭН ЯЛАГДСАН БОЛХООР НОМХОН ХҮЛЦЭНГҮЙ, ЭСЭРГҮҮЦЭХ ЧАДВВАРГҮЙ МОНГОЛ СОНГОГДЖЭЭ. ОДОО МОНГОЛЧУУД СЭРЖ ОРОСУУД ШИГ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ЦАГ ИРЖЭЭ.
13 | 8 Хариулах
Зочин [174.194.98.185] 2024/1/11
Vher
3 | 9 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/1/11
Илжиг
2 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/1/11
Юнэн
4 | 2 Хариулах
ter hogiin amerikuud hend zaagaad bna. [66.181.184.203] 2024/1/11
Uls oron bvrt ooriin erh ashig gej bii shuu. dandaa amerikuud tegdeg baruuniihan tegdeg gej buraad duuraij baih yumaa.getel solongos taivan singapure ulsuud baruunii zavaar zovlolgoog ogt tooj vzdeggui oorsdiin bodolgoor l hogjij deeshilsen ch de. ter amerikuud mongoliin ontsolgo , manai ard tvmenii amidaral ediin zasagiig medeh uu dee.deer ni gadaadiin gar hol bolj eh oronoo hudaldahaas siihgui iim hvmvvsees bolgoomjiloh heregtei dee..
7 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2024/1/11
хамаргүй гөлөг
4 | 4 Хариулах
Зочин [76.36.239.172] 2024/1/11
Zuv zuv. odoo ingeed ehneesee zuv yuman deeree duugarah heregtei!
2 | 3 Хариулах
Зочин [66.181.160.26] 2024/1/11
яг үнэндээ энэ хуультай хуульгүй хөрөнгө оруулалт татаж болно гол асуудал нь МАНай хулгайч төрийн авилгач дарга нарт л байгаа. үргэлж нэг юм нэхэж шантаачилж амьдардаг. баахан засаг ноёдын захирамжууд, яамдуудын элдэв журам, ойлгомжгүй зөвшөөрлүүд л гадныханыг үргээгээд байгаа
6 | 1 Хариулах
Зочин [103.161.242.181] 2024/1/11
Уул уурхайд л хөрөнгө оруулна. Тэгэхээр хэрэг байна уу! Өмнөхөө бүртгэж татвар орлогоо цуглуулж чадахгүй байна. Газар нутагын их хувь хөрөнгө оруулалт нэрээр гадныханд очсон. Ер нь тэгээд хөрөнгө оруулагч нар нь аль улсаас их байна вэ? Уурхай газрын малтмалаас өөр зүйлд хөрөнгө оруулах уу?
8 | 1 Хариулах
Зочин [202.9.46.175] 2024/1/11
Мэдээж, уул уурхайд л хөрөнгө оруулна. Америк тэргүүтэй барууны орнуудад монголын газар доорх түүхий эд л чухал болохоос монгол нээх чухал биш. Ирэх 2025 онд нэг тонн зэс $15,000 долларын үнэ хүрнэ. Оюутолгой 30 сая тонн зэсийн нөөцтэй гэж бодохоор жилд нэг сая тонн зэс экспортоллоо гэхэд $15 тэрбумыг гадагшаа алдана гэсэн үг. Риотиното монголын баялгаас асар их ашиг олж монгол хоосон хоцорч байна. Харамсалтай.
8 | 2 Хариулах
Зочин [202.70.46.20] 2024/1/11
Өөр юунд хөрөнгө оруулах юм бэ? Монголд уул уурхайн л эдийн засагтай орон шт
2 | 4 Хариулах
Зочин [103.161.242.181] 2024/1/11
Za ene erun yu bolood ingej yaraad batlax geed bna Neg l buruu bn da
8 | 1 Хариулах
Зочин [66.181.186.208] 2024/1/15
Монголд 1 сая...нэг газарт 2 тэрбум...Хошногоо..
0 | 0 Хариулах