Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: Жил бүр хүүхдэд зориулж тавигдсан төсвийн 50% нь өөр асуудалд зориулагдаж байгааг цэгцэлнэ

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хүүхдийн төлөө фонт болон хүүхэдтэй холбоотой хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын барьж ажиллах тэргүүлэх чиглэлийг Монгол улс дахь хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллах гэсэн зорилго тавьж байгаа. Энэ хүрээнд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлийн бодлогыг бодитой хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Тэр утгаараа хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт нь яг хүүхдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд зориулагдаж байх ёстой. Гэр бүл, хүүхэд залуучуудын агентлагийг Гэр бүл, хүүхдийн агентлаг болгож өөрчилж байгаа зорилго ч бас үүнтэй холбоотой.

Жил бүр хүүхдэд зориулаад төсөв тавигддаг. Харамсалтай нь тавигдсан төсвийн 50 хувь нь хүүхдэдээ, үлдсэн 50 хувь нь өөр асуудалд зориулагдаж яваад байгааг цэгцлэхэд бодлого хэрэгжинэ.

Хүүхдийн төлөө фонт нь амжилт гаргасан хүүхдүүдэд шагнал урамшуулал болж очихоос гадна энэ фондыг арвижуулах  энэ арвижсан фондоор хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалтуудыг бүх төрлөөр хийдэг болох зорилго тавин ажиллаж байгаа" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/230363589721567