Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатарын мөнгөн шөнө”-д тавтай морил

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
“Улаанбаатарын мөнгөн шөнө”-д тавтай морил

“Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн өнөөдөр 22.00 цагаас Чингисийн талбайд болж нийслэлчүүд улиран одох 2013 оноо үдэж, айлчлан ирж буй шинэ оноо угтан авна.

Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай байдлыг хангах үүднээс зохион байгуулж буй ажлуудыг нэгтгэн хүргэж байна. 

Чингисийн талбайгаас 20 чиглэлд автобус явна

Төв талбайд цугласан иргэдэд нийтийн тээвэр 00.30 цагаас Чингисийн талбайгаас 20 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл үйлчилнэ.

Эдгээр автобуснууд

  • Чингисийн талбайн баруун талд
  • Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд
  • Чингисийн талбайн урд
  • Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд зогсоолоос  иргэдэд үйлчилнэ.

 Иргэд машинаа үнэгүй зогсоолд байршуулна

Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайд галын автомашин байрлуулах юм байна.

Мөн цэнгүүнд ирсэн иргэд автомашинаа Улсын драмын эрдмийн театрын урд талбай, Спортын төв ордон болон Хангарьд ордны зогсоолд үнэ төлбөргүй тавих боломжтой. 

Мөн төв талбайн зургаан хэсэгт  иргэдэд халуун аарц, ундаагаар үйлчлэх цэгүүд ажиллана.

Шинэ жилийн баярын ёслолын буудлагыг 4 байршилд хийнэ

Баярын цэнгүүний нэгэн оргил хэсэг болох Шинэ жилийн баярын ёслолын буудлагыг Чингис хааны талбай, Сонгионохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн 4 байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Цэнгүүний хөтөлбөр

Цаг Хөтөлбөр
20.00 Үлгэрийн баатрууд, алиалагч, Санта бусад амьтдын хамт улсын их дэлгүүрийн үүднээс Чингис хааны нэрэмжит талбай руу парадаар хөдлөнө.
21.00  Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн залуу хамтлагууд уран бүтээлээ толилуулна. 
21.00 Colorsхамтлаг
21.20 Rec On хамтлаг
21.40 Mednessхамтлаг
22.00 Дуучин A Cool
22.05 Реппер Цэцэ
22.15 UFO хамтлаг
22.35 Дуучин Чойжоо “Хүрч чадахгүй”
22.40 Реппер Gee
22.45 Ub night хамтлаг
23.00 Реппер Дөлгөөн “Хорьж болохгүй хорин нас”
23.05 The Lemons хамтлаг
23.25 Аnemone хамтлаг
23.30 A Sound хамтлаг “Шал дэмий”
23.45 Өвлийн өвгөн мэндчилгээ дэвшүүлнэ.
23.47 Lumino хамтлаг “Сэмбий”
23.52 Дуучин МУГЖ Т.Ариунаа “Шинэ жилийн баяр”
23.59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга үг хэлнэ.
24.00 Салют буудна.
24.10 Үйл ажиллагаа өндөрлөнө

 Дашрамд дурьдахад, энэ жилийн нийслэлийн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 187,3 сая төгрөг зарцуулж байгаа юм.