Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жил: Орон орны өвлийн өвгөн

Б.Ууган, iKon.mn
2013 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өвлийн өвгөн (Беларусь)

Хаана амьдардаг вэ?

Беларусийн өвлийн өвгөн Беловожеск дахь эдлэндээ амьдардаг. Тэр арван жилийн өмнө буюу 2003 онд тэнд амьдрахаар очсон гэдэг. 
 
Хэнтэй амьдардаг вэ?

Белоруссийн өвлийн өвгөн их гэр амьтай. Түүний эдлэнд өвлийн өвгөнтэй хамт эхнэр нь буюу Өвөл ээж, Салхи, Шуурга, Цасан шуурга гэсэн гурван охин нь болон мэдээж ач охин нь болох Цасан хин хамт амьдардаг гэнэ. Мэдээж тэд зөвхөн зун болохоор л эдлэндээ ирдэг харин бусад үед нь Хойд туйлд амьдарна. Өвлийн өвгөн туслахуудтай. Баба Ягагийн охин Баба Когорта, нууц хадгалагч Пущик, зочдыг угтахад тусладаг Янка гэсэн гурван туслах нь өвлийн өвгөний нөр их ажилд нэмэр болдог юм гэнэ. 
 
Өвлийн өвгөний гангараа
Өвлийн өвгөн жилийн дөрвөн улиралд өөр өөр хувцсаар гангарна. Өвөл шагайгаа татсан урттай, цагаан үсэн хамжаар, алтан хээ угалзаар чимэглэсэн улаан дээл, улаан бээлий малгай өмсдөг бол зун нь хөвөн даавуун хувцас, сүрлэн шаахай өмсдөг гэнэ лээ. Өвлийн өвгөнөөс нэг л зүйл өөрчлөгддөггүй. Юу вэ гэж үү? Гадаа бороо орж, нар шарж байсан ч гэлээ үргэлж л шидэт цагаан таяг нь хажууд нь үргэлж л байж байдаг.

Юугаар явдаг юм бол?

Өвлийн өвгөн буга хөлөглөсөн гоёмсог чаргаар давхиж, хүүхдүүдийн бэлгийг хүргэж өгдөг гэнэ. 
 
Өвлийн өвгөний байшин 
 
Өвлийн өвгөний байшин нэг их томгүй, ч басхүү багадахааргүй, хоёр давхар. Яг л үлгэр дээр гардаг шиг модон, сийлбэртэй гоёмсог байшин бий. Нэгдүгээр давхарт нь Өвлийн өвгөн зочдоо хүлээн авах ёслолын танхим байдаг бол хоёрдугаар давхарт нь унтлагын өрөө байдаг гэнэ.
 
Эдлэнгийнх нь хажууд юу байдаг вэ? 
Белоруссийн өвлийн өвгөний байшин нэг их томгүй ч эдлэн нь дархан цаазтай газар 15 га газар эдлэн амьдардаг.эдлэнгийн хамгийн сайхан зүйлсийн нэг нь Европын хамгийн өндөрт тооцогддог 40 метрийн өндөртэй, 120 гаруй жилийн настай гацуур гэнэ. Өвлийн өвгөний эдлэнд Цасан охины байшин, тээрэм, бяцхан гүүр бүхий нуур, “12 сар” үлгэр дээр гардаг уран баримлууд бүхий хэсэг, Өвлийн өвгөнд хүүхдүүдээс ирсэн захидлыг хадгалдаг газар байдаг юм байна. 

Өвлийн өвгөн (Орос)

Хаана амьдардаг вэ?

Оросын өвлийн өвгөний байр нь Великий Устюг хэмээх газраас 15 километрийн зайд оршино. Өвлийн өвгөн энд 1999 онд суурьшсан юм гэнэ лээ. Түүнээс гадна тэрбээр нийслэлд ч байртай. Тэр нь Москвагийн Кузьминкад байдаг гэсэн. 

Өвлийн өвгөний гэр бүл 

Өвлийн өвгөний байранд олон туслахаас нь гадна 12 сар, Ойн савдаг, Шишелка, бяцхан туслах Лизонька зэрэг үлгэрийн амьтад амьдардаг гэнэ. Мөн Иванушка ишиг , цагаан муур Кузя, туулай гэсэн дөрвөн хөлт амьтад байдаг. Харин ач охин болох Цасан охин яг л орчин үеийн охид шиг гэр бүлийнхэнтэйгээ биш харин Костромд тусдаа амьдардаг гэсэн шүү. 

Өвлийн өвгөний гангараа

Оросын өвлийн өвгөн Белоруссийнхтай яг л адил. Мөн л хээ угалз бүхий уртаас ут улаан дээл өмсч, улаан малгай, бээлий өмсөнө. Гэхдээ Орос өвлийн өвгөн загварын мэдрэмжтэй нэгэн гэсэн шүү. Түүний хувцасны шүүгээнд улаан дээлнээс гадна цэнхэр, цагаан, алтлаг хээ угалзтай гээд олон гангараа өлгөөтэй байдаг гэсэн. Харин таяг нь бол ганц, өнөөх шидэт цагаан таяг. 
 

Унаа?

Мэдээж үлгэр, хүүхэлдэйн кинон дээр гардаг, Оросын алдарт гурвалсан морьтой чарга байлгүй яах вэ. 

Өвлийн өвгөний байр 

Мөн л Белоруссийнхтай адилхан сийлбэртэй модон байшин байх бөгөөд дотроо 12 өрөөтэй, зочдоо аль ч өрөөндөө хүлээж авна. Түүнчлэн Өвлийн өвгөний унтлагын болон ажлын өрөө, урлангийн өрөө тэр бүү хэл хүслийн өрөө байдаг гэнэ лээ. Харин нэг өрөөнд нь Өвлийн өвгөн болон Санта Клаус суугаад дэлхийн бүхий л хүүхдүүдэд хандан захидал бичиж байсан гэдэг шүү. 
 

Эдлэнгийн орчин 

Великий Устюгд Өвлийн өвгөний туслахуудын урлан, бэлэг дурсгалын дангуу, шуудангийн хэлтэс бий. Харин Москвад байх байрных нь ойрлцоо тээрэм,  хүслийн худаг, зугаат тоглоомууд бүхий цэнгэлдэх хүрээлэн, бэлэг дурсгалын лангуу, мөсөн гулгуурын талбай байдаг. 

Йоулупукки (Финланд)

Хаана амьдардаг вэ?

Финландын өвлийн өвгөн болох Йокулупукки Лапландия дүүргийн Корвантунтури ууланд амьдардаг. Тэрбээр энэ газарт 1927 оноос хойш суурьшиж байгаа юм гэнэ лээ.

Гэр бүл

Түүний эхнэрийг Муори гэнэ, газар эхийг билэгддэг гэнэ. Харин туслахууд болох эльфүүд нь бүтэн жилийн турш уулны агуйд сууж, туулай шиг том чихээрээ хүүхдүүдийн хүслийг сонсдог аж. 

Гангараа

Мөн л цагаан эмжээрт улаан дээл өмсдөг. Гэхдээ Орос, Белоруссийн өвгөнийх шиг тий ч урт биш л дээ, ердөө л өвдөгөөр нь татах урттай. Тэрбээр дээлээ улаан бүсээр бүслэж, улаан өмд, хүрэн гутал өмсөн, цагаан бөмбөлөг унжуулсан урт улаан малгай духдуулна. Йоулупукки хараа муутай, тиймдээ ч бөөрөнхий шил зүүдэг. Харин таяггүй байдаг гэнэ. Тэрбээр бусад өвлийн өвгөдөөс ялгаатай нь үе үе дээлгүйгээр олны өмнө гардаг, харин гэртээ цагаан цамц, улаан хантааз өмсдөг гэнэ. 

Унаа?

Рудольф нэртэй хайртай бугаа хөлөглөсөн Финландын уламжлалт чаргаар хүүхдүүдийн бэлгийг хүргэж өгдөг гэнэ. Рудольф улаан хамартай гэдгээрээ бусад буганаас ялгатаай гэнэ шүү. 

Байшин 

Йолупуккигийн байшин хадан дээр байрладаг тул хэн ч хэзээ ч харж байгаагүй. Гэхдээ үүнд муу зүйл юу байхав, өвлийн өвгөн ч гэсэн хувийнхаа амьдралын нууцлах эрхтэй шүү дээ. Йоулупукки зочдоо урландаа хүлээж авдаг. 

Эдлэнгийн орчин 

Мөсөн баримлын узей, урлан, шуудан, эльфүүдийн сургууль гээд  Йоулупукки болон түүний туслахуудад ажлаа хийх боломж олгох бүхий л нөхцлөөр түүний эдлэн дүүрэн. 

Санта Клаус (АНУ)

Хаана амьдардаг вэ? 

Аляскда, Хойд туйл гэсэн утгатай Норс Пол хэмээх газар амьдардаг. Тэрбээр энд 1952 оноос эхлэн суурьшжээ. 
 

Гэр бүл

Түүний гэрт хатагтай Санта Клаус, эльф туслахууд нь амьдардаг. Гэхдээ Санта Клаусын ажилд Норс Пол хотхоны бүхий л оршин суугч тусладаг юм гэсэн. 

Санта Клаусын гангараа 

Цагаан үслэг эмжээртэй богинохон улаан дээл, өргөн хар бүс, улаан өмд, хар гутал өмсөнө. Финландын өвгөнтэй адилхан унждаг малгай өмсөх ч түүнийхээс арай л богино. Түүнчлэн Санта Клаусын сахал нь гадаадын мэргэжил нэгтнүүдийнхээсээ ч мөн богино. Шидэт таяг байдаггүй, харин нүдний шил бол байгаа шүү. 

Унаа

Дэшер («Тэмүүлэлтэй»), Дэнсер («Бүжигчин»), Прэнсер («Давхигч»), Виксен («Ширүүн»), Комет («Сүүлт од»), Кьюпид («Купидон»), Доннер («Аянга»), Блитцен («Цахилгаан») болон Рудольф тэргүүлэгч гэсэн 12 нисдэг буга хөлөглөсөн шидэт чаргаар бэлгээ зөөдөг. 

Байшин

Цасан цагаан, нэг давхар байшин, тоосгон дээвэртэй, баярын зург бүхий ханатай Санта Клаусын байшинд халуун шоколад ууж, дэлгүүрээс нь бэлэг дурсгалын зүйл худалдан авч, мэдээж урлангийн эзэнтэй хууч хөөрөх боломжтой гэнэ лээ. 

Өвлийн өвгөн /Монгол/


Шинэ жил тэмдэглэх уламжлал Европоос тэр дундаа Оросоос суралцсан болохоор Монгол өвлийн өвгөн бусад өвлийн өвгөдтэй адил урт цагаан сахал шидэт таягтай байдаг. Харин манай өвлийн өвгөний гангараа нь шагайгаа татсан урт цэнхэр эсвэл цагаан дээл, цасан цагаан нөмрөг, монгол малгай байдаг. Мэдээж гутал нь ч мөн монгол гутал. Монгол өвлийн өвгөнийг цасан охин дагалдахаас гадна, 12 жил, ойн амьтад туслахаар хамт явдаг.