ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Тэмүүжин: Улаанбаатарын түгжрэлийг 10 замын төлөвлөлтөөр шийднэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автотээврийн салбарт 15 жил ажиллаж буй иргэн Н.Тэмүүжин сүүлийн 8-9 жил зам тээврийн судалгаа, төлөвлөлтийг бие даан гүйцэтгэж байгаа аж. Тэрбээр автомашины түгжрэлийг бууруулах төсөл боловсруулснаа өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр "Түгжрэлд алдагдсан боломжийн өртөг 2022 онд 3.8 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ний 10%-тай тэнцэж байна.

Мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй эдийн засаг, эрүүл мэнд, цаг хугацаа, байгаль орчин зэрэг хохирлыг бид амсаж байна.

Цаг хугацааны хохирлыг онцолбол, нийслэлийн нэг иргэн жилдээ 718 цаг буюу бүтэн нэг сарыг зам дээр өнгөрүүлдэг. Үүнийг дэлхийн түгжрэлтэй хотуудтай харьцуулахад Улаанбаатарчууд 3-7 дахин их хугацааг зам дээр өнгөрүүлж байна.

Түгжрэлийг бууруулахад иргэд олон нийтийн дунд багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг явуулах, хувийн тээврийг хязгаарлах, зах, худалдааны төв болон их, дээд сургуулийг хотын төвөөс гаргах асуудлыг ярьдаг. Зорчих урсгал руу хүргэх, зорчуулах хэрэгслийг өөрчлөх зохион байгуулалт хийгээд түгжрэл буурахгүй.

Замбараагүй газар олголт, эмх цэгцгүй тогтолцооны илрэл нь түгжрэл болдог. Зам өөрөө ачааллаа даахгүй байгаа нь түгжрэлийн нэг асуудал.

Замын болон автомашины гээд түгжрэл хоёр өөр. Дэлхийн улс орнууд замаа эхэлж төлөвлөөд барилга байгууламжаа шийддэг бол манай улсад энэ нь эсрэгээрээ байдаг.

Улаанбаатарын газарзүйн байршил, хүрээний онцлог байдал, хот төлөвлөсөн мөчлөг, хот төлөвлөлт алдагдсан зэрэг дөрвөн зүйлийг ярина.

Төрийн бүх салбарын төвлөрөл нь Улаанбаатарт байдаг. Өглөөдөө төв рүү, оройдоо зах руугаа гэдэг хөдөлгөөнтэй.

Гаднын зээл тусламжаар Нарны гүүр, Олимпын гүүрний бүтээн байгуулалтыг хийлгэсэн. Ингэхэд тухайн улс орнууд өөр, өөрийн орны стандартыг барьдаг.  Үүнээс болж зам тээврийн осол, түгжрэл үүсдэг. Эдгээр асуудлыг 10 замын төлөвлөлтөөр шийднэ.

10 замын төлөвлөлт гэдэг нь хэвтээ болон босоо тэнхлэг дэх өргөн чөлөө бүхий шууд холбогдох гол замын төлөвлөлтийг хэлнэ. Үүнд хотхон, хороолол доторх, туслах, холбоос замыг оролцуулаагүй.

20 орчим хэсгээс бүрдсэн 60 орчим км урттай авто замыг барьж, зөв холбовол Улаанбаатар хот хэвтээ болон босоо тэнхлэг дээрээ 10 өргөн чөлөөтэй болно. Геометрийн талаас харвал Улаанбаатарын зам төгс болж чадна. Таван кольцо бүхий тойрог үүсэж байгаа.

Улаанбаатар ганц том Энхтайваны өргөн чөлөөтэй. Нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зорчих эрхийг өгсөн. Тэгвэл энэхүү төсөл хэрэгжсэнээр10 зам дээр нийтийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр явах давуу эрхтэй зорчино.

Энхтайваны, Чингисийн,  Их Тойруу, Чингисийн өргөн чөлөөний гол замуудыг баруун, зүүн дөрвөн зам, төв шуудан, 32-ын тойргийн уулзварууд холбодог. Эдгээр уулзварт түгжрээ үүсдэг.

Баруун дөрвөн замын нэвтрүүлэх чадвар гурван эгнээ, хүлээн авах чадвар нь хоёр эгнээ болж явж байгаа. Өгөөжийн уулзвараас урагш Нарны замтай холбогдох үед нэг эгнээ болж бөөгнөрөл үүсдэг.

Зүүн дөрвөн замын хөдөлгөөн мөн ялгаагүй байна.

Гандангийн уулзвар дээр л гэхэд нэг эгнээнд хоёр тээврийн хэрэгсэл багтаж явдаг. Үүнээс болж мөргөлдөх, шүргэлцэх асуудал үүсдэг. Төслийн ач холбогдол эдгээрийг бууруулахаас гадна түгжрэлээс шалтгаалсан тээврийн үнийн өсөлт, агаар орчны бохирдлыг бууруулах, хүн амаа орон сууцжуулах гээд төр засгийн хэмжээний бодлогуудтай шууд уягдана.

Улаанбаатарын хаана ч амьдардаг байсан тэгш хүртээмжтэй тээврийн дэд бүтцээр бүрэн хангадах төлөвлөлтийг боловсруулсан" хэмээн танилцуулав.

"Өргөн чөлөө бүхий замын трасст барилга барьж болохгүй. Улсын нөөцөд авч үлдэхийг хэлээд энэхүү төслийг санаачилснаараа хувийн ашиг хонжоо хараагүй"-г нэмж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.22.136] 2023/5/2
Тусгай замын тээвэр л түгжрэлээс гаргадаг
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.165] 2023/5/2
Хотод жийп болон том тэргийг явуулахыг хориглох хэрэгтэй. Тэгээд дугуйн зам мопедны зам тавих
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/5/2
ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БЛОКОН СИСТЕМ ХАМГИЙН ЗӨВ ГЭДГИЙГ АФРИКИЙН УЛСУУД ХҮРТЭЛ МЭДЭЭД ХОТООСОО ӨМНӨ ЗАМАА ТАВИАД БАЙНА ДАА, ГҮҮГЛ МЭПЭЭР ХАРААРАЙ, ГЭТЭЛ БАЙГАА ХОТОО БАЙТУГАЙ ХООСОН БАЙСАН ЯАРМАГИЙГ БЛОКЛООД ЗАМАА ТАВЬЧИХ ЧАДВАРГҮЙ ҮНЭН АРЧААГҮЙ ТАРХИ НЬ ТҮГЖИРСЭН ШААРНУУД АЖИЛЛАЖ БАЙНА
0 | 0 Хариулах
иргэн [192.82.92.204] 2023/5/2
Хэвтээ босоо тэнхлэгийн дагуу олон замтай байна гэдэг маш зөв шийдэл шүү. Ерөөсөө л торолсон бүтэцтэй нэвт явдаг замаар л түгжрэлийг бууруулна. УБ-д босоо 2(бараг л 1), хэвтээд 1 л нэвт явдаг зам байна шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.211] 2023/5/2
Хамгийн зөв шийдэл бол буруу хуучин машинуудыг импортыг хориглох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.19.2] 2023/5/1
шаааж л бдгшдээ МАНгарууд Ам нь хөдлөөд хуруу нь хөдлөх бишдээ
0 | 1 Хариулах
иргэн [192.82.76.47] 2023/5/1
энэ мэтийн нөхдүүдийг Сумьябазар Сшхбаатар нарын оронд томилоочээ ядаж түгжрэлийг судалсан бн ш дэ?!
2 | 0 Хариулах
Уншигч [59.153.114.229] 2023/5/1
Иргэд ихээр үйлчлүүлдэг бүхий л төрийн байгууллагыг их тойруугаас гаргачихад л болоод явчихна шд, бараг хотын төвд байрлалтай цэрэг, хилийн цэрэг, цагдаагийн газруудыг захын дүүрэгт байрлуулах хэрэгтэй шд,
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.149] 2023/5/1
Их дээд сургууль нүүлгэх нь үнэндээ шийдэл биш гал унтраасан арга хэмжээ. Зүгээр л одоо байгаа машин замын талыг нь явган зам, дугуй, мопедонд зориулаад. Холбоос гүүр, метро, олон түвшний зам бариад орц гарц дээр оочир дараалал үүсэхгүй хөдөлгөөнд саад болохгүй байдлаар барилгуудаа шийдээд л явчихбал
3 | 0 Хариулах
Зочин [104.28.71.89] 2023/5/1
Дурын гар ппт дээр Их дээд сургуулийг нүүлгэх гээд бичдэг болжээ, дураараа емаа
0 | 3 Хариулах
Зочин [202.70.46.20] 2023/5/1
Энэ хүн нүүлгэнэ гэж бичээгүй байна аа, дахиад уншина уу. Нүүлгэх нь шийдэж чадахгүй гэжээ.
4 | 0 Хариулах
Зочин [64.119.24.190] 2023/5/1
Давхар зам, метро . Өөр гарц байхгүй . Их мэдэхүүд нэмэгдэнэ
1 | 1 Хариулах
Зочин [192.82.72.161] 2023/5/1
НОХОИН ХЭЛ ШИГ НАРИИХАН ЗАМА УРГУН БОЛГО МАНГАРУУДААА
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.201] 2023/5/1
Өргөн болгох газар нь байна уу.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.125] 2023/5/1
TIS abart orosn huuhed oyuatnudig naranhuu naraa egch abart higel zoodl zugtasan bil.e ene hereg shuu
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.125] 2023/5/1
dund gobit abart orson oyutanudig naarnhuu naraa narandelger boo zooddo aras porter hogodo onholdulsan.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.216] 2023/5/1
Дажгүй шийдэл байна. Симулятор дээр зураад , ачааллаад үзэх хэрэгтэй
5 | 0 Хариулах