Өндөр чанартай үрээр нэрсэн амттай кофе болон байгальд ээлтэй кофе шопын сүлжээ Coffee Fellows Централ тауэрийн 3 давхарт үүд хаалгаа нээж хэрэглэгчдэдээ 07-22 цагийн хооронд үйлчилж эхэлсэн байна.
Coffee Fellows сүлжээ нь Германы хамгийн алдартай бас хамгийн олон салбартай кофе шоп юм. 1999 он ХБНГУ-ын Мюнхен хотод Coffee Fellows-ын анхны салбар нээгдэж байсан бол өнөөдөр тус сүлжээ нь Европ даяар 200 гаруй салбартай болтлоо өргөжсөн бөгөөд 2019 оноос Монгол улсад анхны салбараа нээсэн билээ. Одоогоор Coffee Fellows шопын бусад салбарууд нь Шангри Ла молл, Сөүлийн гудамж, Голден будда худалдааны төвд ажиллаж байна.
Технологийн дэвшил, хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлт биднээс бүхнийг хурдан хийж, цаг нартай уралдан ажил, үүргүүдээ бүтээмжтэй амжуулахыг шаардаж байна. Өглөө ажилдаа орохдоо эсвэл эрч хүчээ богино хугацаанд цэнэглэхийн тулд кофе уух нь нийтлэг болсон байна. Энэ дотроо жинхэнэ кофены амт чанарыг таашаадаг хэрэглэгчдийн сонголт нь Coffee Fellows шоп болсон байна.
Чанартай кофе, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнээр үйлчилдэг энэ сүлжээ байнгын хэрэглэгчдэдээ ойртож Централ тауэрын 3 давхарт шинэ салбараа нээжээ.
Coffee Fellows брэнд нь Танзани улсад байрлах кофены тариалангийн талбайгаас хураагдсан өндөр чанарын үрийг Германд гар аргаар, тусгай технологиор боловсруулж нэрдэг тул давтагдашгүй сайхан амттай байдаг бөгөөд орон зай, интерьер дизайн, тавилга хүртэлх бүх зүйлсийг нарийн тооцоолж гаргасан дизайн нь кофетой төгс зохицож, завгүй амьдралын дунд тайвшрал, сэтгэл ханамж, аз жаргалыг мэдрүүлэх "хоёр дахь гэртээ” байгаа мэт мэдрэмжийг өгөхөөр хийгдсэн байдаг тул "Гэртээ байгаа мэт тав тухыг мэдэр" гэсэн уриатай байдаг байна.
Мөн Coffee Fellows сүлжээ кофе шоп амт, чанартай кофегоор үйлчлэхийн зэрэгцээ байгальд хор нөлөө үзүүлдэггүй хуванцаргүй аягаар үйлчилдэг нь олон хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!