ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байден 81 насны төрсөн өдрөө хоёр цацагт хяруулын амийг өршөөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч цацагт хяруулын амийг өршөөх ёслолын ажиллагаа болжээ.

Жил бүрийн талархлын баярын өмнө болдог энэ арга хэмжээ нь 1947 оноос эхлэлтэй уламжлалт зан үйл юм.

Анх АНУ-ын цацагт хяруулын аж ахуй эрхлэгчид, фермерүүд ерөнхийлөгч Харри Трумэнд баярын ширээндээ тавих цацагт хяруул илгээж байжээ. Дараа дараагийн ерөнхийлөгч нар ингэж илгээсэн цацагт хяруулаар баярын ширээгээ чимдэг байв.

Харин 1980-аад оны сүүлчээс эхлэн тэдний илгээсэн цацагт хяруулыг баярын зоог болголгүй өршөөл үзүүлж, буцаадаг уламжлал тогтсон юм.

Өчигдөр ерөнхийлөгч Жо Байден өөрт нь илгээсэн Либерти, Бэлл нэртэй хоёр цацагт хяруулыг өршөөсөн байна.

“Либерти, Бэлл нарыг би өршөөж байна. Шувуудад баяр хүргэе” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.

зураг
 

Энэ жилийн талархлын баяраар АНУ даяар 200 сая гаруй цацагт хяруулыг хүнсэнд хэрэглэх тооцоотой байгааг дээрх арга хэмжээнд оролцсон Үндэсний Цацагт Хяруулын Холбооны ерөнхийлөгч Стив Ликкен мэдээлжээ.

Өчигдөр бас ерөнхийлөгч Байдены төрсөн өдөр давхацсан юм. АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгчид тооцогддог тэрбээр энэ өдөр 81 нас хүрсэн байна.

“Ташрамд дурдахад өнөөдөр миний төрсөн өдөр тохиож байна” гэж Байден ёслолын арга хэмжээнд оролцсон хүмүүст хэлжээ.

Тэрбээр Цагаан Ордонд цацагт хяруул хүлээж авдаг уламжлалаас ч урт насалж байгаагаа энэ үеэр хошигнон ярьсан юм.

“Энэ арга хэмжээний 76 жилийн ой өнөөдөр болж байна. Гэхдээ анхны арга хэмжээнд нь намайг оролцоогүйг та бүхэн мэдээсэй гэж би хүсэж байна” гэж тэр хэлжээ.

Түүний өндөр нас ирэх жил АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдож ажиллахад нь саад болох эсэх талаар маргаан ид үргэлжилж байгаа.

Өчигдөр Байден цацагт хяруулуудын талаар хошигнол хэлэхдээ поп оддын нэрсийг сольж алдаа гаргасан нь уг маргааныг дахин сэдрээсэн байна.

Тэрбээр Цагаан Ордонд ирэхийн тулд 1,000 км зам туулсан цацагт хяруулуудын талаар “Энэ аялал та нарын хувьд Renaissance Tour аялан тоглолтын тасалбарыг олж авахаас ч хэцүү байсан байх. Бритнигийн аялан тоглолтыг би хэлж байна. Тэр яг одоо Бразилд байгаа” гэж ярьжээ.

Байден яриандаа поп од Тэйлор Свифтийн "Eras Tour" аялан тоглолтыг дурдахдаа тоглолтын нэрийг, бас дуучны нэрийг андуурсан бололтой. Тэйлор Свифт одоо Өмнөд Америкт аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа. Баасан гарагт тэр Бразилын Рио де Жанейро хотод концертоо тоглосон юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.49] 2023/11/22
seterlene gej ene dee
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.117] 2023/11/21
Баадан пампресс.
1 | 1 Хариулах
Оонхо [66.181.179.212] 2023/11/21
Зөнөсөн хөгшин ерөнхийлөгчтэй улс болоод байхад залуу удирдагчтай монгол зөнөөд байх юм
1 | 4 Хариулах
Зочин [103.57.94.117] 2023/11/21
АНУс ын бүх юм чамд сайхан ,Монгол улсын сайхан бүхэн ч чамд муухай харагдаад бгаа биз. Бохируудаа гэж...
3 | 1 Хариулах
Зочин [202.9.47.33] 2023/11/21
Муу хэлээд байгаа монгол эр юмнуудад хэлхэд Наа чинь баян мөнгөтэй, англи хэлтэй, дээр олон улсын мэдлэгтэй. Та нарт монгол оросын зохион мэдээлэл л байгаа дээр англи хэлгүй гүйцээ
1 | 5 Хариулах
Зочин [103.212.119.158] 2023/11/21
Нью-Йорк хотод цагаачдын хямрал үргэлжилж буй тул Байдены засаг захиргаанаас төсвийг нь танасан гэж хотын дарга Эрик Адамс мэдэгджээ. Төсвийн таналтад хотын сургууль, нийтийн номын сан, цагдаа, цэвэрлэгээ үйлчилгээний алба, хэлтсийнхэн өртөж байна. Гэтэл нөгөө талд АНУ-ын засгийн газар зул сарын баяраас урьтаж Украин, Израильд нэмэлт санхүүжилт олгож магадгүй гэх мэдээлэл гарсан. Дайн санхүүжүүлсэн атлаа Нью-Йоркийн төсвийг танасанд бухимдалтай байгаагаа реппер Карди Би лайваар ярьжээ. "Бид энд хархандаа живээд байна. Хархнуудаа үгүй хийхэд төсөв зарцуулмаар байна. Хотод гэмт хэрэг ихэсч, улам л бохир заваан болж байна. Гэтэл Байден хоёр дайн санхүүжүүлнэ гээд ярьж байдаг. Бид тийм дайн санхүүжүүлж чадахгүй. Улс орноо арай хийж л санхүүжүүлж байхад. Үүнийгээ зогсоо" гэж Карди Би хэлжээ. 😂😂😂
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.154] 2023/11/21
Манайхаар бол ууцных нь хонь
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.125] 2023/11/21
Лбгдорж дуурайгаад цагаан сараар хонь яагаад байлаа ккк ичиж үхмээр орк шүү
6 | 0 Хариулах
Choir [106.72.213.226] 2023/11/21
Хайрт доктор профессор хутгаач диипийн төлөөлөл боол Баиден ТӨМ !
2 | 1 Хариулах
Зочин [141.148.146.249] 2023/11/21
Сайхан хэлбэрдэх юм аа? Палестины 6 000 хүүхдийн амийг өршөөгөөгүй дээ!
5 | 1 Хариулах
Зочин [66.181.189.62] 2023/11/21
Аканаас өөр олигтой зэвсэггүй арав хүрэхгүй мянган халтруудын өөдөөс танк, онгоц, хүнд их буу, пуужин, дроноор зэвсэглэж америкийн усан флотоор дэмжүүлсэн израйлийн 300 мянган цэрэг байлдаад бахархалтайгаар ялж байна гэнэ дээ. Хүн хүч цэрэг зэвсгийн ийм хүч тэнцвэргүй дайн дэлхийн аль ч цаг үед болж байгаагүй израйлийн энэ ялалт бол үнэндээ шившигтэй ялагдал.
6 | 2 Хариулах
Зочин [185.241.208.204] 2023/11/21
хахаха, Байдены фэнүүд энийг хараарай. https://youtu.be/_59agcnLAj4?si=dSmp5RK82-FhTPo1
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.62] 2023/11/21
Израйлийн алан хядагч террорист армид зэвсэг нийлүүлж палестин хүүхдүүдийг хэдэн мянгаар нь хядуулчихаад шувууны амь өршөөж нтр зөнөг өвгөн өөрөө далд ор.
6 | 0 Хариулах
Latin49 [139.5.219.20] 2023/11/21
bi baisan bol urshuuhgui l yum baina hurdan hool hiij avchir geh yum baina da amttai shu de
0 | 1 Хариулах
Зочин [141.148.146.249] 2023/11/21
Маньяк49. 😂😂😂
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.234] 2023/11/21
Байдан ямар арга хэмжээнд оролцож байгаагаа мэдэхээ больсон
4 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.112] 2023/11/21
ЗЕЛЯ УЙЛААД Л БАЙНА ЛЭЭ ШҮҮ БААДААН!
3 | 2 Хариулах
Зочин [59.153.112.234] 2023/11/21
Байден Украины асуудлаар Бээжингээс тусламж хүсч байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.117] 2023/11/21
Дэлхий даяар алан хядаж, фашист геноцид үйлдэгч АНУ сөнөөсэй.
5 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.112] 2023/11/21
ЭРХ ЧӨЛӨӨ ХОНХ 2-Г АЛЖ ИДВЭЛ АНУСЫГ ГУТААСАН ХЭРЭГ БОЛНО ЛДӨӨ! ТЭГЭЭД Ч МАХ НЬ МОДНЫ ҮРТЭС ИДЭЖ БАЙГАА ЮМ ШИГ НАДАД САНАГДСАН! БААДАН ЗАЖИЛЖ ЧАДАХГҮЙ АРГААД ХАХАЖ ГАЙ БОЛНО Л ДӨӨ!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.44] 2023/11/21
АНУ-ын дийлэнх ерөнхийлөгчид хилэнцийн ордных байдаг нь үнэхээр гайхалтай. Хилэнцийн ордыг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРД ч гэж нэрлэдэг.
2 | 1 Хариулах
Зочин [103.212.118.140] 2023/11/21
төгцөг. гэхдээ цагаан ордон зул сарын баяраараа 600 цацагт хяруул алдаг. тэнд төрийн хүлээн авалтууд болдог.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.161.44] 2023/11/21
Тэр хамаагүй мангар мин
1 | 6 Хариулах
Зочин [66.181.187.174] 2023/11/21
Байдан баавай урт наслаж удаан жаргаарай,,,
4 | 5 Хариулах
Popeye [202.126.88.161] 2023/11/21
Nogoo idej bai all
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.207] 2023/11/21
Худ шоу. 2ыг өршөөгөөд энэ өдөр 46 саяыг идчихнэ. Сайхан наргиа шүү🤣
4 | 3 Хариулах
Зочин [66.181.161.44] 2023/11/21
Гол утгыг нь ойхгүй байж дэмий юм бичих гэж.
1 | 3 Хариулах
Бадарч тахар [103.57.93.42] 2023/11/21
Ийм хөгшин өвгөнд ялагдсандаа Трамп одоо болтол эвлэрэхгүй байгаа ! Очиж очиж Жо д шүү ! Кённиди шиг залуу хүнд ялагдсан бол яахав гээд л ! Жо Трамп хоёр дахиж өрсөлдөөд дахиад л Жо ялаад Трамп шууд өөрийгөө буудчих байх удахгүй !
2 | 4 Хариулах
Зочин [202.9.46.114] 2023/11/21
Энэ өвгөн сонгуулийн саналын дүнг хойшлуулж луйвраар сонгогдож гарч ирсэн
4 | 2 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/11/21
сайн байна уу, Бадарч Тахар. Трамп "өндөр настанд ялагдсандаа *эвлэрэхгүй* ч биш л дээ". Тэгээд ч хэргийн учиг үүндээ ч бишийг бичвэрлэвэл уртаас уртаас бичвэр болох төдийгүй, америкуудтай америкийн амьдралын гүнд нь дотор нь дунд нь ороод, оролцоод, таниад, мэдээд, чухамхүү яг эн зэрэгцэн мөрлөж аж төрж амьдран суугаа + америкийн бодь биет амьдралыг үнэнээр нь зүйгээр нь үзээд хараад туулаад явж буйнхаа зүгээс америкт буй аль ч ямар ч Монголуудынхаа дийлэнхээс олонхиос арай л өөрөөр дуугарах болно л доо. Biden бол миний ерөнхийлөгч биш, маний тухайд түүнийг сонгоогүй агаад тухайн үед Trump-т саналаа өгч байсан. Эдүгээ, одоо ч гэсэн, энэ удаагийн сонгуулиар Trump-т саналаа өгөх хүмүүсийн нэг нь би гээч этгээд. Trump- ыг хичнээн удаа 94 -ээс дээш удаа ч бай түй ч ач холбогдолгүй бөгөөд, түүнийг ***шоронд хийлээ гэе гэхэд***, TRUMP ТЭНДЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДЛӨӨ ГЭЛЭЭ ХЭМЭЭХЭД Ч ТҮҮНД САНАЛАА ӨГӨХ БОЛНО. СОНГУУЛИАР ЯЛААД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛДОГ ЮМ ГЭХЭД,
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/11/21
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ***ШОРОНД БАЙХ ОГТООСОО ЕРӨӨСӨӨ СОНИН БИШ*** ХИЙГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДАГААД, ҮНДСЭН ХУУЛИА САХИЖ МӨРДӨЖ БАРИМТЛААД ХОЛБООНЫ ТАГНУУЛЫН ГАЗРЫН ЗОХИХ АЛБАНЫХАН, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМГААЛАЛТЫН ТУСГАЙ АЛБАНЫХАН, КОНГРЕСС, ТӨЛӨӨЛЛИЙН ТАНХИМ, ТӨРИЙН НАРИЙН БИЧГҮҮД, БҮХИЙ Л САЛБАРУУД ГЭХЧЛЭНГҮҮД ХУЙГААРАА НҮҮЖ АЛБАА, АЖЛАА, ҮҮРГЭЭ, ХАРИУЦЛАГАА, ТУШААЛАА "ШОРОНГООС ЯВУУЛНА БИЗ". *ЕРӨНХИЙЛӨГЧ ШОРОНД БАЙХАД* ӨӨР ЯМАР Ч ӨЧҮҮХЭН ХУВИЛБАР БАЙХГҮЙ. ЭНЭ НЬ Ч ОНЦ СОНИН СОДОН БИШ. Biden-аас авахуулаад АНамынхан өөрсдөө өөдөө хаясан чулуунууд нь өөрсдийнх нь толгой дээр бууцгааж байхад энэ бол түй ч сонин ч, содон ч биш. Тэгээд ч, Biden чадлаараа чансаагаараа төдийгүй юун оюугаараа вэ -бүр ухаанаараа ч, тархиараа ч гарч ирээгүй юм шүүдээ, Бадарч Тахараа. ХЭХЭХЭ, Трамп тийм этгээдэд *ялагдсандаа* ***одоо болтол эвлэрэхгүй*** ГЭЖ БАЙХГҮЙ, БАЙДАГГҮЙ ЮМ. ХАХАХА, TRUMPЫГ, ---шууд өөрийгөө буудчих байх---, МУЛГУУ, БОЛГОХОО БОЛИНО БАЙГАА.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/11/21
Трампт албан ёсны мэдээнүүдээр өгүүлж байснаар 94 удаа хэрэг тулгасан бөгөөд ингэснээрээ бараг л хэдэн зуун жилийн, - санахгүй байна, тэгэхдээ л, 730 гаруй жилийн хорих хугацаа болж байлуудаа-,. Тэр тутамд нь БУРУУТАЙ БИШ Л ГЭЖ ГАРЧ ИРЖ БАЙСАН. Тэр байтугай #donald trump mugshot# бий болсон. Трампын mugshot зураг бүхий цамцууд, аяга онлайнаар худалдаалагдаад бараг 3 сар ч байнуу, 3 сар гаруй болж байна. Өнөөгийн байдлаар эдгээр зүйлс үнийн хямдралтай байгаа. Бадарч Тахараа, сонирхвол хайж олоод үзэж ч , худалдаж авч ч болно шүүдээ. За нэг иймэрхүү. Энэ өдөр сайхан байг танд.
0 | 0
Зочин [114.136.241.134] 2023/11/21
Palestind engiin irgediig orchoohgui hyadaj baij 2r shuvuu orshooj tom gavya baiguulj dee
5 | 2 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/11/21
Сайхан буурал сайхан буян үйлджээ. Урт наслаж удаан жаргаарай.
5 | 5 Хариулах