ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхтүвшин: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэхгүй байвал гадаадын хөрөнгө оруулагчдад буруу дохио болно

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл"-ийн талаар Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

 Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин "Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын хуулийн төслийн талаар МҮХАҮТ-ыг төлөөлж байр сууриа илэрхийлье. 

Монголын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөх байгууллагын хувьд санал хүсэлтээ илэрхийлж байгаа юм. 

Энэхүү хуулийн төслийг нэлээд олон удаа хэлэлцсэн. МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь 60 орчим саналыг хүргүүлсэн бөгөөд зарим санал хуулийн төсөлд тусгагдаж орсон байна.

Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх томоохон дохио сигнал болох учраас тус хуулийн хэлэлцэх эсэх асуудалд хуумгай хандах нь зохисгүй юм. 

Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах явдал хэмээн дүгнэсэн. 

  • Нэгдүгээрт хууль, эрх зүйн орчин тогтвортой байх тухай ойлголт нэн чухал. Хууль гэнэт өөрчлөгддөг эсвэл мэдээгүй байхад нь шинээр зүйл заалтууд орж шинэчлэгддэг. Энэ нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг ААН-үүдэд хүндрэлтэй байдал үүсгэдэг. Үүнтэй холбоотой саналуудаа тавьсан. Дээрх саналыг хүлээн авч, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6.1.2, 6.1.3-т өөрсдийн эрх ашиг, хөрөнгө оруулагчдын эрх ашигтай холбоотой хөндсөн асуудлыг оновчтой болгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангадаг, хэлэлцүүлэгт оролцох боломжтой болгох талаарх эдийн засгийн холбогдолтой заалтууд анх удаа орсон байгаа. 
  • Хоёрдугаарт хууль, эрх зүйн орчноос хамаарч бизнест тулгардаг асуудал нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо. Засгийн газрын түвшинд холбогдох яамд хоорондоо ойлголцдоггүй. Засгийн газар болон орон нутгийн түвшинд гаргасан шийдвэрээ ойлголцдоггүй. Орон нутагт очихоор тэс өөр зүйл шаарддаг гэх мэтчилэн уялдаагүй байдал нь хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа хийх орчныг тогтворгүй болгодог.

Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын төсөл дээр энэ чиглэлд бүтэн бүлэг оруулсан байсан. Тодруулбал тус хуулийн төслийн гуравдугаар бүлэгт зөвхөн төрийн захиргааны төв байгууллагаас гадна, төрийн бусад байгууллага, орон нутгийн байгууллага ямар түвшинд оролцох тухай заалтуудыг оруулсан байгаа. Үүнийг олзуурхаж байна" хэмээв. 

"Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Гадаадын хөрөнгө оруулалтуудын хувьд татварын хувь хэмжээ, шимтгэлээс гадна маргаан үүсэхэд шийдвэрлэх арга зам ямар байх нь хамгийн чухал асуудал. Энэ чиглэлээр бүтэн бүлэг нэмж, өмнөх хуульд байгаагүй тавдугаар бүлгийг нэмж оруулсан байна.

Тодруулбал Хөрөнгө оруулагчдын маргаан гомдлыг шийдвэрлэх зөвлөл байгуулахаар заасан. Маргааны процесс хууль,шүүхээр асар удаан үргэлжилдэг учраас бизнесийн хувьд тухайн зардал, хугацааг даах боломж байхгүй. 

Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой дөрвөн том хэрэг олон улсын шүүх дээр очсон байдаг. 

  • Нэг нь хөрөнгө оруулагчдын талд шийдэгдэж, Монгол Улсын хувьд хохирол төлбөрийг нь төлөх шийдвэр гарсан.
  • Нэг нь тохиролцсон, үлдсэн хоёр асуудал нь одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа.

Энэ процесс удаан хугацаанд үргэлжилдэг учир зөвхөн гадаад гэлтгүй, дотоодын хөрөнгө оруулагчдад ч тодорхойгүй байдлыг бий болгодог. Иймд нэг алхам ахиж, хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх талаар заалтуудыг оруулж өгснийг олзуурхаж байгаа.

Өмнөх хуулиас одоогийн мөрдөгдөж байгаа хуульд сайжирсан зүйлс нэлээд байна. Гэхдээ хуулийн төслийг дахин хэлэлцэж, сайжруулах зүйлс ч бий.

Ялангуяа хуулийн төсөл дээр "урамшуулал" гэх ойлголт байхгүй.

Гол урамшуулал нь "одоогийн байгаа дөрвөн татварын орчныг тогтвортой байлгана" гэсэн заалт л байгаа. Яг бодитойгоор тухайн салбаруудад хөрөнгө оруулалт хийвэл ингэж нэмэгдэнэ гэсэн заалтуудыг хэлэлцүүлгийн явцад илүү сайжруулах бололцоо боломж гарах болов уу. 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Хэрвээ одоо хэлэлцэхгүй гэж шийдээд хуулийн төсөл буцвал хөрөнгө оруулагчдад буруу сигнал болно" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
54
Зураг
ЗӨВ, ГОЁ
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [103.212.116.136] 2024/1/17
энэ хүн улсынхаа газрыг зарах гэж улайран зүтгэж байна уу даа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.253] 2024/1/13
Улайрч байна даа, хөөрхий бузар бүлэглэлийнхэн. Чи наад суудлаа хүртэл луйвардаж аваа биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.240] 2024/1/12
Гаднаас тусламж авахгүй байя, олон бондын мөнгө ард түмэнд хүртээлгүй өнгөрсөн, аваагүй мөнгөө ард түмэн олн жил төлсөн, ард түмэндээ хүртээлгүй байна шүү, гадны донор орнуудын зөвлөмж гүй байя аа
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.35] 2024/1/12
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МОНГОЛД ХЭРЭГГҮЙ ӨНГӨРСӨН 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД МОНГОЛ ОРОН ЮУ ХОЖИВ
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.35] 2024/1/12
Энэ бас хулгайчын талд
0 | 0 Хариулах
Содоо [202.21.109.25] 2024/1/12
Гадаадын хөрөнгө гэж юу байгаа юм оюу толгойгоо хар . Хоёр хөршөөсөө аваад болжил байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.192] 2024/1/12
Та нарт итгэхгүй.Гадаадыг дахин шүтэгчид.Гар хөлүүд чинь батлуулах гэж улайрч байна...
0 | 0 Хариулах
З [66.181.186.76] 2024/1/12
Хэнд ч хэрэгүй хууль.30 жил хрнгө орууллаа.ккк сүйтгэсэн газар,ширгэсэн гол.ухсан газар,өр үлдлээ.
2 | 0 Хариулах
МАН хулгачд [202.179.27.44] 2024/1/11
иргэд газаргү ААН татвар НД -с болж дампуураад
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.61] 2024/1/11
За битгий нохойтоод бай.Та нар л болж Монгол улсын төлөө санаа тавьж байгаа байх.Та нарыг ард түмэн мэддэг болсон.Хэдэн халтар төгрөгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон сүнсээ түймэрдсэн луйварчид шүү дээ та нар.
2 | 0 Хариулах
Иргэн [158.248.126.125] 2024/1/11
Хэлэлцэх нь зөв, ирэх хавар хүртэл хэлэлц, МАН н лицэнз, газарын наймаачин тэрбумтан дарга нарт иргэд итгэхгүй бгаа шүү.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.80] 2024/1/11
Уул уурхайд л хөрөнгө оруулах нэрээр газар шороог минь ухаж, газар нутаггүй болгох хуулиар яах юм бэ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.226] 2024/1/11
shark enkhtuvshin minee yu l yariad bna daa, bid nariigaa yah gd l bna daa,
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.226] 2024/1/11
ene huuliin tusliig demjij bgaa humuus uursduu ter USA . China daa yamar ch mungugui ochood 100 jiliin hugatsaatai gazar avaad orshin suuh erhee avaad biznesee erhleed uzeech dee, ta nar tegj chadahuu, bid nar eh orondoo yaduu ch gsn gishgeh gazartaigaa baimaar bnaa, ta nar maani yavj uz guiyaa
0 | 0 Хариулах
Х/О ХУУЛЬ БА ГАЗАР [202.179.25.203] 2024/1/11
ЯГ ЯМАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ БОЛООД БАЙНА . ОЮУТОЛГОЙ БА ХЯТАДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ТУСГАЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАХИАЛГААР ЗҮТГҮҮЛЖ БАЙГАА ГЭЖ УНШИГДАНА. ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ УУЛ УУРХАЙН КОМПАНУУД МОНГОЛЫГ НУГАСЛАХ НЭЭ...
0 | 0 Хариулах
Хэрэм [202.55.188.85] 2024/1/11
Урагшаа харж хөгжинө гэхээрээ газараар оролдох албагүй . Ингэн ингэн газар оролцуулан хөрөнгө татах дээрээ тулаагүй байхө түрүүчийн оруулж ирсэн хөрөнгө чинь гийгүүлсэн юм юу байгаа вэ? та нарт ашигтай ард иргэдэд өр, газар нутагын ухаж төнхөөд бэлчээргүй болгож бн энийгээ малын тоо ихсээд бэлчээрийн даац хэтэрлээ гэж хүмүүсийн тарихыг угаагаад ! ардчилсан намын эхний үед газар түрээслэх талаар сэм яриа чих дэлсэж л байсан ! Газар түрээслэх хуулийг монгол хэлнээс хасаж үрийн үрд өглөө бүр энэ хуулийг хэрэгжүүлж болохгүй гэж сануулж байх хэрэгтэй! ГАЗАРАА түрээслээд буцаагаад авч чадахгүй ХҮЧИН МӨХӨСДӨНӨ !
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.2] 2024/1/11
Энэ угаасаа суганы үс гар бас юучив дээ. Чи дут
2 | 0 Хариулах
Irgen [203.169.48.150] 2024/1/11
Тэр газрын заалтыг нь авч хаяад, Хөрөнгө оруулалтын хуулиа баталъя.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.21] 2024/1/12
Gazriin zaalt baihgui geed baihad l tarhiduulaad baih yumaa. Yaaltai bilee mongol yalnachuudiig
0 | 0 Хариулах
Irgen [203.169.48.150] 2024/1/11
Sharkaa tegeed yamarch bosgo baihgui gadnii guilgachin hyataduud boonooroo Horongo oruulagch gej orj ireed gazriig 100 jil "ashiglah" erh avah n tegeed zuv uu? 16.1.5. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг олгох 16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах; Хөрөнгө оруулалтын урамшуулал гэсэн хэсэгт гэнэт газарыг ашиглуулах гэсэн хэсэг гэнэт орж ирээд байна Энэ бол хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчидад газараа хөрөнгө оруулсаны төлөө урамшуулж байгаа гэсэн байна
1 | 0 Хариулах
Зочин [87.95.36.13] 2024/1/11
Гадаадын хөрөнгө оруулагч нар гарч явахаас өмнө би хотын төвд бдаг офисоо сарын 8000$-аар түрээмлүүлдэг бсан бол одоо 5 сая төгрөг буюу 1500$-аар түүрээслүүлж б. Хөрөнгөтөн миний орлого буурч бгаа юм чинь хөлсний ажилчдынх бүүр л навс унэсан бж таараа!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.147] 2024/1/11
бууны нохой гөлөг үх гадаадын тэжээвэр
0 | 1 Хариулах
Зочин [66.181.190.52] 2024/1/11
Энэ хуулийн төслийг ганц Хүрэлбаатар сайдынх юм шиг Баттулга тэргүүтэнгүүд эсэргүүцсэн бн.энэ хуулийг боловсруулахад мэргэжлийн хүмүүс оролцож бизнесийн төлөөлөл саналаа өгсөн байна Бидэнд урагшаа харж хөгжил дэвшилд хүрэх зайлшгүй шаардлага бн
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.130] 2024/1/11
Bitgii huts Horingo oruulalt gesen nereer bitgii iim nowshiin huuli batlahaad dairaad bn lda Isral uls palestin gazar nutagiig 100 jil ezemshih erh gej nereer hudaldaj awaad duussan shuu NUB d 80 jilees deesh bol tuhain ulsad ezen suuh erh uusch bgaa shv Naaduul chin yaagad zaawal 100 jil gej oruulj irj bgaa uchir n ene shv 15 jilees iluu hetruulxh bolohgui shvv
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.164] 2024/1/11
2007 ond tumur zamaa tavichixsan bol ingej xulgaich luivarchidiin uls bolixgui baix baisan. Jenco xulgaichiin zaasnaar yavaad xulgaich luivarchid l ulsiig udirddag boljee. Avilgach, xulgaich, luivarchidiin xyyxdyyded xamag nuursee aldchixsan.
3 | 3 Хариулах
Зочин [103.161.242.181] 2024/1/11
Ene neg l buruu yum bolood bnda
3 | 7 Хариулах
Зочин [76.36.239.172] 2024/1/11
Muu troll!
2 | 2 Хариулах
Зочин [103.161.242.181] 2024/1/11
Hutsaa huulitai ulsad bol chi tsaazaar awxuulsan bga urwagch uchir
2 | 2 Хариулах
Зочин [202.21.107.21] 2024/1/12
Mongol chin yalahnuu dee haha. Jenko l yalaad chi yaduuraad baigaa yum shig sanagdahgui bnu
0 | 0
gadaadiin shvtsen garuudiin neg bnaa. [66.181.184.203] 2024/1/11
Mongol 34 jil gadaadiin horongo oruulalt tatah geed vzej tarlaa. getel oligtoi orj irehgui l bna. Yagaad gel 3.5 say hvntei tsag uur ni hvnd hetsvv zah zeel bhgui, ded bvtets bhgui asar tom nutagtai orond horongo oruulagchiig maa muu naash ir gej hvvhed huurch bgaa yum shig oruulj irj chadahguig ene gadaad shvtsen heden huurai nom vzsen hvmvvs ogt oilgohgui yumaa. mongol yu hiigeed yu vildverlej delhiid garah bilee de.odoo bvr gazaraa zarj idenee gej hvrelbaatar geh hurliiz soliorod ehelij bna.tarhi ugaalt ni ih hiij bna.bidend tom mega tosol heregtei bolohoor neg muu hujaagiin neg hoer say togrogiin horongo oruulalt nertei yum ogt hereggui ee. gazar bol ulsiin vndes tul iim zvilseer oroldohgui baival sain da.tegeed neg orosiig muulij bvhen orosoos bolood gej solioroh garuud ih bna..jenkog muulah uraldaan ehleed bna.ih muulah tusam l ta nar ner hvndgui bolj bna..
9 | 0 Хариулах
Зочин [103.14.36.6] 2024/1/11
Монгол хөгжих гээд Оросууд сандарч байна. Жэнко, жэнкогийн троллууд үүнийг зогсоохгүй бол Оросуудад алуулах гээд үхтэлээ айж байна. Өдөр шөнөгүй цахим ертөнц ФБ-ийн коментууд дээр нойр хоолгүй ажиллаж байна ккк
9 | 8 Хариулах
Nogoo neg uligt hujaa hurliizuud yridag sedev de [66.181.184.203] 2024/1/11
Nogoo neg oropsoos bolood l, jenkogoos bolood gedeg neg muu surtalchilgaa ehelsen uu de. Ta nar ingej hudalaa burah tutamd ner hvndgui bolj bna. Odoo urid Hvrelbaatariig estoi gazar dor ortol muuldag manai ardchilsan gaminguud odoo hvrelbaatariig hyatad garaltai sonsood 100 ergeed Hvrelbaatar shig mundag ediin zasagch alga geed l saitaar surtalchilaad barag aguu horongo oruulaltiin huuli sanaachilj bnaa geh bolj dee. Daanch ta nariin muu zali hol ybahgui l dee..
6 | 2 Хариулах
Зочин [202.9.46.220] 2024/1/11
Unen shdee oros nofshoo
2 | 4 Хариулах
Зочин [202.126.88.130] 2024/1/11
Chi muu gulug haanaas zahialagatai buh comment hesegt udur shunugui nowshiin yumaa bicheed bgaan be Chi tsalin awch bichij bolno Gehdee eh oronoo ur huuhdee bodood naad nowshiin yumaa bichihee bolicheech Haana ch orosiin taliin hun alga Chi bolon chinii taliinhan ene huuliig batlah ged uhehnee nowshinuud
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.126] 2024/1/11
Жонхуу Болорчулуун Даваасүрэн оролцоод ирэхээр буруу хууль болно.Эрс тэс уур амьсгал, дэд бүтэц, хөрөнгө оруулалт юм юмаараа гадныхан үхэлдэн барин ирж суурьших, бизнес хийх улс биш.
6 | 3 Хариулах
Зочин [202.126.89.126] 2024/1/11
Орчуулагч хийгээд байсан залуу үнэн мундаг юм бналээ. Хэн гэсэн бэ
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.126] 2024/1/11
Энхтүвшин нээх МАН-руу хандаад байсан нь таалагдаагүй
5 | 1 Хариулах
боолууд [204.85.191.8] 2024/1/11
Удам муут боолыг төрд буй ойртуул гэдэг үгийг одоо ойлгож байна уу удам муут боол төрийг төр биш түмний шившиг болгож байна.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.187.240] 2024/1/11
Хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгад газрын тухай ямар ч муу заалт байхгүй шүү. Харин ч 2013 онд 60 жилээр эзэмших бас ашиглах гэсэн өөрчлөлтийг эзэмших гэдгийг нь болиулсан.
3 | 2 Хариулах
Зочин [202.9.40.174] 2024/1/11
Тэр газрын заалтыг нь авч хаяад, Хөрөнгө оруулалтын хуулиа баталъя.
3 | 5 Хариулах
боолууд [204.85.191.8] 2024/1/11
Боол төр удирдахаар төрийг бусадын боол болгож байгааг харж байна уу.
3 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/1/11
ЦООХОР ДЭЭЛТ ОРЖ ИРЭХИЙГ БОДОХОД ИХ Л ЗӨВ ХУУЛЬ ГЭСЭН ҮГ БАЙХ НЬ. ЦООХОР ДЭЭЛТ ХЭЗЭЭ Ч МОНГОЛЫГ БОДОХГҮЙ.
16 | 6 Хариулах
Зочин [72.133.163.187] 2024/1/11
Dotootiin hulgaichdaa shiideguie baij yun gadnii hurung oruulagch. Tavantolgoi Oyutolgoi deer Mongolchuudiin erh ashig haan bgn
3 | 1 Хариулах
M [66.181.176.136] 2024/1/11
Jenko gazaasan geed baigaag oilgohguun Mcs+Su.batbold tavan tolgoig huvidaa avchihsan baisan, tomor zamaa tavisan bol mongol uls bish msc l bayajih baisiin bishuu.
3 | 3 Хариулах
Зочин [139.5.217.74] 2024/1/11
Уул уурхайд л хөрөнгө оруулна. Тэгэхээр хэрэг байна уу! Өмнөхөө бүртгэж татвар орлогоо цуглуулж чадахгүй байна. Газар нутагын их хувь хөрөнгө оруулалт нэрээр гадныханд очсон. Ер нь тэгээд хөрөнгө оруулагч нар нь аль улсаас их байна вэ? Уурхай газрын малтмалаас өөр зүйлд хөрөнгө оруулах уу?
5 | 1 Хариулах
Зочин [76.36.239.172] 2024/1/11
Oruulj bolno, ene harin ih dundiig barimtalsan hugjil ruu chiglesen huuli bn
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.161] 2024/1/11
Хөрөнгө оруулалтын хуулинд Женко хориг тавиад байгаа юм даг уу даа. Статусаараа одоо бол мань хашир чинь ажилгүй, гудамжинд шороо манаргаад лааз өшиглөж яваа баагий биз дээ. Эсвэл 5 дахь ерөнхийлөгч хэвээрээ байгаа гэж бодоод байгаа юм болов уу.
6 | 2 Хариулах
Зочин [139.5.217.74] 2024/1/11
Хоншоортой, хүчтэй л байна.
4 | 8 Хариулах