ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт хөв цөөрөм байгуулжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 10 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанаас энэ онд Говь-Алтай аймгийн Жаргалан, Баян-Уул, Дарви, Шарга сумдад хөв цөөрөм байгуулах боломжтой газруудыг тогтоожээ.

Үүнээс Дарви сумын Ихэс багийн Баяннурууны Мараатын эх гэдэг газрыг сонгож, хөв цөөрөм байгуулсан болохыг БОАЖЯ-наас мэдээллээ.

Тус хөвийн далангийн урт 36м, өндөр 2.5м, хярын өргөн 3.5м, илүүдэл ус гаргах сувгийн урт 17м, өргөн 2м, гүн 0.7м байна. Хөв цөөрөм нь мал сүрэг, зэрлэг амьтдыг ундаалах, бэлчээрийн давхардал, байгаль орчны доройтлыг бууруулахад ач холбогдолтой.

зураг
 

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр “Алтайн хишигт” ХХК хөв цөөрөм байгуулах ажлыг гүйцэтгэжээ.

Ташрамд дурдахад өнгөрсөн сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт хөв цөөрөмтэй болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.65] 2023/10/9
Бодож сэтгээд эрхбиш аюулгүй талаасаа очоод усаа уучих байх аа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.93.15] 2023/10/5
Монголын газар нутгаас гадагшаа урсгалтай гол мөрөнд хаалт, боолт,далан шуудуу жил ирэх тусам бага багаар хийх шаардлагатай байна шүү.Усны урсгалын хурдыг сааруулах ажлыг эрчимжүүлэх ажил хиймээр л санагдах юм.Энэ талаар төрд бодлого байдаг болов уу?
4 | 0 Хариулах
Уншигч [103.57.94.121] 2023/10/5
Байгалийн төрхийг нь ухаж сэндийлэлгүй аятайхан хийчихэж болоогүй юм уу, хүн мал унаж эрсдэхээр л юм байна,
1 | 2 Хариулах
Zochin [66.181.181.92] 2023/10/5
Ingeel erguutdeg baihgui iim maluud hutshaa bolinuu
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.107] 2023/10/5
mal amitantai haritsaj uzeegui hun yugaach medhevdee, naluu bish ogtsom undur eregtei bol ter undaalah gd bga mal, zerleg amitad chin unachihaad garch chadahgui uhdeg bga shuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.14] 2023/10/9
Чаддаг чаддаг юмаа л ярьцгаая даа!! Мэргэжлийн бус нөхдүүд амаа хамхи!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2023/10/5
хүн мал амьтан унаад үхчихээр юм хийв дээр хэцүү шүү
0 | 0 Хариулах