УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого арга хэмжээний талаар” ХХААХҮ-ын сайд Х.Болорчулуун илтгэл тавилаа.
Илтгэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Монгол адууны талаар асуумаар байна. Мөн залуу малчдын асуудал Үндэсний аюулгүй байдлын асуудал. Залуу малчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь бас чухал байна. Эдийн засгийн бодлогоор дамжсан тогтолцооны өөрчлөлт хийх талаар олон удаа ярьж, асуудал тавьсан. Хариулт өгнө үү" хэмээн асуулаа.
Асуултыг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариулахдаа “Баруун аймгаас сонгогдсон гишүүд баруун аймгуудад дотоодын үйлдвэрлэл байхгүй учраас гурил бусад газраас үнэтэй байдаг. Иймд гаднаас оруулаач гэх асуудлыг тавьж байгаа.
Баруун аймгуудад төвийн болон зүүн бүсээс 20 хувиар үнэтэй гурил хэрэглэж байгаа нь үнэн. 30 жил бид 10, 20 хувийн хямд гэж бүх юмыг харсаар байгаад гаднаас бүгдийг валютаар авч үндэсний үйлдвэрээ цохилтод оруулсан. Удахгүй Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ) хуралдах бөгөөд тус хурлаар үүнийг хэлэлцээд баруун дөрвөн аймгийн тодорхой хэмжээний гурилын хэрэгцээг хангах, мөн тухайн аймгийн аж ахуйн нэгжүүд гурил оруулах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!