Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийтлэг үйлчилгээний ангилалд багтаж байгаа болон соёлын, спортын салбарын төрийн албан хаагчдын цалинг эхлээд нэмнэ"

Т.Саран, iKon.mn
2023 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сангийн сайд Б.Жавхлан төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Эхний ээлжид долдугаар сарын 1-нээс  соёлын, спортын, нийтлэг үйлчилгээний ангилалд багтаж байгаа төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт оруулна. Харин аравдугаар сарын 1-нээс бусад төрийн албан хаагчдын цалинг нэмнэ.

Тэтгэврийн хувьд хоёр янзын зөрүүг олон жил ярьж ирсэн. 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан буюу цалингийн суурь бага байхад тэтгэврээ тогтоолгосон одоо хүртэл бага байгаа зөрүү байгаа юм. Нөгөөх нь өмнөх оны хоёрдугаар сард тэтгэвэр нэмэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж, бага болон дунд шатлалд авдаг байсан тэтгэвэр авагч нарын цалингийн зөрүү хэтэрхий их ойртож, ялгаатай байдал арилсан. Эдгээр гажуудлыг бүрэн арилгана.

Мэргэжил нэгтэй, ижилхэн жил ажилласан хүмүүс адил тэтгэвэр авна гэсэн үг. Үнийн өсөлттэй уялдуулж, нийт тэтгэвэр авагчдын санг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан" гэдгийг хэллээ.