Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-аас Монгол улсад суух элчин сайд асан хууль зөрчин виз олгосон хэргээр шийтгүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Сөүл хотын төв дүүргийн шүүх

2018-2019 онуудад БНСУ-аас Монгол улсад суух элчин сайдаар ажиллаж байсан хүн бусдад хууль зөрчин виз олгосон үйлдлийнхээ төлөө зургаан сая воноор ($4,629) торгуулжээ.

Баасан гарагт Сөүл хотын төв дүүргийн шүүх элчин сайд асан Жон Жэ Намыг ажиллаж байх хугацаандаа Монголын нэг компанийн дэд ерөнхийлөгчийн хүсэлтээр нэгэн хувь хүний визийн мэдүүлгийг шуурхай шалгах үүргийг консулын газартаа өгч байсан нь албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэм буруутай үйлдэл гэж дүгнэсэн байна.

Үүнээс гадна зорчих зорилго тодорхойгүй, хууль бусаар ажил эрхэлж болзошгүй гэж үзээд тухайн хүнд виз олгохоос татгалзсан консулыг элчин сайд асан зэмлэж, визийн хүсэлтийг нь дахин нягтлах тушаал өгч байжээ.

Элчин сайд асан ийм үйлдлийнхээ хариуд Монголын талаас ямар нэг шан харамж аваагүй, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан түүхгүй зэргийг харгалзан үзээд хөнгөн шийтгэл оноосноо шүүх тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Yonhap News