Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн Банкны шүүх хурлаар Б.Махбалыг гэм буруугүйд тооцов

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны дүгнэлтийг танилцууллаа. 

Шүүгчийн зүгээс "Шүүгдэгч Б.Махбал нь Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа ТУЗ-ийн дарга болон гишүүдтэй урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, "НВЦ" компанид давуу байдал бий болгож, 51.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. 

Мөн "Монгол мах" компанид эдийн засгийн давуу байдал бий болгон 31.8 тэрбум төгрөгийн, "Монгол эм импекс" компанид мөн эдийн засгийн давуу байдал бий болгон 7.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. "Бэрэн" гурппт эдийн засгийн давуу байдал бий болгон 28.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцлоо" хэмээв. 

Хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон Хөгжлийн Банкны шүүх хуралд яллагдагчаар татагдсан юм.