Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Zangia.mn Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 10,000 компанид уриалга хүргүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 10 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын хөдөлмөрийн зах зээл өдгөө чадварлаг ажилтны хомсдолд ороод байгаа билээ. Үүний шалтгаан нь коронавируст цар тахлаас хойш манай улсын 60,000 гаруй иргэн(тэр дундаа чадварлаг ажилтнууд) харь оронд, нэн ялангуяа Өмнөд Солонгос болон Австралид ажиллаж амьдрахаар явсан юм. Улмаар боловсрол, чадвар нь орчин үеийн ажлын байранд тэнцэхгүй ажил горилогчид хөдөлмөрийн зах зээлд олширсноор эл хомсдолын эх үүсвэрийг тавьжээ. 

Тиймээс ч Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн идэвхтэй 10,000 гаруй аж ахуйн нэгжийн чадварлаг хүмүүсийн төлөөх өрсөлдөөн эрчимтэй идэвхжих болсон байна. 

Үүнийг нотлох нэг баримт нь, аливаа байгууллага нэг орон тоон дээр зар байршуулахад тухайн ажлын байран дээр дунджаар 100-200 CV ирж байгаа ч ажил горилогчдын чадвар, мэдлэг, туршлага ажил олгогчийн шаардлагад нийцэхгүй байх нь нийтлэг байгаагаас үүдэн ажил олгогчид эргээд л чадварлаг боловсон хүчний эрэлд гарч байгаа юм. Улмаар тэд нийт хүн амын ердөө 5 хувьд багтах, хөдөлмөр эрхлэгч, чадварлаг боловсон хүчинд ажлын санал явуулахыг сонгох нь олширчээ. 

зураг
 

Харамсалтай нь энэ шийдэл урт хугацаандаа хөдөлмөрийн зах зээлд үүссэн чадварлаг ажилтны хомсдолыг арилгахгүй, харин компаниуд тэдгээр 5 хувьд багтах ажилтнуудын төлөө хоорондоо өрсөлдсөөр байх юм. 

Гэвч нөгөө талд чадвар нь тэнцээгүй ч ажиллах хүсэл эрмэлзэлтэй үлдсэн ажил горилогчдыг хэрхэх вэ? гэдэг асуулт ургана. Тэд хэрхэн хөгжиж, мэдлэг, туршлага хуримтлуулах вэ? Хөдөлмөр эрхэлж, чадварлаг боловсон хүчин болъё гэхэд компаниуд тэднийг голж байгаа нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ? 

Энэ асуудлын цор ганц шийдэл бол бид иргэн нэг бүрийн мэдлэг чадварт анхаарч, компаниудад гологдоод буй 95 хувьд багтах ард иргэдээ хөгжүүлэн боловсруулснаар мэдэх, чадах, ажиллах боломжийг нээж өгөх явдал юм. Бид өнөөдөр иргэдийнхээ мэдлэг боловсролд зоригтойгоор хөрөнгө оруулах аваас хэтийн ирээдүйд чадварлаг ажилтнуудын хомстолд орохгүй. 

зураг
 

Үүнийг шийдэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулахын төлөө Zangia.mn платформын зүгээс 2021 онд "Zangia Academy" төслөө эхлүүлж, 2 жил хүрэхгүй хугацаанд 2,4 тэрбум төгрөг зарцуулж, нийт 150 гаруй хичээлийг 50 гаруй мэргэжлийн багштай хамтран Монголын иргэн бүрд үнэгүй, нээлттэй бэлтгэж өгсөн. Өдгөө манай цахим сургалтын платформыг 170,000 гаруй иргэн ашиглаж, нэг хүн дунджаар 3 төрлийн сэдэв бүхий хичээлийг судалж байна. Үүнээс дүгнэвэл бид ойролцоогоор 170,000 иргэнд 51 тэрбум төгрөгийн сургалтын хэмнэлтийг бий болгоод байгаа билээ. Түүнчлэн Zangia Academy төсөл нь байгууллагуудад зориулсан ажилтнуудаа хөгжүүлэх, сургалтыг хянах удирдлагын системийг хөгжүүлж, үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн бөгөөд одоогийн байдлаар энэхүү системийг 800 гаруй байгууллага ашиглаж 16 тэрбум төгрөг хэмнээд байна.

Энэ оны аравдугаар сард Монголын Хүний Хөгжлийн Консорциумаас “PEOPLE FIRST-Care, Develop,Share” уриатай “МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгуулж, хүний нөөцийн салбарын 2000 гаруй хүн нэг дор чуулсан юм. Зөвлөгөөний хүрээнд тэд Zangia Academy цахим сургалтын платформын дээр дурдсан амжилтыг үнэлж, 1 жилийн дотор 170,000 иргэний ур чадварыг амжилттай ахиулж чадсаны төлөө “Best HR Tech Solution” буюу “Хүний нөөцийн технологийн шилдэг шийдэл” номинацийн ялагчаар тодруулсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг боллоо. 

зураг
 

Zangia.mn-ийн хувьд Zangia Academy төслөөс гадна олон олон төслийг ард түмнийхээ мэдлэг, чадварыг тэлэхэд зориулан хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэгэн том жишээ нь Zangia Audio төсөл юм. Уг төслийн хүрээнд бид нийт 250 аудио ном, хичээлийг өөрсдийн платформ дээр үнэгүй байршуулснаар өдгөө Монголын хамгийн том аудио номын сан болоод буй.

Цаашид улсын хэмжээнд нүүрлээд буй чадварлаг ажилтнуудын хомсдолыг арилгахад Zangia.mn дан ганцаараа хүчин зүтгэх бус Монголд үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн идэвхтэй 10,000 компани бүгд зэрэгцэн оролцох шаардлагатай байна.

Тиймээс ч Zangia.mn-ийн зүгээс тэдгээр хамгийн идэвхтэй 10,000 компанийн хүрээнд нэгэн том давлагааг эхлүүлэх санаачилгыг гаргаж байна. Компани бүр ажилтнуудынхаа хөгжилд онцгойлон анхаарч, жил бүр цалингийн төсвийн 5 хувийг зөвхөн ажилтнуудын мэдлэг боловсрол, ур чадварын хөгжилд тусгайлан зарцуулъя! Ажилтнуудаа сурах цаг, боломжоор сайтар хангая!
зураг
 

Ажилтнуудын сургалтын төсөв гэдэг удирдах болоод гүйцэтгэх түвшний ажилтнуудад адилхан тэгш хүртээмжтэй байж, бүгд нэг ижил хэмжээний сурч боловсрох цаг, боломжоор хангуулдаг байх нь маш чухал гэдгийг энд онцлох хэрэгтэй. Ингэснээр бид өнөөдөр тулгарч буй асуудалдаа шийдлийг бий болгож, 1-2 жилийн дараа үр ашгийг нь хүртэж, хэтдээ Монголчууд бидний дунд өндөр боловсролтой, өргөн туршлагатай мэргэжилтнүүд олноор төрөх суурийг тавих болно.

(Жич: Япон болон хойд Европын хөгжсөн орнуудад уг тоо нь 5%-8% байдаг судалгаа байна)

Zangia.mn нь Zangia Academy ба Zangia Audio төслөөс гадна хүний нөөцийн салбарт тулгамддаг бүх төрлийн асуудалд шийдлийг санал болгож, нийт 14 бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж буй үндэсний компани билээ.

зураг
 
зураг
 

Zangia.mn - Монголын иргэн бүрд, ажлын байр!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.