ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Баян-Өлгий, Ховд, Завхан чиглэлийн зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөө шөнө Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар их хэмжээний цас, маргааш өдөр Завханы нутгаар их цас орно.

Баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилнэ. 

Иймд ил задгай хүнсний ногоо хайрагдаж, тариа, ногоо цасанд дарагдаж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Иргэд, тээвэрчид шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг АТҮТ зөвлөв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.184] 2023/9/27
Япон улс согтуу жолоочид 3 жилээс 5 жил шоронд хорих ялаар шийтгэх хуулийг баталснаар япон улсад согтуу жолооч 80 хувиар буурсан байна. Монгол бас согтуу жолоочид 3 жилээс 5 жилийн хорих ялаар шийтгэх хуулийг баталмаар байна.
0 | 0 Хариулах