Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

2014 оныг угтсан ёслолын буудлага эхэллээ

ikon.mn
2013 оны 12 сарын 31
iKon.MN

 

Өрнүүн их үйл явдлаар дүүрэн байсан 2013 он улиран одож, 2014 он үүд тогшиж эхэллээ. Нийслэлчүүд бидний хувьд шинэ оноо Их эзэн Чингисийнхээ талбайд угтан авахаар цуглажээ.

Өөрөөр хэлбэл, “Улаанбаатарын мөнгөн үдэш” баярын ажиллагаа Чингисийн талбайд болж, Монголын рок поп урлагийн одод ард түмэндээ ая дуугаа өргөлөө.

Харин яг одоо хүн бүхний сэтгэлийг догдлуулсан, баярын цэнгүүний нэгэн оргил хэсэг болох ёслолын буудлагыг Чингис хааны талбай, Сонгионохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн дөрвөн байршлаас буудаж байна.

Чингэлтэй дүүргээс буудсан ёслолын буудлага