ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амины хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 28
IKON.MN
Зураг зураг

2018 онд ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн хэрэгт холбогдож, 11 жилийн хорих ял авсан.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Багануурын хорих ангиас өчигдөр магадлангаар сулласан байна. Ингэснээр оноосон ялын хугацаанаас өмнө суллагджээ.

Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 2, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх ялтныг эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих журмыг зөвхөн өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулж чадсан бөгөөд шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг нь гүйцэд эдэлсэн ялтанд хэрэглэдэг байна.

Б.Махбал хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж байхдаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон Хөгжлийн Банкны шүүх хуралд яллагдагчаар татагдан оролцсон ч гэм буруугүйд тооцогдсон юм.

Албан мэдээ:

Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хоригдол Б.М-ыг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар 20-ны өдрийн 1052 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Хоригдол Б.М-ийг хорих ял эдэлж байх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 210 дугаар зарлигаар түүний эдлээгүй үлдсэн хорих ялын 25 хувийг уучилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно" гэж, тус хэсгийн 1.2 дахь заалтад "таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг эдэлсэн бол” гэж заасан.

Хоригдол Б.М нь хорих ял эдлэх хугацаандаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрч хохирлыг төлж барагдуулсан, мөн зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж /хорих ангиас зохион явуулдаг сургалтуудад тогтмол идэвхтэй хамрагдаж батламжаар, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж шагналын хоногоор урамшуулагдсан/ ял эдлэх хугацаандаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн хугацаа болон биеэр эдэлсэн 7 жил 10 сар 24 хоногийн хорих ялын хугацаа нь түүнд оногдуулсан 11 жилийн хорих ялын гуравны хоёроос доошгүй хувь болох 7 жил 4 сарын хугацааг хангасан болох нь хорих ангийн санал, прокурорын дүгнэлт, ялтны хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хуульд заасан дээрх шаардлагыг хангасан гэж үзэж хоригдол Б.М-ийн эдлээгүй үлдсэн 3 жил 01 сар 06 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож, дээрх хугацаанд Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
123
Зураг
ТЭНЭГЛЭЛ
37
Зураг
БУРУУ
4
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
111 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.219] 2024/5/8
Эхнэр нь энэ хүний санамсаргүй үйлдсэн хэргийг одоо өршөөгөөсэй. Талийгч өөрөө хэн байсныг эхнэр бол мэдэхийн дээдээр мэднэ шүүдээ. Зовлонгоор нь тоглож, хорон муу үгээр дайрахад нь түлхсэн төдий. Эгзэг таарсан зориудын хэрэг биш шүүдээ. Гэмшиж харамсаж, хангалттай л төлбөр мөнгө өгсөн. Одоо уужуу сэтгэл гаргаасай.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.43.245] 2023/9/29
Yagaad niited noloolson aimshigtai aluurchin 11 jil baga nemj 25 jilet jorih heregtei
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.92] 2023/9/29
Удахгүй Түвшинбаяр суллагдах нь. Монголд хууль алга
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/29
ТҮВШИНБАЯР ЯРГАЧНЫГ СУЛЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ТАНДАЛТ ЯВАГДАЖ БАЙНА, ХЭД ХОНОГ ЯРИАД ӨНГӨРӨХНҮҮ ГЭЭД
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.130] 2023/9/29
Одоо харин жирийн мань мэтийг яадаг бил ээ? Хаан банкнаас зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй 3 сар хэтэрсэн гээд найдваргүй зээлдэгч гэсэн ангиллаар 6 жилийн турш ямарваа зээл авах эрхийг нь хасаад ямар ч амьдралгүй ул руу чихэж байна даа. Энэ одоо ямар хуулийн ямар зүйл ангиар эдэлж байгаа ял вэ?
0 | 0 Хариулах
Зочин [78.160.125.153] 2023/9/29
Арай ч дээ
0 | 0 Хариулах
Зочин [85.163.127.167] 2023/9/29
Maxbal aluurchin ene niigmiin xog shaarldaa. Jenkog dagaj daldaganasan noxoi. Jenko ch tegeed xar murtei. Olon ch xvniig noxoin zamruu chirch bainadaa.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.42] 2023/9/28
Сайхан монгол орондоо хүн алаад магадлангаар суллагдах сайхан
1 | 0 Хариулах
Зочин [76.245.12.148] 2023/9/28
Odoo nuguu genco giin bas neg gulug tvwshinbayar ni udahgvi sullagdah yum bnda
3 | 0 Хариулах
Зочин [59.153.112.226] 2023/9/28
za aldagiin bna udahgui tyvchinbayar ylger jiche humuujsen geed sullagdah ym bna daa ar geriihenni gomdol gargadaggui ym baihdaa
0 | 0 Хариулах
Цыденов [54.37.2.81] 2023/9/28
Женког Улан Удэ руу нь хөө.
1 | 1 Хариулах
Монгол [103.57.95.41] 2023/9/28
Энэ алуурчин дахин нэг аллага үйлдэхээр хугацаанаасаа өмнө суллагджээ гэж бодогдлоо!!!
6 | 0 Хариулах
Зочин [202.21.124.138] 2023/9/28
Хүн алаад 5 жил хүрэхгүй суугаад л гарж ирэхиймуу? Энэ одоо юу вэ? Жишээ нь би төрд хэт их хохирол учруулсан, авилгачин луйварчинг алчихвал бас 5 жил хүрэхгүй суугаад гарж ирвэл болохоор юм биш үү???
4 | 1 Хариулах
Зочин [103.254.123.168] 2023/9/28
Хүн алах ийм хөнгхөн ял авдаг болцон юм уу? Энэ бол нийгэмд цаагуураа маш муу нөлөөтэй шүү. Хэрвээ таныг уур чинь дийлээд ирвэл "энийг алчвал хэдхэн жил суугаад гараад ирнэ" гэсэн далд ухаанд нь бодол орж ирэх нь.
7 | 1 Хариулах
Зочин [59.153.115.49] 2023/9/28
where is justice
9 | 0 Хариулах
Махбал [202.126.89.108] 2023/9/28
Хэзээ мөдгүй болохгүйюудаа малнуудаа
4 | 0 Хариулах
Зочин [104.28.216.177] 2023/9/28
Женко ийм л хулгайчдаа өөрийнхөө хүнийг ерөнхийлөгчөөсөө буухын өмнө 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 210 дугаар зарлиг гарган уучилсан байна. Монгол женког хамгийн түрүүнд бүх насаар нь хорих ял өгч, бүх эд хөрөнгийг нь хурааж байж энэ олон даварсан хулгайч нар сургамж авна даа. Мөн Орозуудад ч бас Монгол өөр болсон гэдгийг мэдрүүлнэ.
8 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/9/28
Чамайг алсан байхад би яах ч үгүй гээд нүүрэн дээр нь гишгэж байсан гэдэг. Ял завшина гэдгээ мэдэж байжээ энэ алуурчин
11 | 1 Хариулах
Зочин [103.57.95.146] 2023/9/28
Женко Еөкөөсөө буухын өмнөхөн Махбалын ялын үлдсэн хугацааг хөнгөлөх өршөөлийн зарлиг батлаад буусан байна, 2021 оны 6 сард. Тэр хугацаа нь сая ингээд дууссан байна
11 | 0 Хариулах
Ev khamt [66.181.161.6] 2023/9/28
..Цаазаар өдийд энэ алуурчин Авхуулаад алга болмоор юм..! Новшийн алуурчин..
6 | 0 Хариулах
Зочин [66.181.187.196] 2023/9/28
Jenko batttulga gej uneheer archaagu eriin sug yumdaaa Khaltmaa gej aaviig ni mongolin ard tumen chuluugaar shidej alnaaa yhv
9 | 0 Хариулах
Зочин [66.181.181.105] 2023/9/28
энэ хэргээр далимдуулж X.Баттулга гэдэг хүнийг дарж авах гэж коммент хөвөрч бна!!! Муусайн хүний үнэргүй троллууд
4 | 20 Хариулах
Зочин [202.21.124.134] 2023/9/28
угаасаа хүний үнэргүй эх орноосоо урвагчийг чулуугаар шидэж алмаар байна
7 | 0 Хариулах
Зочин [104.28.216.179] 2023/9/28
Баасаараа тролл байдаг юм. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн 10 хувь нь женког өмөөрхийг бодоход та нар л хөлсний троллууд нь. Женког Оросын гар хөл, төсвийн мөнгөний хулгайч, эх орноосоо урвагч, шуналын тулам, хор хутгалтын мастер, хамаг будилианы эзэн гэдгийг бүгд мэднэ. Шударга ёс гэж байдаг бол энэ хүнийг шалгаж, хийсэн бүх хэрэгт нь хариуцлага хүлээлгэх ёстой.
6 | 1 Хариулах
Зочин [172.225.55.44] 2023/9/28
1-р зэргийн санаатай , зодож тамлаж алсан аллага монголд 5 жил суугаад гарч ирнэ. Мояачуудын хүсэл.
11 | 1 Хариулах
Зочин [66.181.181.105] 2023/9/28
битгий хуц. чи муу юу ч мэдэхгүй байж дандаа ингэж буруу мушгиж байдгаа боль! Чи муу дандаа хүний мууд дурлаж байдаг биз дээ? хогийн параной өвчтэй чи өөрөө хэрэгт орох өдөр ирэх вий. Тэр үед ямар хэцүү байдгийг ойлгоноо!
0 | 12 Хариулах
Зочин [104.28.102.79] 2023/9/28
Мояа нарын алуурчинг өмөөрөх өнцөг be like
5 | 0 Хариулах
Зочин [66.181.181.105] 2023/9/28
буруу сурталчилгаа битгий хийгээд бгаачээ!!! Махвалын хувьд гудамжны шийдчихсэн алуурчнаас өөр хүн. хүн алая гэж бодоогүй. Архины гай ийм л бна. Учрыг нь олоогүй хар масс хүнйи мууд дурлахаа л яарах юм. Өөрсдөө ийм зовлон үзэх үед ямар хэцүү байдгийг ойлгоноо. Хэрэг хийсэн хүн ч, ар гэр, ах дүү, үр хүүхэд нь ч амьдын тамд унадаг!!!
1 | 14 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/9/28
чамайг алсан байхад би яах ч үгүй гээд нүүрэн дээр нь гишигж байсан гэдэг шүү айн. Шийдээгүй хүнээс тийм үйлдэл гарах уу?
5 | 0 Хариулах
Зочин [66.181.167.190] 2025/2/13
Архинаас л боллоо, архи л буруутай гэдэг хүмүүс бол үнэндээ худ шүү. Угаасаа алуурчин лалрууд л уухаараа тийм болдог байх. Уусан болгон хүн алаад байдаггүй л байхгүй юу.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/9/28
ёо арай арай, мөнгөтэй бол юу ч хийж болдогын жишээ
4 | 1 Хариулах
Зочин [71.239.25.243] 2023/9/28
hun alaad 5 jil suugaad garchihdag mongol saihan oron shuu
6 | 0 Хариулах
Mahlana [174.160.37.233] 2023/9/28
Hamtarj ajillah sonirholtoi bn. daraagiin hereg deer ni
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.161.46] 2023/9/28
Одоо тэгээд энэ хүнээ гарахаар нэг газрын хурган даргаар томилох бх даа! Монгол улсаа гэж???
0 | 1 Хариулах
Зочин [66.181.190.25] 2023/9/28
Женкогийн гар урт гэдгээ баталж сүр хүчээ үзүүлж байна.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.183.23] 2023/9/28
Mongol ch uneheer yalj bnshu, khurelsukh novsh jencotoigoo neg teregnii duguinuud yum bn
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.160] 2023/9/28
Хүрэлсүх ээ ингэж ард түмнийг доромжлохоо боль!!!!Монгол улсын далай ашиглах боломжийг хулгайлсан бүлэглэлийг дэмжихээ зогсоо.Махбалаас цааших улсуудад хариуцлага тооц.Монголчууд далайн бүтээгдхүүн хямд хэрэглэмээр б.на.
4 | 0 Хариулах
зочин [202.126.88.111] 2023/9/28
монголд хүний амь хөнөөх нь эрх,мэдэл,мөнгөтэй,хүнд асуудалгүй юм биш үү? Жирийн иргэн бол яс... Ямар улсад хоног төөрүүлээд байна даа
8 | 1 Хариулах
Зочин [59.153.112.90] 2023/9/28
Ардчиллын баян бүрдэд хоног төөрүүлж байна.
2 | 0 Хариулах
Zochin [103.68.107.114] 2023/9/28
Бидэнд улс орон засаг төр гэж байнауу
5 | 0 Хариулах
Зочин [59.153.112.90] 2023/9/28
Байхгүй.
0 | 0 Хариулах
Зочин. [107.127.39.14] 2023/9/28
хар тангадын шээс женко батлагын алуурчин Лука Брази шоронгоос суллагдаж ээ….одоо бид яг л АНУ шиг хүн бүр биедээ гар буутай явж байх шаардлагатай цаг ирж байх шиг байна
5 | 1 Хариулах
Зочин [202.126.92.98] 2023/9/28
НОВШ ЮМАА. БИД ЯМАР УЛСАД АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ? ЭНЭ УЛСЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ЯМАР Ч УРАМ ЗОРИГ АЛГА.
6 | 1 Хариулах
Зочин [103.41.93.99] 2023/9/28
Uu zaza amar yuma
5 | 0 Хариулах
Зочин [103.57.95.146] 2023/9/28
First degree murder (Нэгдүгээр зэрэглэлийн аллага)- Америкт ийм зэрэглэлийн аллагад магадлангаар суллах эрхгүйгээр 20-25-40 жилийн ял, насан туршид нь хорих ял, цааз гээд мужуудаасаа хамаараад өөр өөр шийтгэл ноогдуулдаг юм байна. Гэхдээ хэзээ ч 5 жил ийн ийм марзан шийтгэл өгдөггүй
10 | 0 Хариулах
Зочин [202.126.90.144] 2023/9/28
Монгол яллаа
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.110] 2023/9/28
Жэнкогын бууны нохойнууд сул яваад байнашдээ. Батзаяа гээд новш гадаад руу зугатаад байсан, хөөн хэлэлцэх хугацаа дуусангуут Таван нүдэн гээд брэнд гаргаад баяжаад сууж байна, өөр гадаад руу зугатсан, шоронгоос хугацаанаасаа эрт суллагдсан, шүүх дээр очоод хэрэг нь явдаггүй Жэнкогын шээснүүдийг бүгдийг нь шоронд ЖАНХУУтай хамт хатаах хэрэгтэй
9 | 1 Хариулах
Зочин [202.126.90.22] 2023/9/28
Хууль шүүх, нам мам байтугай улс орондоо итгэх итгэлгүй болно гэдэг хамгийн том аюул.Шүүх хурал нь жил гаран хойшилсон.Одоо ч нам гэж солиороод архи гударцгаагаад санаатай, санаандгүй хүн алахад бэлэн хоосон толгойлсон, хүн сүрэг намын нэрээр улс орон, аймаг сумыг удирдаж байгаа.
5 | 0 Хариулах
Зочин [43.242.243.124] 2023/9/28
Er ni tolgoitoi uls mun uu bur hul tolgoigui bolj ee mongol uls hend ahiu hemjeenii mungu ugnu buh zuil boldog bolson uls yum uu
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.137] 2023/9/28
Энэ л*лрын хол явахыг харнаа
3 | 0 Хариулах
ЗАЙЛ МАН-Ы ХУЛГАЙЧУУД [66.181.160.96] 2023/9/28
ХҮҮРЭНСҮГИЙН ШУДРАГА ЁС ГЭЭЧ ЭНЭ ПСДАА. БАРАГ БҮХ ШҮҮГЧИЙГ СОЛЬСОН МОНГОЛЫН СОЦИАЛИСТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ БААХАН НОТАРИАТЫН ХҮҮХНҮҮД ШҮҮГЧ БОЛСОН. ҮР ДҮНД МАН-Ы АЛУУРЧИД ИХ НАЯДЫН ХУЛГАЙЧУУД БҮГД ЯЛГҮЙ БОЛЛОО ПСДАА.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.188.45] 2023/9/28
Жонхууг тойрон хүрээлэгчид нь дандаа эрүүгийн гэмт хэрэгтнүүд. Хэдэн ч алуурчин төрчихөв, хэдэн ч хулгайч нь оргон зугтаав. Өмхий төвд тайрдас Монголыг маань дэндүү их хорлож байна. Олон ч гэр бүл энэ муугаас болж нус нулимстай үлдлээ.
11 | 0 Хариулах
Зочин [202.126.89.124] 2023/9/28
Хараал идсэн улс болжээ буу олж авцгаая хууль бол хамгаалахгүй л юм байна
4 | 0 Хариулах
Зочин [103.57.93.94] 2023/9/28
Болимоор юмаа. Хэрэг хийсэн бол ялаа эдэлмээр юм. Юун гарах вэ.
3 | 0 Хариулах
Зочин [203.169.50.236] 2023/9/28
За за. Дургуй хүргээд байвал алчаад байж байя дөөөөө
3 | 0 Хариулах
Зочин [103.57.95.146] 2023/9/28
Женког тойроод л бөөн алуурчид л байх юмаа. Махбал, Түвшибаяр, дээр нь 17 чингэлэг спиртийн хэргийн үеэр алагдсан хүн
17 | 0 Хариулах
Зочин [202.72.245.121] 2023/9/28
Монголд үнэндээ яг жинхэнэ гэмт хэрэгтэн бол яадаг ч үгүй юм байна даа. Баригдаж хоригдоод яс нь цайх байх гэхээр л өршөөгдөж суллагдах юм. Ямар гээч аймаар нийгэм бэ
8 | 0 Хариулах
Зочин [202.72.245.121] 2023/9/28
Женког л өөд нь гаргаж болохгүй нь байна шүү хүмүүс ээ. Эргээд 1937 он руу л яваад байна. Оросууд биднийг талцуулж нэгийг нь нөгөөгөөр нь хөнөөлгөдөг байсан технологи яваад удаж байна. Чи алчих, чи устгачих, арыг нь даана гэх тохиролцоо илт нүүрлэжээ. Энэ байдлаараа бол хүн алах тоглоом тохиролцоо л болж. Женког дагасан хэн ч өөдлөхгүй нээрээ шүү. Хошгируулахыг Эбэ биш Женок л сайн хийдэг дээ яс юман дээр
8 | 0 Хариулах
Зочин [202.72.245.121] 2023/9/28
Хүмүүсийн ой санамж загасных шиг гэж эндүүрч байх шив. Шударга мэргэшсэн эрдэм номтой залууг өөрийг нь тоохгүй ажлаа хийж, хамт пялдагадаж архи уугаагүй гэж санаатайгаар хүйтэн мэс барин ирж хороосон хүн биз дээ. Дөрвөн өнчин хүүхэд, эхнэр ээж аавынх нь нулимс ч хатаагүй шаналж байхад ийм алуурчинг суллах ч гэж дээ. Зүгээр нэг иргэн ингэсэн бол магадлан гэж суллах байсан уу. Бид ямар нийгэмд амьдраад байна аа. Түвшинбаяраас нээх ялгнарах хэрэг биш шүү дээ. Иргэдээ энэ хэрэг дээр хяналт тавья аа. Ингэж хуулиа доромжлуулж, эрх баригчдыг дураар нь дургиулж болохгүйы шүү дээ. Айж байна
13 | 0 Хариулах
Zochin [139.5.218.172] 2023/9/28
Монголд хууль,шүүх байхгүй хулгйайч жонхуу бузрыг шоронд хатааж чадахгүй сөнөсөн улс болж одоо бүгд хүн алах хуульгүй прокурор гэж бхгүй нэг муу хулгайч жонхууг дийлэхгүй төр бгаад х-гүй болж нөгөө Нянба нь хаана нуугдчихав нөгөө ЕС оухай нь хаана бна
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.20] 2023/9/28
Женкогийн хоточ банхар
6 | 0 Хариулах
Зочин [202.72.245.121] 2023/9/28
Арай ч дээ. Би уг нь шударга ёсонд итгэхийг хүсдэг энгийн иргэн юмсан. Ийм өөдгүй алуурчин хүртэл зүгээр өнгөрдөг юмуу. Хэлэх үг ч алга. Женко ч ёстой монголчуудын нэрийг барьж монголоо агнасан комминтерний шээс юм даа. Юунд итгэх болж байна аа.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.9] 2023/9/28
одо түвшинбаяр суллагдна эсгүл өршөөгднө монголд жоохоон хдхн халтар цаастай дээгүүрээ хулгайчуудтай танил хамсаатан бхд хүн алж хүүхэн хүчиндэж өөр юу ясн ч хмаагүйлдээ , одо энэ нүүрсчид 44 н их наядчид бл зүгээр л жижиг асуудл шү дэ
20 | 0 Хариулах
Зочин [59.153.113.189] 2023/9/28
Удахгүй эрх мэдэлтэй болчихсон танд санаагаа нудрагаараа тулгаад явж байх болно. Оросжсон монгол нийгэм.
7 | 0 Хариулах
Зочин [185.220.101.32] 2023/9/28
элбэгдоржийн завхаруулсан шүүх ийм л байна
7 | 1 Хариулах
Зочин [103.57.95.146] 2023/9/28
Фак юмаа. Энэ муу алуурчныг яасан эрт суллаж байгаа юм бэ? Хүнийг санаатай харгис хэрцгийгээр алсан хүн шүү дээ. Бүх насаар нь хорих байсан юм. Ядаж 20-25 жил. Женко хулгайч л гаргаж авсан даа. Естой нофшын орон шүү.
7 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2023/9/28
золбин монголчууд ийм л хүмүүс дээ ану-д бол бүх насаар нь суулгана
2 | 0 Хариулах
Ogshij baina [103.212.116.191] 2023/9/28
Enerengui mongol ahan duuseeree
0 | 1 Хариулах
Зочин [66.181.183.73] 2023/9/28
Монгол ялжээ
6 | 0 Хариулах
Зочин [118.21.55.87] 2023/9/28
Dahaid hun alah bhda
5 | 0 Хариулах
Зочин [202.21.107.29] 2023/9/28
[хориотой үг] гэж, аларнууд бүр цагаандаа гарчээ
0 | 0 Хариулах
Иргэниргэниргэн [66.181.191.159] 2023/9/28
Ингэж хууль хэрэгжихгүй төрийн 3 новшоо зайлцгаа 10 жил суугаагүй бусад хүн алсан иргэдээ сулла адилхан алдсан аавын хүүхдүүд энэ алуурчин алая гэж алсан
13 | 0 Хариулах
Зочин [202.21.107.1] 2023/9/28
Одоо удахгүй Түвшинбаяр алуурчныг суллана. Монголд хүн албал ялгүй.
30 | 0 Хариулах
зочин [59.153.86.103] 2023/9/28
энэ бол монголын төрд албан тушаал эрхлэгчдийн бусдаас давуу байх гайхамшигийн нэг . ийм гайхамшигууд төрд алба хааж эрх мэдэл эзэмшигчдэд олон олон маш олон .
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.43] 2023/9/28
hohinee gedeg um ,. jenko geed baasiin ideed l bsan
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.73] 2023/9/28
Хохь чинь та нар Женког үхсэнээ хийж сонгосон юм, монгол ялжээ
5 | 1 Хариулах
oor shigee erguu yum bodoh yum daa. [202.131.225.197] 2023/9/28
odoo jenko tor barij baigaa bil uu dee. hend erh medel bnaa. shvvh togtoltsoo dampuurch shvvgch nar l iim buzar bulaig hiij bgaa ch dee..
1 | 1 Хариулах
зочин [202.131.245.69] 2023/9/28
ийм зэрлэг, увайгүй хөгийн юмыг шоронгоос суллаж байгаа бол аргагүй хамгаалалт болон зоддог тамладаг нөхрөө хөнөөсөн хүмүүсийг суллах хэрэгтэй шүү. УИХ нэртэй газар хууль боловсруулж буй хүмүүс одоо тарвал таарна. ямар ч мэдлэггүй, чадваргүй нам дагаж төрийг самарсан балайр хогнууд байна.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.190.233] 2023/9/28
Женко ийн хүн биз дээ
0 | 1 Хариулах
Зочин [76.245.12.148] 2023/9/28
Usahgvi garaad irnee gj heleed l bsn
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.233] 2023/9/28
Шүүх нь ийм л байгаа юм даа
4 | 0 Хариулах
Зочин [202.55.183.178] 2023/9/28
Женкогийн яаман дахь бүх зүйлийг нь зохицуулдаг баруун гар байсан даа.
17 | 1 Хариулах
Africa [202.126.89.243] 2023/9/28
Hunii ami shdee. Irgedee hamgaalj bnuu tur shuuh shuugch naraa. Mongol buur iim boltloo corrupted country boljee aimshig
12 | 0 Хариулах
Зочин [203.23.49.100] 2023/9/28
PIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIZDAAAAAAAAAAAAAAAAAA, mongol iim llr
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.57] 2023/9/28
Baliar zavaan yum bee huni amig sanaatai hohirooson hun ingeed garchih yumuu tee bolioroi
9 | 0 Хариулах
Irgen [139.5.216.245] 2023/9/28
ЖЕнко хамаатай гэж үү
8 | 1 Хариулах
Зочин [66.181.161.137] 2023/9/28
Талийгчийн эхнэр Өнөрцэцэг гэх хүүхэн нөхрөө алсан даа нарийн ярьвал. Нөхрөө дургүй ажлаас нь гаргахгүй тэсэж бай тэсэж бай гэсээр нөгөөх нь таарамжгүй хүмүүст алуудсаэ. Нөхрөө өнгөрсөний дараа МАН-с албан тушаал авч нисэхэд дарга болоод ганцаараа машин унадаг том байлаа. Одоо нөхрийнхөө найзтай суугаад хүүхэд төрүүлсэн. Ханиа сайн сонгож ханилаарай хүмүүсээ
0 | 9 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/9/28
битгий солиор
4 | 0 Хариулах
Irgen [139.5.216.245] 2023/9/28
Муу ёрын хүүхэн бэ
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.182.101] 2023/9/28
НӨХДҮҮД ДЭЭГҮҮРЭЭ ТОХИРОО ХИЙЖ ДЭ. МОНГОЛЫН ШҮҮХ ИЙМ Л ХЭМЖЭЭНД БАЙНА ДА. УДАХГҮЙ ТҮВШИНБАЯР СУЛЛАГДАНА. СОНГУУЛИЙН ӨМНӨ ОЛОН ТОХИРОО ЯВАГДАХ БИЗ.
8 | 0 Хариулах
иргэн [202.21.96.212] 2023/9/28
Ийм юм байж болохгүй ээ эсэргүүцэж байна. нас барсан хүн босч ирэхгүй, гэр бүл үр хүүхэд нь өнчрөөд л бүлтийгээд хоцорсон.
12 | 0 Хариулах
Latin49 [103.212.119.209] 2023/9/28
oyukiin zasgiin gazar neg iimerhuu
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.82] 2023/9/28
Ийм юм байж болдиймуу. Бузар алуурчинг ингэж хурдан суллаад байхдаа яахав дээ.
6 | 0 Хариулах
Зочин [45.83.220.207] 2023/9/28
nice ain. Durgui Hunee alaad 5 jil bolood l garaad irdeg ain hahaha. Hun dairlaa coffenii gazar coffee ugaad l.Avilgal ugluu, avlaa 30 honog barigdlaa boloo. Huuli durem, erh zuin orchin ni iim bhaar hun yaaval yaachi l gsn sanaatai bolgood bna. uchnuun terbumaar avilgal avlaa jil ch bolohgui sullagdaa shaana. Tgd tendeesee heden say tugrug huraalgana geed boloo mangar ashigtai um bish u?
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.93] 2023/9/28
Найдвартай суганы үс хашна. Холбогдоорой, МанАн ийнхаан. Гол нь би майр үнэнч шүү. Бас худлаа хэлж хулгай хийхдээ тун сайн Европд хулгайгаараа мастер хамгаалсан. Яаралтай холбогдоорой.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.197] 2023/9/28
Онц хэрцгийгээр хүн алсан биз дээ? Зүгээр нэг санамсар болгоомжгүйгээс бус, бүр санаатайгаар, онц хэрцгийгээр? Юун тэнсэн харгалзах вэ? Хуульчид аа, энэ юу болж байна аа?
36 | 1 Хариулах
иргэн [202.21.96.212] 2023/9/28
тиймээ хуульчид үүнийг анхааралдаа аваачээ
6 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/9/28
Баттулга ерөнхийлөгч асаны хүншд гайхах юу байна. Баттулга д боловсон хүчин байхгүй хулгайч гэмт хэрэгтнүүд бол байгаа гэж юутай үнэн. үхэр монголчууд дэмжиж их дагасандаа хүртэх ёстойгоол хүртсэн
2 | 0 Хариулах
Irgen [139.5.216.245] 2023/9/28
МАН ийн засаглал ийм л дээ. Муу ёрын улс болсон байна. МАН улс орныг найман жилийн дараа бүүр дордуулжээ
10 | 0 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/9/28
АНУ-тай адил ихэнхи шүүгчидээ иргэд өөрсдөө сонгодог болвол Монголд шударга ёс тогтоно. Даанч авилгачид өөрсдөө шоронд орчино гээд үүнийг хийж зүрхлэхгүй. Авилгачидын оронд шударга хүмүүсийг тархины тураалт монголчууд сонгохгүй, хүүхдийн мөнгө гэх мэт халамжаасаа салчихна гэж айгаад.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.217] 2023/9/28
5 жил суувуу Талыг нь биеэр эдлээдмагадланд ордоггүмүү
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.129] 2023/9/28
Дургүй хүнээ алаад 3 жил сууж болох сэдэл бусдад төрүүлчихлээ монголын шүүх
22 | 0 Хариулах
Зочин [66.181.191.141] 2023/9/28
Женко хүчтэй бн. Алуурчныг ч ариухан болгож чадаж байна. Төрийн яаман дээр зэрлэгээр төрийн албан хаагчийг зодож хөнөөсөн алуурчныг 3 жил хориулав цэг
19 | 1 Хариулах
Latin49 [103.212.119.209] 2023/9/28
janhuug shalgahgui yum baihdaa
4 | 0 Хариулах
🏀 🥅 [66.181.184.101] 2023/9/28
Ymr ch hun saijirch zasarch uurchlugduj chadna. Uurt bii
1 | 7 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/9/28
ЖОНХУУРСАН ДЭЭРЭМЧИН маань 17 чингэлэг спиртийг ус болгож чаддаг Дарханы цагдаагаа суллаж "хүн чанартай мужик" эр гэдгээ харуулж дээ. Жонхуурсан дээрэмчинийг 8-р ангидаа Авдай генералын зусланд хулгай хийгээд баригдах үед нь л хүүхдийн колони руу явуулсан бол манай үндэстэнд тустай байсан юм. Хорын үндсийг бага дээр нь тасалж байх хэрэгтэй.
17 | 0 Хариулах
Зочин [202.179.27.93] 2023/9/28
...засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулж чадсан... энэ одоо юу гэсэн адгийн шаар вэ
5 | 0 Хариулах
Зочин [103.212.119.110] 2023/9/28
ХУН АЛБАЛ 5 ЖИЛ СУНА АЛААД БАИХУ
9 | 0 Хариулах
Зочин [159.28.68.243] 2023/9/28
Монголын хууль цааз шүүх цагдаа ийм л байгаам даа. Улс төрөөс үл хамаарах тогтолцоотой болохгүй л бол ....
11 | 0 Хариулах
erdenebat [122.201.23.75] 2023/9/28
Жэнкогийн хань хамсаатан гэдэг чинь Хэрээ Баатарын дүү Оюулзгана бандийн оролцоо байгааг гэрчилнэ
15 | 0 Хариулах
Зочин [66.181.168.131] 2023/9/28
ingeh yum bol yal ugch yaadiin bugdeeree hun altsgaa novshnuudaaa
10 | 0 Хариулах