ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпын гудамжны борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх ажил эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Олимпын гудамжинд борооны ус зайлуулах шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажил эхэлжээ. 

Бороо орох тоолонд ус тогтдог долоон байршилд энэ онд 15 километр урт борооны ус зайлуулах шугам шинээр хийнэ. Тухайлбал Вокзал орчимд борооны ус зайлуулах 2,393 метр урт, Энхтайвны гүүрний доод талд 1,200 метр урт шугамыг тус тус угсарна.

Авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээтэй болгох долоон байршил:

  1. Баянгол 4-р хороо, Төмөр замын вокзал орчим
  2. Баянгол дүүргийн 5-р хороо, “Алтай” хотхоны 14-р байр орчим
  3. Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим
  4. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Энхтайвны гүүр доор
  5. Хан-Уул дүүргийн 3-р хороо, ТЭЦ 3 буюу ажилчны гудамж
  6. “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам
  7. Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгат орчимд борооны улирал эхлэхээс өмнө буюу тавдугаар сарын сүүлээр угсарч дуусгахаар төлөвлөжээ.

Эдгээр бүтээн байгуулалтыг "Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд гүйцэтгэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.53] 2025/4/22
Та нарт чаддаг юм байна уу?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.229] 2025/4/22
нарны гүүрний урд хойд хэсгээ засаарай даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.22] 2025/4/22
Таван богд олимпын гүүрний хажууд жорлонгийн усаа шахаад бсн юу болж бна
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/4/22
ТАВАН БОГД БИШ ЧАМ ШИГ ОРК ЛАГАА БАЙЖ ТААРААГҮЙ ЮУ
0 | 0 Хариулах
БЭЭЖИН БОСОО ХӨХ [124.87.135.41] 2025/4/22
ОЛИМПИЙН ГУДАМЖ ЯАХ ВЭ ЦААНА ЧИНЬ ОЛИМПИЙН АВАРГА НЬ ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮДИЙН ГАРТ ТАРЧИЛЖ БАЙХАД ЯАЖ АМГАЛАН БАЙЖ ЧАДАЖ БАЙНА АА. МӨНХБАЯСГАЛАН ГИШҮҮН ҮНЭНИЙГ ХЭЛСЭН. ЭРЛИЙЗҮҮД МОНГОЛД ОРШИХ УЧИРГҮЙ
0 | 3 Хариулах
zochin [103.212.118.150] 2025/4/22
анхнаасаа олигтойхон юм хийх нь яасан юм бэ, зун болгон ухаж шинэчилж байна гэх юм, тэгээд бороо орохоор тэр хавиар битүү устай, татвар төлөгчдийн мөнгөөр сайхан тоглох юмаа
2 | 0 Хариулах